МЭДЛЭГИЙН САН
А, Б, В, Г, Д, Е, Ё, Ж, З, И, К, Л, М, Н, О, Ө, П, Р, С, Т, У, Ү, Ф, Х, Ц, Ч, Ш, Э, Ю, Я,
Д/д
Нэр томъёо
Тайлбар
Эх сурвалж
Орос
Англи
1
жагсаал
иргэд хот суурингийн гудамж талбайгаар зохион байгуулалттайгаар жагсан явж, монгол улсын иргэдээс улс төр, нийгэм, эдийн засаг, хүний эрх, эрх чөлөөтэй холбогдсон асуудлаар үзэл бодол, санал, шаардлагаа илэрхийлж байгаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль, 1994 он, 3.2
2
жагсаал, цуглааныг зохион байгуулагч
жагсаал, цуглааныг санаачлагч иргэн
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль, 1994 он, 11.2
3
жанжин штаб
улс орныг цэргийн хүчээр батлан хамгаалах зорилго бүхий төрийн цэргийн байгууллагуудыг цэргийн мэргэжлийн нэгдмэл удирдлагаар хангах дээд байгууллага мөн.Жанжин штабын дарга нь зэвсэгт хүчний ерөнхий командлагч, батлан хамгаалах асуудал эрхэлсэн ЗГ-ын гишүүний удирдлага дор ажиллана.
зэвсэгт хүчний тухай хуулийн 16 дугаар зүйл
4
женевийн конвенц
1949 оны 8 дугаар сарын 12-ны өдөр баталсан “дайтаж байгаа армийн шархадсан ба өвчтэй цэргийг асран хамгаалах тухай”, тэнгисийн зэвсэгт хүчний шархдагсад, өвчтөн, хөлөг онгоцны сүйрэлд нэрвэгдэгсдийг асран хамгаалах тухай”, “дайнд олзлогдогсодтой харьцах тухай”, “дайны үед энгийн хүн амыг хамгаалах тухай” женевийн конвенцууд
Монголын улаан загалмайн нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хууль, 2000 он, 3.1.3
5
жирэмсэн эмэгтэйчүүдийг хорих
хоригдож байгаа жирэмсэн эмэгтэйг ахуйн нөхцөлийн хувьд сайжруулсан байранд байрлуулж, эмчийн хяналтад байлгаж, түүнд өгөх хоолны илчлэгийн хэмжээг нэмэгдүүлнэ. Түүнийг өдөр тутмын салхинд гаргах хугацаа 1 ба түүнээс дээш байх бөгөөд сахилгын байранд хорьж болохгүй.
сэжигтэн, яллагдагчийг албадан саатуулах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 30 дугаар зүйл
6
жишгээр тодорхойлох арга
татвар төлөгчтэй ойролцоо хүчин чадал, нөхцөл бүхий адилтгах үйл ажиллагааг тухайн орон нутагт эрхэлж буй татвар төлөгч байгаа бол түүний, байхгүй бол ойролцоо орон нутагт орших хэд хэдэн татвар төлөгчийн үйл ажиллагаа, орлого, зарлагын буюу бусад бодит тооцоонд үндэслэн татварын ногдлыг тодорхойлох
Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хууль, 2002 он, 17.4
7
Журам
Тодорхой үйл ажиллагаанд баримтлах дэг, горимыг тогтоосон баримт бичиг
MNS 5140 : 2002
8
журнал
ажил гүйлгээг ерөнхий дэвтрийн дансанд шилжүүлэхийн өмнө цаг хугацааны дарааллаар нь эхэлж бүртгэх бичилт
Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, 2001 он, 3.1.5
9
жуулчин
аялал жуулчлал хийж байгаа монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн
Аялал жуучлалын тухай хууль, 2000 он, 3.1.5
10
жуулчны үйлчилгээний байгууллага
зочид буудал, жуулчны бааз, зоогийн газар, амралт сувилал, тээвэр, холбоо, үзвэрийн зэрэг үйлчилгээг жуулчинд үзүүлж байгаа байгууллага
Аялал жуучлалын тухай хууль, 2000 он, 3.1.6