Шинээр хөгжүүлэх Legalinfo системийг сайжруулах судалгаа

* www.Legalinfo.mn цахим хуудсыг шинэчлэх хүрээнд хэрэглэгчийн санал авч байгаа тул Та дараах асуулгыг бөглөн цахим хуудаст нэвтэрнэ үү. (Та энэхүү асуулгыг нэг удаа бөгөлсөнөөр дахин гарч ирэхгүй.)

Таны одоо эрхэлж буй ажил?

Төрийн албан хаагч
Хувийн хэвшилд ажилладаг
Хуульч
Оюутан
Бусад

Тайлбар

Танд www.legalinfo.mn цахим хуудсыг ашиглахад ямар хүндрэл тулгардаг вэ?

Хайлт хийхэд хүндрэлтэй
Гар утас, таблет төхөөрөмжөөс хандахад бэрхшээлтэй
Цахим хуудасны бүтэц ойлгомжгүй
Эрх зүйн актын үсгийн хэмжээ жижиг
Зарим эрх зүйн акт олддоггүй
Нүүр хуудасны өнгөний зохицол муу
Цахим хуудас дахь мэдээллийн шинэчлэл удаан хийгддэг
Бусад

Тайлбар

www.legalinfo.mn цахим хуудасны хөгжүүлэлт хийх ажлын хүрээнд дараах ажлын алийг хийх шаардлагатай вэ?

Хуулийн анхны батлагдсан хувилбар харагддаг байх
Хуульд өмнө оруулсан нэмэлт, өөрчлөлт нь харагддаг байх
Хуулийг /органик, нэг удаагийн үйлчлэлтэй, хүчингүйд тооцсон г.м/-ээр системчлэх
Хуулийг тодорхой харилцаагаар ангилах /Жишээ нь: төрийн байгуулалт, эдийн засаг, нийгмийн харилцаа г.м/
Хууль, захиргааны хэм хэмжээний актын төсөлд санал авдаг байх
Утгын мэдрэмжтэй хайлт хийдэг байх
Ухаалаг утасны апплэйкшн /App/ хийх
Бүгд
Эдгээр өөрчлөлт шаардлагагүй
Бусад

Тайлбар

www.legalinfo.mn цахим хуудсыг сайжруулах талаар таны санал.

Таны өгсөн санал бидний ажилд үнэтэй хувь нэмэр оруулах болно.

Танд баярлалаа.

ДЭЛГЭРЭНГҮЙ
  • X
  • Эрх зүйн акт
    • Сүүлд оруулсан актууд
    • Боловсрол, соёл, шинжлэх ухаан
    • Уул уурхай
    • Хууль зүй
  • Мэдээ
    • Ном
    • Судалгаа мэдээлэл
  • Сургалт
  • Мэдлэгийн сан
  • Байгууллага
  • Ном
  • Нэвтрэх
  • Тусламж
  • Бусад
    • Тусламж
    • Алдаа мэдээлэх
    • Нэвтрэх
Хууль дээдлэх ёсон бол засаг төр барих урлаг, хүн зон амар жимир амьдрахуйн арга ухаан мөн. Б.Чимид

АБГББХ: “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, соёрхон батлахыг дэмжлээ


2020.11.30
 Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2020.11.30/ хуралдаан цахимаар 16 цаг 30 минутад 66.6 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газраас 2020.11.23-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийг  соёрхон батлах тухай хуулийн төсөл/соёрхон батлах/ -ийг хэлэлцлээ.  



Төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл,  Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд Солилцох ноот бичгийн төслийг 2020.10.08-ны өдрийн Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн зөвшилцөж, 2020.10.09-ний өдөр Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд Солилцох ноот бичигт Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, 2020.11.05-ны өдөр Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар гарын үсэг зурсныг танилцуулгадаа тэмдэглэв.

Энэхүү яаралтай тусламжийн зээл нь Монгол Улсын Засгийн газраас коронавируст халдварын цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, иргэдийн амьжиргааг дэмжих, орлогыг хамгаалах, нийгмийн хамгааллын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, төсвийн зарлагыг санхүүжүүлэхэд зарцуулагдах бөгөөд нийт 25.0 тэрбум иений /ойролцоогоор 233.0 сая ам.доллар/ яаралтай тусламжийн санхүүжилтийг олгох ба зээлийн эргэн төлөгдөх хугацаа 15 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 4 жил, зээлийн хүү жилийн 0.01 хувь, урьдчилгаа  шимтгэл 0.1 хувь, санхүүжилтийг ашиглах хугацаа нэг жил байна гэж Сангийн сайд танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан, Н.Энхболд нар зээлийн хэлэлцээрийг дэмжиж буйгаа илэрхийлэн үг хэлж, байр сууриа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг дэмжихгүй талаар байр сууриа илэрхийлэв.

Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийг  соёрхон батлах тухай хуулийн төсөл-ийг соёрхон батлахыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүд 71.4 хувийн саналаар дэмжсэнээр уг асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Мэдээллийн эх сурвалжийг:http://www.parliament.mn/n/iwbyn


Санал асуулга

Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем - www.legalinfo.mn сайтын шинэчилсэн загварын талаарх таны санал?

Нийт 13318 санал өгсөн байна.







2018.11.21
tusgaar togtnol
huuli
Видео булан
Эрх зүйн мэдээллийн систем

    Нүүр хуудас / ЭРХ ЗҮЙН АКТ / МЭДЭЭ / Хуулийн орчуулга / МЭДЛЭГИЙН САН / Байгууллага / НОМ / ТУСЛАМЖ

Фейсбүүк хуудас

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2015.

Цахим хуудсыг хөгжүүлсэн

INTERACTIVE LLC
холбоо барих CONTACT
  • Хаяг: Улаанбаатар -46, Чингэлтэй дүүрэг, Чингис хааны талбай-7
  • Утас: 976-11312513  Факс: 976-11315735
  • И-мэйл: info@legalinfo.mn
эрх зүйн актууд
  • Монгол Улсын хууль (772)
  • Улсын Их Хурлын тогтоол (2022)
  • Монгол Улсын олон улсын гэрээ (592)
  • Ерөнхийлөгчийн зарлиг (186)
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр (289)
  • Улсын дээд шүүхийн тогтоол (177)
  • Засгийн газрын тогтоол (4711)
  • Сайдын тушаал (839)
  • Засгийн газрын агентлагийн даргын тушаал (254)
  • УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр (98)
  • Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр (394)
  • Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж (31)
  • Төрийн зарим чиг үүргийг хууль болон гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж буй байгууллагууд (3)
  • Зөвлөл, хороо, бусад байгууллага (149)
  • Хуулийн орчуулгa/Laws in English/ (30)
Дээр очих