Шинээр хөгжүүлэх Legalinfo системийг сайжруулах судалгаа

* www.Legalinfo.mn цахим хуудсыг шинэчлэх хүрээнд хэрэглэгчийн санал авч байгаа тул Та дараах асуулгыг бөглөн цахим хуудаст нэвтэрнэ үү. (Та энэхүү асуулгыг нэг удаа бөгөлсөнөөр дахин гарч ирэхгүй.)

Таны одоо эрхэлж буй ажил?

Төрийн албан хаагч
Хувийн хэвшилд ажилладаг
Хуульч
Оюутан
Бусад

Тайлбар

Танд www.legalinfo.mn цахим хуудсыг ашиглахад ямар хүндрэл тулгардаг вэ?

Хайлт хийхэд хүндрэлтэй
Гар утас, таблет төхөөрөмжөөс хандахад бэрхшээлтэй
Цахим хуудасны бүтэц ойлгомжгүй
Эрх зүйн актын үсгийн хэмжээ жижиг
Зарим эрх зүйн акт олддоггүй
Нүүр хуудасны өнгөний зохицол муу
Цахим хуудас дахь мэдээллийн шинэчлэл удаан хийгддэг
Бусад

Тайлбар

www.legalinfo.mn цахим хуудасны хөгжүүлэлт хийх ажлын хүрээнд дараах ажлын алийг хийх шаардлагатай вэ?

Хуулийн анхны батлагдсан хувилбар харагддаг байх
Хуульд өмнө оруулсан нэмэлт, өөрчлөлт нь харагддаг байх
Хуулийг /органик, нэг удаагийн үйлчлэлтэй, хүчингүйд тооцсон г.м/-ээр системчлэх
Хуулийг тодорхой харилцаагаар ангилах /Жишээ нь: төрийн байгуулалт, эдийн засаг, нийгмийн харилцаа г.м/
Хууль, захиргааны хэм хэмжээний актын төсөлд санал авдаг байх
Утгын мэдрэмжтэй хайлт хийдэг байх
Ухаалаг утасны апплэйкшн /App/ хийх
Бүгд
Эдгээр өөрчлөлт шаардлагагүй
Бусад

Тайлбар

www.legalinfo.mn цахим хуудсыг сайжруулах талаар таны санал.

Таны өгсөн санал бидний ажилд үнэтэй хувь нэмэр оруулах болно.

Танд баярлалаа.

ДЭЛГЭРЭНГҮЙ
  • X
  • Эрх зүйн акт
    • Сүүлд оруулсан актууд
    • Боловсрол, соёл, шинжлэх ухаан
    • Уул уурхай
    • Хууль зүй
  • Мэдээ
    • Ном
    • Судалгаа мэдээлэл
  • Сургалт
  • Мэдлэгийн сан
  • Байгууллага
  • Ном
  • Нэвтрэх
  • Тусламж
  • Бусад
    • Тусламж
    • Алдаа мэдээлэх
    • Нэвтрэх
Хууль дээдлэх ёсон бол засаг төр барих урлаг, хүн зон амар жимир амьдрахуйн арга ухаан мөн. Б.Чимид

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240,000 төгрөг болгох шийдвэр 2017 оноос хэрэгжинэ.


2016.04.21

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох талаар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны дарга, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар, Хөдөлмөрийн яамны үйлдвэрчний холбооны ажлын албаны дарга Д.Бямбаа нар мэдээлэл хийлээ.

Г.Баярсайхан "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хамгийн сүүлд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2013 оны дөрөвдүгээр сарын 11-ны өдрийн 07 тоот тогтоолоор сард 192,000 төгрөг буюу нэг цагт 1,142 төгрөг 86 мөнгө байхаар тогтоож 2013 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөж эхэлсэн ба түүнээс хойш 2 жил гаруй хугацаа өнгөрсөн байна. 

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуульд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 жилд нэг удаа шинэчлэн тогтоохоор зохицуулсан байдаг. Аль хэдийнэ хоёр жил өнгөрч байгаа учир бид өчигдөр хуралдаж, шинэчлэхээр болсон. 

Энэ асуудал дээр Монголын үйлдвэрчний эвлэл 40 хувиар нэмэх, Ажил олгогчдын холбоо өөр байр суурьтай байсан.

Харин Засгийн газраас олон хувилбараар эдийн засгийн тооцоо, судалгаа хийсэн. 40 хувиар нэмбэл эдийн засагт сөрөг үр дагавр олгох учир дэмжээгүй. Эхлээд 22.5 хувь гэсэн шийдвэр гарсан бөгөөд бид ярилцаж байгаад тэгш тоо болгох хэрэгтэй гэж үзсэн. Эцэст нь 25 хувиар нэмэх шийдвэр гаргасан. Одоогийн байдлаар нийт ажил эрхлэгчдийн 4 хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж байна. Эдгээр ард иргэдийн хувьд хэрэгтэй зүйл болж байгаа гэдгийг хэлье.

Энэ хүрээнд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2016 оны дөрөвдүгээр сарын 20-ний өдрийн 04 тоот тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагт 1,428 төгрөг 60 мөнгө буюу сард 240,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоож 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөхөөр шийдвэрлэлээ. Энэ нь өмнөх хэмжээнээсээ 25 хувиар нэмэгдэж байгаа юм. Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, МҮЭХ болон Хөдөлмөрийн яамны хамт олон маань их сайн ажилласан. Сайдын хувьд талархаж байна.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах энгийн ажилд ажиллаж байгаа ажилтанд төлөх хөдөлмөрийн хөлсний хамгийн доод хэмжээ юм" гэв.

Х.Ганбаатар "Бид жил болгон тооцоо, судалгаа хийдэг. Тиймээс ажил дөнгөж хийж эхлэх гэж байгаа залуусын цалин ядаж тэтгэвэр авч байгаа хүмүүсийн цалингаас дор байхгүй байх, Засгийн Газар, МҮЭХ-ны саналыг харгалзан үзэж 25 хувиар нэмэх шийдвэр гаргасан" гэлээ.

Эх сурвалж: www.ikon.mn



Санал асуулга

Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем - www.legalinfo.mn сайтын шинэчилсэн загварын талаарх таны санал?

Нийт 13610 санал өгсөн байна.







2018.11.21
tusgaar togtnol
huuli
Видео булан
Эрх зүйн мэдээллийн систем

    Нүүр хуудас / ЭРХ ЗҮЙН АКТ / МЭДЭЭ / Хуулийн орчуулга / МЭДЛЭГИЙН САН / Байгууллага / НОМ / ТУСЛАМЖ

Фейсбүүк хуудас

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2015.

Цахим хуудсыг хөгжүүлсэн

INTERACTIVE LLC
холбоо барих CONTACT
  • Хаяг: Улаанбаатар -46, Чингэлтэй дүүрэг, Чингис хааны талбай-7
  • Утас: 976-11312513  Факс: 976-11315735
  • И-мэйл: info@legalinfo.mn
эрх зүйн актууд
  • Монгол Улсын хууль (782)
  • Улсын Их Хурлын тогтоол (2051)
  • Монгол Улсын олон улсын гэрээ (592)
  • Ерөнхийлөгчийн зарлиг (186)
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр (289)
  • Улсын дээд шүүхийн тогтоол (177)
  • Засгийн газрын тогтоол (4748)
  • Сайдын тушаал (932)
  • Засгийн газрын агентлагийн даргын тушаал (275)
  • УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр (106)
  • Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр (568)
  • Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж (39)
  • Төрийн зарим чиг үүргийг хууль болон гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж буй байгууллагууд (3)
  • Зөвлөл, хороо, бусад байгууллага (149)
  • Хуулийн орчуулгa /Laws in English/ (50)
  • Бусад эрх зүйн актын орчуулга /Other legal acts in English/ (9)
Дээр очих