МЭДЛЭГИЙН САН
А, Б, В, Г, Д, Е, Ё, Ж, З, И, К, Л, М, Н, О, Ө, П, Р, С, Т, У, Ү, Ф, Х, Ц, Ч, Ш, Э, Ю, Я,
Д/д
Нэр томъёо
Тайлбар
Эх сурвалж
Орос
Англи
1
даатгагч
даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан компани
Даатгалын тухай хууль, 2004 он, 4.1.2
2
даатгагч
монгол улсын нутаг дэвсгэрт хууль тогтоомжийн дагуу эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд
Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль, 2002 он, 3.1.2
3
даатгалын ангилал, төрөл, хэлбэр
Даатгалыг урт хугацааны болон ердийн гэж 2 ангилна. Даатгал нь сайн дурын ба заавал гэсэн төрөлтэй байна.Заавал даатгах даатгалын хэлбэрийг хуулиар, сайн дурын даатгалын хэлбэрийг Санхүүгийн зохицуулах хороо тогтооно.
даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйл
4
даатгалын багц дүрэм
эрх бүхий байгууллагаас даатгалын үйл ажиллагааг зохицуулах зорилгоор гаргаж буй дүрэм, журам, заавар, нөхцөл, шаардлага
Даатгалын тухай хууль, 2004 он, 4.1.7
5
даатгалын гэрээ
даатгагчаас даатгуулагч болон эрүүл мэндийн байгууллагатай байгуулсан гэрээ
Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль, 2002 он, 3.1.1
6
даатгалын зуучлагч
даатгагч болон даатгуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, үүнийхээ төлөө хөлс, шагнал авах эрх бүхий этгээд
Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль, 2004 он, 3.2.3
7
даатгалын мэргэжлийн оролцогч
даатгалын зуучлагч, даатгалын төлөөлөгч, даатгалын хохирол үнэлэгч
Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль, 2004 он, 3.2.1
8
даатгалын нөхөн төлбөр
гэрээний дагуу даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгагчаас даатгуулагчид олгох мөнгөн хөрөнгө
Даатгалын тухай хууль, 2004 он, 4.1.6
9
даатгалын тохиолдол
даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэх
Даатгалын тухай хууль, 2004 он, 4.1.4
10
даатгалын төлөөлөгч
даатгагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, түүний нэрийн өмнөөс хэлцэл болон эрх зүйн бусад үйлдэл хийх үүрэг бүхий даатгагчийн томилсон буюу эрх олгосон этгээд
Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль, 2004 он, 3.2.2
11
даатгалын үйл ажиллагаа
даатгалын гэрээний дагуу даатгагч нь даатгалын тохиолдол үүсэхэд учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүргийг тодорхой этгээдийн өмнө хүлээж буй үйл ажиллагаа
Даатгалын тухай хууль, 2004 он, 4.1.1
12
даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл
МУ-ын компанийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан компани, гадаад улсын хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдсан компани нь тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах эрхтэй бөгөөд Санхүүгийн зохицуулах хороо өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу тусгай зөвшөөрлийг олгоно.
даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйл
13
даатгалын хохирол үнэлэгч
даатгагч болон даатгуулагчийн нэрийн өмнөөс даатгалын гэрээтэй холбоотой нэхэмжлэлийг хянан шалгах, бодит хохирлыг тогтоох, талуудын хооронд хэлэлцээ хийх чиг үүргийг бие даан хэрэгжүүлэх, ийнхүү хэрэгжүүлсний төлөө цалин хөлс болон бусад төлбөр авах эрх бүхий этгээд
Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль, 2004 он, 3.2.4
14
даатгалын хугацаа
энэ хуульд заасан болон даатгалын гэрээний хүчин төгөлдөр үйлчлэх хугацаа
Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль, 2002 он, 3.1.7
15
даатгалын хураамж
даатгуулагч даатгалын зүйлээ даатгуулсны төлөө даатгагчид төлөх төлбөр
Даатгалын тухай хууль, 2004 он, 4.1.5
16
даатгуулагч
хууль болон гэрээний үндсэн дээр даатгагчид шимтгэл тогтмол төлж, эрүүл мэндээ хамгаалах, учирч болох эрсдэлийн зардлыг нөхөн төлүүлэхээр даатгуулсан иргэн
Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль, 2002 он, 3.1.3
17
даатгуулагч
өөрийн ашиг сонирхлын төлөө даатгалын зүйлээ даатгуулж, даатгагчтай гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээд
Даатгалын тухай хууль, 2004 он, 4.1.3
18
давамгайлах байдалтай
зах зээлд тодорхой төрлийн бараа бүтээгдэхүүний борлуулалтын гуравны нэгээс дээш хувийг дагнан буюу бусад этгээдтэй хамтран хийж байх
Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль, 2000 он, 5.1
19
давамгайлах огноо
мэдүүлгийнхээ анхдагч огнооноос өмнө аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай парисын конвенцийн гишүүн аль нэг оронд уг шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварыг мэдүүлж бүртгүүлсэн мэдүүлгийн он, сар, өдөр
Патентийн тухай хууль, 1993 он, 3.8
20
давамгайлах огноо
барааны тэмдгийг парисын конвенцийн гишүүн болон дэлхийн худалдааны байгууллагын гишүүн аль нэг оронд бүртгүүлэхээр өгсөн, эсхүл уг конвенцийн 4 дүгээр зүйлд заасны дагуу давуу эрх авахыг хүссэн он, сар, өдөр
Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль, 2003 он, 3.1.14
21
давж заалдах шатны шүүх
эрүүгийн хэргийг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэх аймаг, нийслэлийн шүүх
Эрүүгийн байцаан шийтгэх хууль, 2002 он, 5.1.17
22
давтан гэмт хэрэг
энэ хуулийн нэг зүйл, түүний нэг хэсэгт заасан гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш удаа үйлдсэн байх
Эрүүгийн хууль, 2002 он, 18.1
23
давхар бичилт
ажил гүйлгээг дансны дебет, кредитэд зэрэг бичилт хийх
Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, 2001 он, 3.1.3
24
давхар даатгал
даатгуулагч сайн дураар хоёр буюу хэд хэдэн даатгалд зэрэг даатгуулах
Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль, 2002 он, 3.1.6
25
давхар даатгалын гэрээ
даатгагч даатгалын эрсдэлийг хариуцах үүргээ давхар даатгуулах төлөвлөгөөг даатгалын багц дүрэмд заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороогоор батлуулна.
даатгалын тухай хуулийн 47 дугаар зүйл
26
давхар даатгалын гэрээ
даатгагч даатгалын эрсдэлийг хариуцах үүргээ давхар даатгуулах төлөвлөгөөг даатгалын багц дүрэмд заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороогоор батлуулна.
даатгалын тухай хуулийн 47 дугаар зүйл
27
давхар даатгалын үйл ажиллагаа
даатгагч нь даатгуулагчийн өмнө хүлээсэн үүргээ бүрэн буюу хэсэгчлэн дахин даатгах
Даатгалын тухай хууль, 2004 он, 4.1.9
28
дайн бүхий байдал
монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд аюул занал учруулж, зэвсэглэн халдсан улс, түүний холбоотонтой дайн бүхий байдал зарласан мөчөөс түүнийг цуцлах хүртэл харилцах харилцааны онцгой хэлбэр
Дайн бүхий байдлын тухай хууль, 1998 он, 3.1
29
дайны байдал
Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн з дахь хэсэгт заасан нөхцөл бий болох үед төрийн эрх барих дээд байгууллагаас монгол улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт тогтоох улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүйн, цэргийн онцгой дэглэм
Дайны байдлын тухай хууль, 1998 он, 3 дугаар зүйл
30
дайсан
монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд аюул занал учруулж, зэвсэглэн халдсан улс, түүний энэхүү зэвсэгт халдлагад холбоотон нь болж буй этгээд
Дайн бүхий байдлын тухай хууль, 1998 он, 3.2
31
дайчилгааны бэлтгэл нөөцийн чөлөөт бүрэлдэхүүн
зэвсэгт хүчний нэгтгэл,ангийг дайчилгааны даалгаврын дагуу нөхөн хангасны дараа үлдэх цэргийн бэлтгэл үүрэгтэн иргэд
Дайчилгааны тухай хууль, 1998 он, 3.1.7
32
дайчилгааны даалгавар
улс орны эдийн засаг, зэвсэгт хүчнийг дайны байдалд шилжүүлэх бэлтгэлийг хангах зорилгоор энэ хуулийн 8 дугаар зүйлийн 2, з дахь хэсэгт заасан эрх бүхий байгууллагаас төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд хүлээлгэсэн үүрэг
Дайчилгааны тухай хууль, 1998 он, 3.1.5
33
дайчилгааны нөөц
зэвсэгт хүчний нэгтгэл, ангийг байлдааны цагийн орон тоонд шилжүүлэхийн тулд дайчлан татахаар төлөвлөсөн төрийн болон төрийн бус байгууллага, иргэний өмчлөлд байгаа зэвсэг, техник, эд хөрөнгө
Дайчилгааны тухай хууль, 1998 он, 3.1.6
34
дайчилгааны сургалт
төрийн удирдах албан тушаалтны цэргийн бэлтгэл, цэргийн үүрэгтэнтэй хуульд заасан хугацаанд явуулах цэрэг, цэрэг-техникийн бэлтгэл, давтан бэлтгэл
Дайчилгааны тухай хууль, 1998 он, 3.1.3
35
дайчилгааны сургууль
цэргийн хээрийн сургуульд дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг татан оролцуулах
Дайчилгааны тухай хууль, 1998 он, 3.1.4
36
дайчилгааны төлөвлөгөө
улс орны эдийн засаг, нийгэм, зэвсэгт хүчнийг дайны байдалд шилжүүлэхийн тулд хэрэгжүүлэх арга хэмжээг цаг хугацаа, байр, үүрэг, хариуцах эзэн, арга хэлбэр, багтаамжаар нь уялдуулан зохицуулж урьдчилан боловсруулсан цогцолбор баримт бичиг
Дайчилгааны тухай хууль, 1998 он, 3.1.13
37
далд хамгаалалт
хамгаалуулагчийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор тэдний ажиллаж, амьдарч, байрлаж байгаа орчин, явах зам, чиглэлийн дагуу далд хэлбэрээр зохиож байгаа хамгаалалт
Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль, 1995 он, 5.1.4
38
дамжин өнгөрөгч
монгол улсын нутаг дэвсгэрээр дамжин нэг орноос нөгөөд зорчиж байгаа этгээд
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, 1993 он, 22.7
39
дангаар өмчлөх сууцны сууцны бус зориулалттай хэсэг
тухайн сууцны гал зуух, ариун цэврийн болон угаалгын өрөө, өрөө хоорондын хонгил, агуулах
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль, 2003 он, 4.1.5
40
дархан цаазат газар
байгалийн бүс, бүслүүрийн онцлог, хэв шинжийг төлөөлж чадах унаган төрхөө хадгалсан байдал, шинжлэх ухааны онцгой ач холбогдлыг нь харгалзан байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутаг
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, 1994 он, 7 дугаар зүйл
41
дархлаажуулалт
халдварт өвчнөөс сэргийлэх, түүний тархалтыг хязгаарлах,өвчнийг устгах зорилгоор дархлаажуулах бэлдмэл хэрэглэх арга хэмжээний тогтолцоо
Эрүүл мэндийн тухай хууль, 1998 он, 3.1.11
42
дархлаажуулах бэлдмэл
халдварт өвчний эсрэг өвөрмөц дархлал бий болгохын тулд хэрэглэх вакцин, анатоксин болон сэргийлэх бусад эмийн зүйл
Дархлаажуулалтын тухай хууль, 2000 он, 3.1.8
43
дархлалын олдмол хомсдол
хүний биеийн дархлалын эсүүд гэмтэж, дархлалын тогтолцоо алдагдсанаар эмгэг, хам шинжүүд илрэх
Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хууль, 2004 он, 3.1.2
44
дилерийн үйл ажиллагаа
үнэт цаасны зах зээл дээр ашиг олох зорилгоор үнэт цаасыг өөрийн хөрөнгөөр худалдан авах, худалдах, арилжих ажиллагаа
Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, 2002 он, 3.1.11
45
дипломат ажилтан
монгол улсын дипломат албан тушаалд томилогдож, дипломат ажилтны тангараг өргөсөн монгол улсын иргэн
Дипломат албаны тухай хууль, 2000 он, 9.1.1
46
дипломат алба
монгол улсын хууль тогтоомж, олон улсын эрх зүйн хэм хэмжээний хүрээнд монгол улсын төрийн гадаад бодлогын зорилт, чиг үүргийг нэгдмэл, залгамж чанарыг хадгалах замаар хэрэгжүүлэх мэргэшсэн үйл ажиллагаа
Дипломат албаны тухай хууль, 2000 он, 3.1
47
докторант
их сургууль, дээд сургууль, коллежийн докторын шатлалд суралцагч
Дээд боловсролын тухай хууль, 2002 он, 15.1
48
донор
бусдын эрүүл мэнд, амь насыг аврахад зориулан өөрийн биеийн эд эрхтэн, цусыг сайн дураараа өгөгч болон зарим эд эрхтэнг нь шилжүүлэн суулгах зорилгоор авч болох цогцос
Эрүүл мэндийн тухай хууль, 1998 он, 3.1.12
49
дотоод мэдээлэл
үнэт цаасны ханшид нөлөөлж болох, үнэт цаасны арилжаанд оролцоход давуу тал олгох, хорооноос дотоод мэдээлэл гэж тогтоосон нийтэд тараагдаагүй мэдээлэл
Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, 2002 он, 3.1.15
50
дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө
улс, хот хооронд, орон нутгийн сүлжээ болон үйлчлэгчийг ялгаж таних, дуудлагын чиглэлийг тодорхойлох тоон илэрхийлэл
Харилцаа холбооны тухай хууль, 2001 он, 3.1.12
51
дулаан дамжуулах сүлжээ
эрчим хүчний эх үүсвэрээс дулаан хуваарилах төв хүртэлх дулааны шугам, тоног төхөөрөмж
Эрчим хүчний тухай хууль, 2001 он, 3.1.2
52
дулаан түгээх сүлжээ
дулаан хуваарилах төв, түүнээс хэрэглэгчийн тоног төхөөрөмж хүртэлх дулааны шугам, тоног төхөөрөмж
Эрчим хүчний тухай хууль, 2001 он, 3.1.3
53
дундын өмчлөлийн орон сууц
өмчлөгчид сууц, тухайн орон сууцны сууцны бус зориулалттай хэсгийг дангаараа, дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчилж байгаа 4 буюу түүнээс дээш сууцтай нийтийн зориулалттай орон сууцны байшинг хэлнэ.
дундын өмчлөлийн орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйл
54
дундын өмчлөлийн эд хөрөнгө
нийтийн зориулалттай орон сууцны байшингийн гадна, багана, зоорийн давхар, дээвэр, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн өрөө, сууц хоорондын талбай, халаалт, халуун, хүйтэн усны удирдах зангилааны анхны хаалт хүртэлх, цахилгааны оролтын самбар хүртэлх, орон сууцны байшингийн +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, хязгаартай ашиглах дундын өмчлөлийн эд хөрөнгө /тухайн сууцны гадна буюу дотор байгаа нэг буюу хэд хэдэн сууцанд үйлчлэх инженерийн шугам сүлжээ, салхижуулалтын хоолой, давхрын хаалга, цонх, төрөл бүрийн хаалт, довжоо, саравч тагт, сэрүүн тавцан болон бусад тоног төхөөрөмж/, орон сууцны дэвсгэр газрыг эзэмших, ашиглах эрх ойлгоно.Сууц өмч өмчлөгчид нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчилнө.
дундын өмчлөлийн орон сууцны тухай хуулийн 4 дүгээр зүйл
55
дундын суутгал
иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас жилийн дундуур иргэдэд олгосон цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал, тэдгээртэй адилтгах болон хуульд заасан бусад орлогод уг орлогыг олгож буй этгээд нь татварын хууль тогтоомжид заасны дагуу татварыг нь ногдуулан суутган авч төсөвт шилжүүлэх
Татварын ерөнхий хууль, 1992 он, 3-1.13
56
дурсгалт газар
байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёлын ул мөрийг уламжлагдан хадгалагдсан байгалийн байдлаар нь өвлөн үлдээх зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутаг
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, 1994 он, 22 дугаар зүйл
57
дууриамал эм
эрх бүхий үйлдвэрийн эмийн сав, боодол, шошгыг ашиглаж хийсэн буюу тэдгээрийг адилтган хийж савласан эм
Эмийн тухай хууль, 1998 он, 3.1.11
58
дүгнэлт
Аливаа үйл ажиллагаа, ажил хэрэг, бодит байдлын явц, үр дүнг тодорхойлсон баримт бичиг
MNS 5140 : 2002
59
дүгнэлт
Аливаа үйл ажиллагаа, ажил хэрэг, бодит байдлын явц, үр дүнг тодорхойлсон баримт бичиг
MNS 5140 : 2002
60
дүгнэлт
Аливаа үйл ажиллагаа, ажил хэрэг, бодит байдлын явц, үр дүнг тодорхойлсон баримт бичиг
MNS 5140 : 2002
61
Дүгнэлт
Аливаа үйл ажиллагаа, ажил хэрэг, бодит байдлын явц, үр дүнг тодорхойлсон баримт бичиг
MNS 5140 : 2002
62
дүрэм
Байгууллагын үйл ажиллагааны зарчим, эрх үүрэг, зохион байгуулалтын бүтэц, бусад байгууллагатай харилцах зарчмыг тодорхойлсон баримт бичиг
MNS 5140 : 2002
63
дэнчин
гэрээнд оролцогч нэг тал нь гэрээ байгуулсны нотолгоо болгон нөгөө талдаа төлбөл зохих төлбөрт оролцуулан урьдчилан өгсөн мөнгө
Иргэний хууль, 2002 он, 233.1
64
дээд зэрэглэлийн зочид буудал
зочид буудлын цогц үйлчилгээний жишиг шаардлагын 3 ба түүнээс дээш од бүхий зэрэглэлийг хангасан үйлчилгээний байгууллага
Аялал жуучлалын тухай хууль, 2000 он, 3.1.8
65
дээд шатны прокурор
улсын ерөнхий прокурор, түүний орлогч, туслах прокурор, аймаг, нийслэлийн, дагнасан болон дүүргийн прокурор, сум, сум дундын ахлах прокурор
Прокурорын тухай хууль, 2002 он, 5.2