ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД БЭЛТГЭХ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
2016.09.20
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйл, 45 дугаар зүйлийн 45.1.1 дэх заалт, Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмын 3.2 дугаар зүйлийн 3.1 дэх заалт, Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн хурлын 21 дүгээр тогтоолын дагуу 2016 оны хуульчийн мэргэжлийн шалгалтыг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд зохион байгуулна.
2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр сорилгын шалгалтыг, 11 дүгээр сарын 24,25-ны өдрүүдэд бодлогын шалгалтыг зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан Хууль зүйн үндэсний хүрээлэн тус шалгалтад бэлтгэх сургалтыг зохион байгуулах гэж байна.
Сургалтын зорилго,агуулга:
Энэхүү сургалт нь хуульчийн мэргэжлийн шалгалтад бэлтгэх, хууль зүйн бодлого бодох аргачлалд сургах, тухайн хуулийн зүйл заалтыг зөв зүйлчлэн хэрэглэх, хууль зүйн дүгнэлт бичих мэдлэг ур чадварыг дээшлүүлэхэд чиглэнэ.
Сургалтын сэдэв, цаг:
- Эрүүгийн эрх зүй, Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй-6 цаг
- Иргэний эрх зүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүй – 6цаг
- Захиргааны эрх зүй,Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх эрх зүй -6 цаг
Сургалт явуулах хэлбэр:
Сургалын явцад дараахь хэлбэрийн хичээлийг явуулна.
- Хууль зүйн хэрэг, кейс дээр ажиллах
- Дасгал бодлого, бодох аргачлал
Сургалтын бусад нөхцөл:
Оролцогчид Үндсэн хууль, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хууль /2002 он/ , Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудыг авч ирнэ үү.
Сургалт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд болно.
Сургалтад дараах утсаар холбогдож бүртгүүлнэ үү. Утас: 312825, 9996-1737
Сургалт явагдах хуваарь:
№ |
Сургалтын төрөл |
Хугацаа |
1. |
Бодлого бодох аргачлал |
X/8-X/9 /Бямба, Ням гараг/ |
2. |
Бодлого бодох аргачлал |
X/15-X/16 /Бямба, Ням гараг/ |
Хичээлийн 1 дэх өдөр
Захиргааны эрх зүй, Эрүүгийн эрх зүйн хичээлийн цаг, сэдвийн төлөвлөгөө
№ |
Сэдэв |
Цаг |
Хичээлийн хэлбэр |
Хичээл заах багш |
1. |
Захиргааны эрх зүйн бодлого бодох аргчлал |
9.00-11.00 |
Бодлого, дасгал |
Ж.Наранпүрэв /УДШ-ийн Тамгын газрын дарга, сургагч багш/ |
|
Завсарлага |
|
|
|
2. |
Захиргааны эрх зүйн бодлого бодох аргачлал |
11.10-.13.00 |
Бодлого, дасгал |
Ж.Наранпүрэв /УДШ-ийн Тамгын газрын дарга, сургагч багш/ |
3. |
Захиргааны эрх зүйн бодлого бодох аргачлал |
13.50-14.50 |
Бодлого, дасгал |
Ж.Наранпүрэв /УДШ-ийн Тамгын газрын дарга, сургагч багш/ |
Завсарлага |
||||
4. |
Эрүүгийн эрх зүйн бодлого бодох аргачлал |
14.50-17.10 |
Бодлого, дасгал |
Ц.Цэлмэг /Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, сургагч багш, Доктор/ |
|
Эрүүгийн эрх зүйн бодлого бодох аргачлал |
17.10-18.50 |
Бодлого, дасгал |
Ц.Цэлмэг /Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, сургагч багш, Доктор/ |
Хичээлийн 2 дах өдөр
Иргэний эрх зүйн хичээлийн цаг, сэдвийн төлөвлөгөө
№ |
Сэдэв |
Цаг |
Хичээлийн хэлбэр |
Хичээл заах багш |
1. |
Иргэний эрх зүйн бодлого бодох аргачлал |
9.00-11.30 |
Бодлого, дасгал |
Э.Ариунаа /Төв аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, сургагч багш/ |
|
Завсарлага |
|
|
|
2. |
Иргэний эрх зүйн бодлого бодох аргачлал |
11.40-.12.50 |
Бодлого, дасгал |
Э.Ариунаа /Төв аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, сургагч багш/ |
3. |
Иргэний эрх зүйн бодлого бодох аргачлал |
13.50-15.00 |
Бодлого, дасгал |
Э.Ариунаа /Төв аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, сургагч багш/ |