Шинээр хөгжүүлэх Legalinfo системийг сайжруулах судалгаа

* www.Legalinfo.mn цахим хуудсыг шинэчлэх хүрээнд хэрэглэгчийн санал авч байгаа тул Та дараах асуулгыг бөглөн цахим хуудаст нэвтэрнэ үү. (Та энэхүү асуулгыг нэг удаа бөгөлсөнөөр дахин гарч ирэхгүй.)

Таны одоо эрхэлж буй ажил?

Төрийн албан хаагч
Хувийн хэвшилд ажилладаг
Хуульч
Оюутан
Бусад

Тайлбар

Танд www.legalinfo.mn цахим хуудсыг ашиглахад ямар хүндрэл тулгардаг вэ?

Хайлт хийхэд хүндрэлтэй
Гар утас, таблет төхөөрөмжөөс хандахад бэрхшээлтэй
Цахим хуудасны бүтэц ойлгомжгүй
Эрх зүйн актын үсгийн хэмжээ жижиг
Зарим эрх зүйн акт олддоггүй
Нүүр хуудасны өнгөний зохицол муу
Цахим хуудас дахь мэдээллийн шинэчлэл удаан хийгддэг
Бусад

Тайлбар

www.legalinfo.mn цахим хуудасны хөгжүүлэлт хийх ажлын хүрээнд дараах ажлын алийг хийх шаардлагатай вэ?

Хуулийн анхны батлагдсан хувилбар харагддаг байх
Хуульд өмнө оруулсан нэмэлт, өөрчлөлт нь харагддаг байх
Хуулийг /органик, нэг удаагийн үйлчлэлтэй, хүчингүйд тооцсон г.м/-ээр системчлэх
Хуулийг тодорхой харилцаагаар ангилах /Жишээ нь: төрийн байгуулалт, эдийн засаг, нийгмийн харилцаа г.м/
Хууль, захиргааны хэм хэмжээний актын төсөлд санал авдаг байх
Утгын мэдрэмжтэй хайлт хийдэг байх
Ухаалаг утасны апплэйкшн /App/ хийх
Бүгд
Эдгээр өөрчлөлт шаардлагагүй
Бусад

Тайлбар

www.legalinfo.mn цахим хуудсыг сайжруулах талаар таны санал.

Таны өгсөн санал бидний ажилд үнэтэй хувь нэмэр оруулах болно.

Танд баярлалаа.

ДЭЛГЭРЭНГҮЙ
  • X
  • Эрх зүйн акт
    • Сүүлд оруулсан актууд
    • Боловсрол, соёл, шинжлэх ухаан
    • Уул уурхай
    • Хууль зүй
  • Мэдээ
    • Ном
    • Судалгаа мэдээлэл
  • Сургалт
  • Мэдлэгийн сан
  • Байгууллага
  • Ном
  • Нэвтрэх
  • Тусламж
  • Бусад
    • Тусламж
    • Алдаа мэдээлэх
    • Нэвтрэх
Хууль дээдлэх ёсон бол засаг төр барих урлаг, хүн зон амар жимир амьдрахуйн арга ухаан мөн. Б.Чимид

Шилэн дансны хуулийг яагаад санаачлав?



Хэдэн жилийн өмнө, УИХ-ын гишүүн биш байхдаа С.Ганбаатар нэгэн жишээг их ярьдаг байв. Санаа нь бол нэгэн ахмад настан залуу хүнд юм сургаж буй тухай. Эхлээд ширээн дээрх битүү савыг лааны гэрэлд ойртуулдаг. Гэрэл ойртох тусам сүүдэр нь томордог. Тэгээд хүн эрх мэдэлд ойртох тусам сүүдэр нь томордог тухай хэлж, яавал энэ сүүдрийг томруулахгүй байхыг нь асуудаг. Хариулт нь өнөөх битүү савыг тунгалаг, шилэн болгох. Шилэн сав гэрэлд хэчнээн ойртсон ч тунгалаг тул сүүдэргүй хэвээр.


Яг энэхүү түүхийг санагдуулсан нэгэн хуулийн төсөл боловсруулагдсан нь Шилэн дансны тухай хууль аж. Ерөнхийлөгчийн өргөн барьсан энэхүү төслийн танилцуулгыг хийхдээ зөвлөх Ч.Өнөрбаяр нь шилэн стакан бариад “төсөв байгууллагын үйл ажиллагаа яг үүн шиг тунгалаг байх ёстой” гэж байв.

ХУУЛЬ САНААЧЛАХ БОЛСОН ШАЛТГААН


Үндсэн хуулинд ч уг нь ийнхүү тунгалаг байх тухай санаа бий аж. “Монгол Улсын иргэн төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй... төсвийн ил тод байдлыг хангасан байх үүрэгтэй... Төр засгийг иргэдэд нээлттэй, тунгалаг болгох цогц арга хэмжээ авна..” Эдгээр заалт бол Үндсэн хуулиас эхлээд бусад хуулиудад байр зарчим, бөгөөд үүрэг. Энэ зарчим өмнө гарсан боловч одоог хүртэл төдийлэн хэрэгжилтгүй хэвээр байсаар. Энгийн иргэн хүнд мэдээлэл нь олдох битгий хэл асуудлын араас нь хөөцөлдөж яваа эрхээ мэддэг сэтгүүлчдэд ч эдгээр мэдээлэл хол байна. 

Иймдээ ч олон улсын түвшинд ч Монгол Улс төсвийн ил тод байдлын индексээр хангалттай байр эзэлж чадахгүй байна. Тодруулбал, Олон улсын төсвийн түншлэл байгууллагаас эрхлэн гаргадаг Төсвийн ил тод байдлын 2012 оны судалгаагаар Монгол Улс нийт 100 оноо авахаас 51 оноотойгоор Дэлхийн 100 орноос 38-р байранд буюу дунд түвшинд явж байна.

Ийм нөхцөл байдал, дээрээс нь хуулиар хүлээсэн үүрэг нь “Шилэн данс”-ны тогтолцоог хуульчлах гол шаардлага болжээ.

Төсвийн ил тод байдал ба иргэдийн оролцоог хангахтай холбоотой өнөөгийн хууль тогтоомж, журмын хэрэгжилт хангалтгүй байгаад дараах хүчин зүйл нөлөөлж байгаа талаар хуулийн төсөл боловсруулагчид онцолсон байна. Үүнд: төсвийн орлого, зарцуулалт, мөнгөн гүйлгээ, тайлагналын үйл ажиллагаа болон өр, зээл, батлан даалт, өмч, хөрөнгийн зарцуулалттай холбоотой шийдвэр, үйл ажиллагааг “цогц байдлаар” олон нийтэд нээлттэй, ил тод, иргэдэд ойлгомжтой, шуурхай мэдээлэх эрх зүйн тогтолцоо бүрдээгүй. Төсвийн ил тод байдлыг хангахтай холбоотой одоогийн хууль тогтоомжийн зохицуулалтууд нь давхардсан, зөрчилтэй байгаагаас хууль хэрэглэхэд иргэд, төрийн байгууллагад хүндрэлтэй байна. Тухайлбал, төсөв, түүний зарцуулалтыг олон нийтэд мэдээлэх хугацаа, давтамжийг Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журамд харилцан адилгүй зохицуулсан байгаа бол төсвийн мэдээллийн нэгдсэн цахим санг хариуцах байгууллага”-ыг Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд Мэдээллийн технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байхаар, Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журамд санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хариуцахаар заасан. Албан тушаалтнуудын үйл ажиллагаанд хэн хяналт тавих, хууль зөрчсөн албан тушаалтанд ямар журмаар, хэн, ямар хариуцлага хүлээлгэх асуудал тодорхой биш, хуулийн хэрэгжилтийг хангах механизмтай холбоотой зохицуулалт алга байна гэж дүгнэжээ.

ХУУЛИЙН ТӨСЛИЙН ЗОХИЦУУЛАЛТААС


Шилэн дансны тухай хуулийн төсөл дээр ажилласан МУИС-ын Элийн засгийн сургуулийн доктор багш А.Энхбат хуулийн төслийн гол санааг дараах байдлаар тайлбарлалаа. Тэрээр “Монгол Улсын Ерөнхийлөгч “Том төрөөс ухаалаг төр лүү” Үндэсний зөвлөлдөх уулзалтын үеэр шилэн дансны үндсэн гол зарчмуудыг хэлсэн байгаа. Тэгэхээр энэ дагуу манай ажлын хэсгийнхэн хуулийн төсөл шилэн дансны зарчмуудыг энгийн ойлгомжтой байдлаар тусгаж өгсөн. Мэдээлэл иргэдэд энгийн, ойлгомжтой, тогтмол цаг хугацаанд хүргэгдсэн байх ёстой. Мэдээж үүнд төрийн үйлчилгээг хүргэж, татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж байгаа бүхий л байгууллагууд хамрагдана. Мөн Засгийн газрын болон орон нутгийн тусгай сангууд, төрийн болон орон нутгийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагууд, гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлж буй төслийн нэгжүүд гэх мэтчилэн хамрагдах юм. Улсын төсөв, өр зээл, бонд гэх үйл ажиллагааны зардлууд шилэн дансанд орно гэсэн үг. Ингэснээрээ бид төрийн төсөв, санхүүтэй холбоотой бүхий л үйл ажиллагааг иргэдэд шилэн дансаар дамжуулж, нээлттэй, ил тод байдлаар хүргэх, иргэдийн хяналтыг бий болгох юм. Үүнтэй холбоотойгоор иргэдийн аудит гэж шинэ нэр томъёо гарч ирж байгаа. Иргэдийн аудит нь төрийн байгууллагууд иргэдэд хүргэх ёстой мэдээллээ өдөр тутам, цаг хугацаанд нь хүргэж байгаа эсэх дээр хяналт тавина. Түүнчлэн бас нэг зохицуулж байгаа үйл ажиллагаа нь төсөвт байгууллагуудын өдөр тутмын гүйлгээ, шилжүүлгэн дээр нэг, хоёр, гуравдугаар гарын үсэг зурж байгаа нөхдүүд “Шилэн дансны мэдүүлэг”-ийг бөглөх ёстой. Үүгээрээ дамжуулаад тухайн төлбөрийн даалгаврыг гүйцэтгэж байгаа дарга, ерөнхий нягтлан нь “Төлбөр гүйцэтгэхээсээ өмнө ашиг сонирхлын аливаа зөрчилд автаагүй” гэдгийг нотлох юм. Тухайн төлбөрийн даалгаврыг гүйцэтгэх үүргийг аль нэг сайд, эсвэл агентлагийн дарга зүгээр л амаараа өгчихдөг. Тэгэхээр цаашдаа ямар нэгэн аман даалгавар байхгүй болно. Ингэснээр хариуцлагыг эзэнтэй болгож, тухайн төлбөр гүйцэтгэх үйл ажиллагаа, ялангуяа тендер, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой төлбөрүүд ямар нэгэн хууль зөрчсөн байвал хариуцлагыг шууд тооцох механизм нь бүрдэж байгаа юм” гэв.

Мөн ямар хэмжээний мөнгөн дүн ил болох талаар “Төсвийн байгууллагууд нэг сая төгрөгийн үнийн дүнгээс дээш ямар нэгэн урсгал болон хөрөнгө оруулалтын зардлуудаа тайлагнаж, нээлттэй байлгах ёстой. Өнөөдөр өглөө 9:00 цагаас орой 16:00 цаг хүртэл мөнгөн гүйлгээ хийлээ гэхэд дараагийн ажлын өдрийн 12:00 цаг гүйлгээний утга, дүн, ямар байгууллагад шилжүүлсэн гэх зэрэг мэдээллүүд нээлттэй болох ёстой” гэж тайлбарлалаа.

Ийн хуулийн төсөл дараа дараагийн хэлэлцүүлэгт орох замдаа гарлаа. Зарчим зөв, хийх ёстой гэдэг нь тодорхой. Харин яг хэрхэн зохицуулах вэ гэдэг нь хараахан тодорхой бус байна.

Б.МАНДАХ

 


Санал асуулга

Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем - www.legalinfo.mn сайтын шинэчилсэн загварын талаарх таны санал?

Нийт 13312 санал өгсөн байна.







2018.11.21
tusgaar togtnol
huuli
Видео булан
Эрх зүйн мэдээллийн систем

    Нүүр хуудас / ЭРХ ЗҮЙН АКТ / МЭДЭЭ / Хуулийн орчуулга / МЭДЛЭГИЙН САН / Байгууллага / НОМ / ТУСЛАМЖ

Фейсбүүк хуудас

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2015.

Цахим хуудсыг хөгжүүлсэн

INTERACTIVE LLC
холбоо барих CONTACT
  • Хаяг: Улаанбаатар -46, Чингэлтэй дүүрэг, Чингис хааны талбай-7
  • Утас: 976-11312513  Факс: 976-11315735
  • И-мэйл: info@legalinfo.mn
эрх зүйн актууд
  • Монгол Улсын хууль (771)
  • Улсын Их Хурлын тогтоол (2020)
  • Монгол Улсын олон улсын гэрээ (592)
  • Ерөнхийлөгчийн зарлиг (186)
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр (288)
  • Улсын дээд шүүхийн тогтоол (177)
  • Засгийн газрын тогтоол (4711)
  • Сайдын тушаал (832)
  • Засгийн газрын агентлагийн даргын тушаал (257)
  • УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр (98)
  • Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр (343)
  • Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж (31)
  • Төрийн зарим чиг үүргийг хууль болон гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж буй байгууллагууд (3)
  • Зөвлөл, хороо, бусад байгууллага (149)
  • Хуулийн орчуулгa/Laws in English/ (30)
Дээр очих