ХЗДХЯ болон ОХУ-ын Дотоод хэргийн яам хоорондын хилийн орчмын бүсийн хамтын ажиллагааны асуудлаарх хамтарсан ажлын хэсгийн хуралдааны протокол
2016.09.29
Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Оросын Холбооны
Улсын Дотоод хэргийн яамны хооронд 2001 оны 2 дугаар сарын 7-ны өдөр
байгуулсан Хамтын ажиллагааны тухай хэлэлцээр болон Монгол Улсын Хууль
зүй, дотоод хэргийн яам болон Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны
хооронд 2001 оны 2 дугаар сарын 7-ны өдөр байгуулсан Хил орчмын бүс
нутгийн дотоод хэргийн албадын хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийн
хүрээнд 2016 оны 9 дүгээр сарын 27-ын өдөр Улаанбаатар хотноо (Монгол
Улс) Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Оросын Холбооны
Улсын Дотоод хэргийн яамны хилийн орчмын бүсийн хамтын ажиллагааны
асуудлаарх хамтарсан ажлын хэсгийн хуралдаан зохион байгууллаа.
Монголын талын төлөөлөгчдийг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн
дэд сайд Б.Энхбаяр ахлаж, Оросын талын төлөөлөгчдийг Оросын Холбооны
Улсын Дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Дотоод
хэргийн сайдын орлогч И.Н.Зубов ахлав.
Хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн нэрсийн жагсаалтыг хавсаргав.
Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэв:
- Хил орчмын бүс нутаг дахь гэмт хэргийн нөхцөл байдал;
- Хар тамхи, галт зэвсэг, тэсрэх бодисын хууль бус наймаатай
тэмцэх; хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодис, тэдгээрийн түүхий эдийн
хууль бус наймаанд сэжиглэгдэж буй этгээдийн талаар шуурхай мэдээлэл
солилцох асуудал;
- Хил орчмын бүс нутаг дахь малын хулгай, авто тээврийн
хэрэгслийн хулгайн гэмт хэргийг мөрдөн шалгах, илрүүлэхэд чиглэсэн эсвэл
оргон зугтсан гэмт этгээд, сураггүй алга болсон хүнийг эрэн
сурвалжлахтай холбоотойгоор эрэн сурвалжлах эсвэл мөрдөн байцаах
ажиллагаа явуулах асуудал;
- Улсын хил давуулан хулгайлсан малыг эргүүлэн хүлээлгэн өгөх
болон хохирол барагдуулах асуудлыг шийдвэрлэх хамтарсан ажлын хэсэг
байгуулах асуудал.
Хуралдааны явцад талууд Монгол Улс болон Оросын Холбооны
Улсын хил орчмын бүс нутаг дахь гэмт хэрэгтэй тэмцэх ажлын өнөөгийн
нөхцөл байдлын талаар мэдээлэл, санал бодлоо солилцсон бөгөөд Монгол Улс
болон Оросын Холбооны Улсын хил орчмын бүсэд ноцтой эрүүгийн
заналхийлэл байхгүй болохыг тэмдэглэв.
Хил орчмын бүсийн дотоод хэргийн байгууллагуудын (цагдаагийн)
цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх, бэхжүүлэх зорилгоор хамтын
ажиллагааг дараах чиглэлд өргөжүүлэхээр тохиролцов. Үүнд:
- хил орчмын бүсийн аюулгүй байдлыг хангаж, хэв журмыг сахиулах;
- галт зэвсэг болон хар тамхи, мансууруулах бодисын хууль бус наймаа,
мал болон авто тээврийн хэрэгслийн хулгай зэрэг хил дамнасан бусад
гэмт хэрэгтэй тэмцэх;
- эрүүгийн хэргийн мөрдлөг эсвэл шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлээс оргон зугтсан этгээдийг эрэн сурвалжлах;
- онцгой нөхцөл байдалд харилцан дэмжлэг үзүүлэх;
- шуурхай мэдээлэл солилцох, урьдчилан сэргийлэх ажиллагаа зохион байгуулах,
Талууд хил орчмын бүсийн нэгж хоорондын бодит хамтын ажиллагааг
цаашид хөгжүүлэх, бэхжүүлэх зорилгын хүрээнд дараах ажлыг хийж
гүйцэтгэх шаардлагатай гэж үзлээ. Үүнд:
- харилцан сонирхол бүхий мэдээллийг солилцох ажлыг идэвхжүүлэх
саналыг боловсруулах, ялангуяа мал, авто тээврийн хэрэгслийн
хулгай, хар тамхи, галт зэвсгийн хууль бус наймаа болон үндэстэн
дамнасан зохион байгуулалттай бусад гэмт хэрэг үйлдэж болзошгүй
этгээдийн тухай. Мөн Талууд уг зорилгын хүрээнд гэмт этгээдийг мөрдөх
явцад хиллэж буй улс орны хил орчмын нутаг дэвсгэрт мөрдөн мөшгих бүрэн
эрхийг олгох эрх зүйн боломж бололцооны талаар холбогдох саналыг
оруулах
- үндэсний хууль тогтоомжийн дагуу өөрийн бүрэн эрх, байгуулсан олон
улсын гэрээний хүрээнд терроризм болон хэт даврах үзлийн эсрэг тэмцэх,
гэмт хэргийг илрүүлэх мөрдөн шалгахад харилцан дэмжлэг үзүүлэх;
- зохион байгуулалттай гэмт хэрэг, хар тамхи, мансууруулах бодисын
хууль бус наймаа, аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хууль бус
цагаачлалтай тэмцэх арга хэмжээ, терроризм болон хэт даврах үзэлтэй
тэмцэх чиглэлээр хамтарсан эрэн сурвалжлах арга хэмжээг зохион
байгуулах;
- Монгол Улс болон ОХУ-ын хил орчмын бүсийн дотоод хэргийн
байгууллагуудын хамтын ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, шинэчлэх
тэдгээрийн хэрэгжилтийн үр дүнг жилдээ 2-оос доошгүй удаа хэлэлцэх;
- хар тамхины хууль бус наймаа, хууль бус цагаачлал, малын хулгай,
бүлгээр танхайрах болон бусад төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, онцгой
байдал үүссэн үед авах арга хэмжээний чиглэлээр ОХУ-ын Дотоод хэргийн
яам, Үндэсний гвардийн холбооны алба, болон Монгол Улсын Хууль зүй,
дотоод хэргийн яамны Цагдаагийн ерөнхий газрын орон нутгийн
байгууллагуудын хамтарсан сургалтыг зохион байгуулах боломжийг
судлах.
Хүний нөөцийг бэлтгэх чиглэлээр салбарын байгууллагуудын хоорондын
харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлын хүрээнд Талууд дараах
чиглэлийг өгөхөөр тохиролцоонд хүрэв. Үүнд:
- Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны Цагдаагийн
ерөнхий газарт ОХУ-ын ДХЯ-ны сургалтын байгууллагуудын богино хугацааны
сургалтаар Монгол улсын мэргэжилтнүүдийг бэлтгэх, сургалтын курсийн
жагсаалтыг өргөжүүлэх тухай саналыг богино хугацаанд боловсруулж,
ОХУ-ын ДХЯ-нд хүргүүлэх;
- ОХУ-ын ДХЯ-ны Төрийн алба, хүний нөөцийн газрыг ОХУ-ын
ДХЯ-ны сургалтын байгууллагуудад суралцаж буй монгол сонсогч нарын
ахуйн нөхцөл, хооллолтын нөхцөл байдалтай холбоотой асуудлыг шийдвэрлэх
тухай саналыг 2016 оны 10 дугаар сарын дотор боловсруулж, ОХУ-ын ДХЯ-ны
Баримт бичиг боловсруулалт, иргэд, байгууллагын хүсэлтийг хүлээн авах
газарт танилцуулж, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны
Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлэх;
- Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны Цагдаагийн
ерөнхий газар болон ОХУ-ын ДХЯ-ны холбогдох нэгжид гэрч болон эрүүгийн
байцаан шийтгэх ажиллагааны бусад оролцогч нарыг хамгаалах талаарх
туршлага солилцох ажлыг идэвхжүүлэх;
Энэхүү арга хэмжээний үеэр Талууд ОХУ болон Монгол Улсын дотоод
хэргийн (цагдаагийн) байгууллагуудын нэн тэргүүнд хянаж үзэх хүндрэлтэй
асуудлын жагсаалтыг нэмэлтээр гаргаж 1 сарын дотор мэдээлэл солилцож
ажиллахаар тохиролцов. (Хавсаргав)
Талууд хийсэн ажлын үр дүнг эерэгээр үнэлж, дараагийн ээлжит
хуралдааныг 2017 онд Оросын Холбооны Улсын нутаг дэвсгэрт зохион
байгуулахаар шийдвэрлэв.
Энэхүү протокол нь олон улсын үүрэг хариуцлага үүсгэхгүй бөгөөд
талуудад эрх зүйн болон санхүүгийн аливаа үүрэг хариуцлага оноохгүй
болно.
Хуралдаан бүтээлч, нөхөрсөг нөхцөлд зохиогдлоо.
Улаанбаатар хотноо 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр монгол хэл болон орос хэл дээр хоёр хувь үйлдэв.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМЫГ ТӨЛӨӨЛӨН
Монголын талын төлөөлөгчдийг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр ахлаж, Оросын талын төлөөлөгчдийг Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Дотоод хэргийн сайдын орлогч И.Н.Зубов ахлав.
Хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн нэрсийн жагсаалтыг хавсаргав.
Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэв:
- Хил орчмын бүс нутаг дахь гэмт хэргийн нөхцөл байдал;
- Хар тамхи, галт зэвсэг, тэсрэх бодисын хууль бус наймаатай тэмцэх; хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодис, тэдгээрийн түүхий эдийн хууль бус наймаанд сэжиглэгдэж буй этгээдийн талаар шуурхай мэдээлэл солилцох асуудал;
- Хил орчмын бүс нутаг дахь малын хулгай, авто тээврийн хэрэгслийн хулгайн гэмт хэргийг мөрдөн шалгах, илрүүлэхэд чиглэсэн эсвэл оргон зугтсан гэмт этгээд, сураггүй алга болсон хүнийг эрэн сурвалжлахтай холбоотойгоор эрэн сурвалжлах эсвэл мөрдөн байцаах ажиллагаа явуулах асуудал;
- Улсын хил давуулан хулгайлсан малыг эргүүлэн хүлээлгэн өгөх болон хохирол барагдуулах асуудлыг шийдвэрлэх хамтарсан ажлын хэсэг байгуулах асуудал.
Хуралдааны явцад талууд Монгол Улс болон Оросын Холбооны Улсын хил орчмын бүс нутаг дахь гэмт хэрэгтэй тэмцэх ажлын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл, санал бодлоо солилцсон бөгөөд Монгол Улс болон Оросын Холбооны Улсын хил орчмын бүсэд ноцтой эрүүгийн заналхийлэл байхгүй болохыг тэмдэглэв.
Хил орчмын бүсийн дотоод хэргийн байгууллагуудын (цагдаагийн) цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх, бэхжүүлэх зорилгоор хамтын ажиллагааг дараах чиглэлд өргөжүүлэхээр тохиролцов. Үүнд:
- хил орчмын бүсийн аюулгүй байдлыг хангаж, хэв журмыг сахиулах;
- галт зэвсэг болон хар тамхи, мансууруулах бодисын хууль бус наймаа, мал болон авто тээврийн хэрэгслийн хулгай зэрэг хил дамнасан бусад гэмт хэрэгтэй тэмцэх;
- эрүүгийн хэргийн мөрдлөг эсвэл шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлээс оргон зугтсан этгээдийг эрэн сурвалжлах;
- онцгой нөхцөл байдалд харилцан дэмжлэг үзүүлэх;
- шуурхай мэдээлэл солилцох, урьдчилан сэргийлэх ажиллагаа зохион байгуулах,
Талууд хил орчмын бүсийн нэгж хоорондын бодит хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх, бэхжүүлэх зорилгын хүрээнд дараах ажлыг хийж гүйцэтгэх шаардлагатай гэж үзлээ. Үүнд:
- харилцан сонирхол бүхий мэдээллийг солилцох ажлыг идэвхжүүлэх саналыг боловсруулах, ялангуяа мал, авто тээврийн хэрэгслийн хулгай, хар тамхи, галт зэвсгийн хууль бус наймаа болон үндэстэн дамнасан зохион байгуулалттай бусад гэмт хэрэг үйлдэж болзошгүй этгээдийн тухай. Мөн Талууд уг зорилгын хүрээнд гэмт этгээдийг мөрдөх явцад хиллэж буй улс орны хил орчмын нутаг дэвсгэрт мөрдөн мөшгих бүрэн эрхийг олгох эрх зүйн боломж бололцооны талаар холбогдох саналыг оруулах
- үндэсний хууль тогтоомжийн дагуу өөрийн бүрэн эрх, байгуулсан олон улсын гэрээний хүрээнд терроризм болон хэт даврах үзлийн эсрэг тэмцэх, гэмт хэргийг илрүүлэх мөрдөн шалгахад харилцан дэмжлэг үзүүлэх;
- зохион байгуулалттай гэмт хэрэг, хар тамхи, мансууруулах бодисын хууль бус наймаа, аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хууль бус цагаачлалтай тэмцэх арга хэмжээ, терроризм болон хэт даврах үзэлтэй тэмцэх чиглэлээр хамтарсан эрэн сурвалжлах арга хэмжээг зохион байгуулах;
- Монгол Улс болон ОХУ-ын хил орчмын бүсийн дотоод хэргийн байгууллагуудын хамтын ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, шинэчлэх тэдгээрийн хэрэгжилтийн үр дүнг жилдээ 2-оос доошгүй удаа хэлэлцэх;
- хар тамхины хууль бус наймаа, хууль бус цагаачлал, малын хулгай, бүлгээр танхайрах болон бусад төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, онцгой байдал үүссэн үед авах арга хэмжээний чиглэлээр ОХУ-ын Дотоод хэргийн яам, Үндэсний гвардийн холбооны алба, болон Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны Цагдаагийн ерөнхий газрын орон нутгийн байгууллагуудын хамтарсан сургалтыг зохион байгуулах боломжийг судлах.
Хүний нөөцийг бэлтгэх чиглэлээр салбарын байгууллагуудын хоорондын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлын хүрээнд Талууд дараах чиглэлийг өгөхөөр тохиролцоонд хүрэв. Үүнд:
- Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны Цагдаагийн ерөнхий газарт ОХУ-ын ДХЯ-ны сургалтын байгууллагуудын богино хугацааны сургалтаар Монгол улсын мэргэжилтнүүдийг бэлтгэх, сургалтын курсийн жагсаалтыг өргөжүүлэх тухай саналыг богино хугацаанд боловсруулж, ОХУ-ын ДХЯ-нд хүргүүлэх;
- ОХУ-ын ДХЯ-ны Төрийн алба, хүний нөөцийн газрыг ОХУ-ын ДХЯ-ны сургалтын байгууллагуудад суралцаж буй монгол сонсогч нарын ахуйн нөхцөл, хооллолтын нөхцөл байдалтай холбоотой асуудлыг шийдвэрлэх тухай саналыг 2016 оны 10 дугаар сарын дотор боловсруулж, ОХУ-ын ДХЯ-ны Баримт бичиг боловсруулалт, иргэд, байгууллагын хүсэлтийг хүлээн авах газарт танилцуулж, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлэх;
- Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны Цагдаагийн ерөнхий газар болон ОХУ-ын ДХЯ-ны холбогдох нэгжид гэрч болон эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны бусад оролцогч нарыг хамгаалах талаарх туршлага солилцох ажлыг идэвхжүүлэх;
Энэхүү арга хэмжээний үеэр Талууд ОХУ болон Монгол Улсын дотоод хэргийн (цагдаагийн) байгууллагуудын нэн тэргүүнд хянаж үзэх хүндрэлтэй асуудлын жагсаалтыг нэмэлтээр гаргаж 1 сарын дотор мэдээлэл солилцож ажиллахаар тохиролцов. (Хавсаргав)
Талууд хийсэн ажлын үр дүнг эерэгээр үнэлж, дараагийн ээлжит хуралдааныг 2017 онд Оросын Холбооны Улсын нутаг дэвсгэрт зохион байгуулахаар шийдвэрлэв.
Энэхүү протокол нь олон улсын үүрэг хариуцлага үүсгэхгүй бөгөөд талуудад эрх зүйн болон санхүүгийн аливаа үүрэг хариуцлага оноохгүй болно.
Хуралдаан бүтээлч, нөхөрсөг нөхцөлд зохиогдлоо.
Улаанбаатар хотноо 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр монгол хэл болон орос хэл дээр хоёр хувь үйлдэв.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМЫГ ТӨЛӨӨЛӨН
Б.ЭНХБАЯР
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ДОТООД ХЭРГИЙН ЯАМЫГ ТӨЛӨӨЛӨН
И.Н.ЗУБОВ