Шинээр хөгжүүлэх Legalinfo системийг сайжруулах судалгаа

* www.Legalinfo.mn цахим хуудсыг шинэчлэх хүрээнд хэрэглэгчийн санал авч байгаа тул Та дараах асуулгыг бөглөн цахим хуудаст нэвтэрнэ үү. (Та энэхүү асуулгыг нэг удаа бөгөлсөнөөр дахин гарч ирэхгүй.)

Таны одоо эрхэлж буй ажил?

Төрийн албан хаагч
Хувийн хэвшилд ажилладаг
Хуульч
Оюутан
Бусад

Тайлбар

Танд www.legalinfo.mn цахим хуудсыг ашиглахад ямар хүндрэл тулгардаг вэ?

Хайлт хийхэд хүндрэлтэй
Гар утас, таблет төхөөрөмжөөс хандахад бэрхшээлтэй
Цахим хуудасны бүтэц ойлгомжгүй
Эрх зүйн актын үсгийн хэмжээ жижиг
Зарим эрх зүйн акт олддоггүй
Нүүр хуудасны өнгөний зохицол муу
Цахим хуудас дахь мэдээллийн шинэчлэл удаан хийгддэг
Бусад

Тайлбар

www.legalinfo.mn цахим хуудасны хөгжүүлэлт хийх ажлын хүрээнд дараах ажлын алийг хийх шаардлагатай вэ?

Хуулийн анхны батлагдсан хувилбар харагддаг байх
Хуульд өмнө оруулсан нэмэлт, өөрчлөлт нь харагддаг байх
Хуулийг /органик, нэг удаагийн үйлчлэлтэй, хүчингүйд тооцсон г.м/-ээр системчлэх
Хуулийг тодорхой харилцаагаар ангилах /Жишээ нь: төрийн байгуулалт, эдийн засаг, нийгмийн харилцаа г.м/
Хууль, захиргааны хэм хэмжээний актын төсөлд санал авдаг байх
Утгын мэдрэмжтэй хайлт хийдэг байх
Ухаалаг утасны апплэйкшн /App/ хийх
Бүгд
Эдгээр өөрчлөлт шаардлагагүй
Бусад

Тайлбар

www.legalinfo.mn цахим хуудсыг сайжруулах талаар таны санал.

Таны өгсөн санал бидний ажилд үнэтэй хувь нэмэр оруулах болно.

Танд баярлалаа.

ДЭЛГЭРЭНГҮЙ
  • X
  • Эрх зүйн акт
    • Сүүлд оруулсан актууд
    • Боловсрол, соёл, шинжлэх ухаан
    • Уул уурхай
    • Хууль зүй
  • Мэдээ
    • Ном
    • Судалгаа мэдээлэл
  • Сургалт
  • Мэдлэгийн сан
  • Байгууллага
  • Ном
  • Нэвтрэх
  • Тусламж
  • Бусад
    • Тусламж
    • Алдаа мэдээлэх
    • Нэвтрэх
Хууль дээдлэх ёсон бол засаг төр барих урлаг, хүн зон амар жимир амьдрахуйн арга ухаан мөн. Б.Чимид

Б.Чимидийн нэрэмжит эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдаанд ирүүлэх илтгэлийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 17.30 цаг хүртэл Хууль зүйн үндэсний хүрээлэнд хүлээн авна


2020.11.27
 

МОНГОЛ УЛСЫН ТӨР, НИЙГМИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН, АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛИЙН ЭХИЙГ БАРИГЧ, ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, АРДЫН БАГШ, ГАВЬЯАТ ХУУЛЬЧ, ДОКТОР, ПРОФЕССОР Б.ЧИМИДИЙН НЭРЭМЖИТ Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаач, оюутны ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ШИЛДЭГ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН

Илтгэлийн уралдаан нь Үндсэн хуулийн эрх зүйн салбар дахь судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих, хуульчдын эрдэм шинжилгээний ажлыг урамшуулж, тэдний бүтээлч сэтгэлгээ, шинжлэх ухаанч хандлагыг нэмэгдүүлэх, хууль зүйн шинжлэх ухааны болон бодлогын тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилготой.

Зохион байгуулагч байгууллага:

-Чимид сан

-Монгол Улсын Үндсэн хуулийн цэц

-МУИС-ийн Хууль зүйн сургууль

-Хууль зүйн үндэсний хүрээлэн

-Удирдлагын академи

-ШУА-ийн Философийн хүрээлэн

-Монголын Хуульчдын холбоо

-Ханнс-Зайделийн сан

-“Эрх зүйт ёс” сан

-Хууль зүйн судалгааны бүтээлийн цахим сан “Легалдата” ХХК

Уралдаанд ирүүлэх илтгэлийн сэдэв: “ҮНДСЭН ХҮҮЛИЙН 2019 ОНЫ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ БА ЭРХ ЗҮЙН ШИНЭТГЭЛИЙН ШИНЭ ҮЕ”-ын хүрээнд байна.

ШАГНАЛЫН САН: Шалгарсан илтгэлд:

Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаачийн шагнал:

-I байр, Өргөмжлөл, ЗӨӨВРИЙН КОМПЬЮТЕР

-II байр, Өргөмжлөл, мөнгөн шагнал, ном

-III байр, Өргөмжлөл, мөнгөн шагнал, ном

Оюутны шагнал:

-I байр, Өргөмжлөл, ЗӨӨВРИЙН КОМПЬЮТЕР

-II байр, Өргөмжлөл, мөнгөн шагнал, ном

-III байр, Өргөмжлөл, мөнгөн шагнал, ном

Хугацаа:

Илтгэлийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 17.30 цаг хүртэл Хууль зүйн үндэсний хүрээлэнд хүлээн авна.

-I шатны шалгаруулалт: 2021 оны 1 дүгээр сарын 6-нд дүн гарна.

-II шатны шалгаруулалт: 2021 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр болно.

Илтгэлийн уралдааныг явуулах журам:

-Уралдаанд хууль зүйн бакалаврын сургалт эрхэлдэг их, дээд сургуулийн оюутан бүр оролцох эрхтэй.

-Хугацаа хожимдсон, илтгэлд тавигдах хэлбэрийн шаардлага хангаагүй илтгэлийг хүлээн авахгүй бөгөөд хураалгасан илтгэлд засвар хийхийг хориглоно.

Уралдаан нь хоёр шаттайгаар зохион байгуулагдана.

-I шат нь илтгэлүүдийг хүлээн авч 5 илтгэлийг II шатанд оролцуулахаар шалгаруулна.

-II шатанд шалгарсан 5 илтгэлийг хэлэлцүүлж, шилдэг илтгэлийг шалгаруулна.

Илтгэлд тавигдах хэлбэрийн шаардлага:

-Илтгэлийн хэмжээ 5-10 хүртэл /хавсралтыг оролцуулан/ нүүрэнд багтсан байна;

-Илтгэлийн мөр хоорондын зай single. Arial фонтоор, үсгийн хэмжээ 12pt-оор бичигдсэн байна. Цаасны хэмжээ А4, цаасны тал бүрээс 2,5 см хэмжээтэй;

-Илтгэлийг 1 хувийг хавтаслан эх хувиар авчрах ба эхийг файл хэлбэрээр sugar@nli.gov.mn хаяг руу илгээх;

-Илтгэгч өөрийн товч намтар /CV/-ыг хавсаргах /CV-ны загварыг www.legalinfo.mn, www.nli.gov.mn цахим хуудаснаас авах/;

-Илтгэлийг зохиогч нь нэг буюу хоёр этгээд байж болох ба  зохиогчийн нэрийг илтгэлийн эхний нүүрэнд бичсэн байх;

-Илтгэл нь бүтэц, агуулгыг багтаaсан нэг нүүр товчлолтой байх;

-Сэдэв нь зарласан сэдвийн хүрээнд багтсан байх;

-Урьд өмнө нь хэвлэгдээгүй буюу хуралд тавьж хэлэлцүүлээгүй байх;

-Илтгэлд ашигласан эх сурвалжийн эшлэл, зүүлт, тайлбар, эх сурвалжийн жагсаалтыг тодорхой бичсэн байх;

-Доктор, профессор Б.Чимидийн бүтээлээс эш татан судалсан байх;

-Илтгэлийн бичвэр үг үсгийн болон техникийн ямар нэгэн алдаагүй байх;

-Зарласан хугацаанд багтаж илтгэлийг ирүүлсэн байна.

Эхний шатанд шалгарсан илтгэлийг Хууль зүйн судалгааны бүтээлийн цахим сан www.legaldata.mn-д байршуулна.

Холбогдох мэдээллийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төвийн 11-315789 болон 99270602 утаснаас лавлана уу.


Санал асуулга

Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем - www.legalinfo.mn сайтын шинэчилсэн загварын талаарх таны санал?

Нийт 13310 санал өгсөн байна.







2018.11.21
tusgaar togtnol
huuli
Видео булан
Эрх зүйн мэдээллийн систем

    Нүүр хуудас / ЭРХ ЗҮЙН АКТ / МЭДЭЭ / Хуулийн орчуулга / МЭДЛЭГИЙН САН / Байгууллага / НОМ / ТУСЛАМЖ

Фейсбүүк хуудас

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2015.

Цахим хуудсыг хөгжүүлсэн

INTERACTIVE LLC
холбоо барих CONTACT
  • Хаяг: Улаанбаатар -46, Чингэлтэй дүүрэг, Чингис хааны талбай-7
  • Утас: 976-11312513  Факс: 976-11315735
  • И-мэйл: info@legalinfo.mn
эрх зүйн актууд
  • Монгол Улсын хууль (771)
  • Улсын Их Хурлын тогтоол (2020)
  • Монгол Улсын олон улсын гэрээ (592)
  • Ерөнхийлөгчийн зарлиг (186)
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр (288)
  • Улсын дээд шүүхийн тогтоол (177)
  • Засгийн газрын тогтоол (4711)
  • Сайдын тушаал (832)
  • Засгийн газрын агентлагийн даргын тушаал (257)
  • УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр (96)
  • Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр (343)
  • Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж (31)
  • Төрийн зарим чиг үүргийг хууль болон гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж буй байгууллагууд (3)
  • Зөвлөл, хороо, бусад байгууллага (149)
  • Хуулийн орчуулгa/Laws in English/ (30)
Дээр очих