МЭДЛЭГИЙН САН
А, Б, В, Г, Д, Е, Ё, Ж, З, И, К, Л, М, Н, О, Ө, П, Р, С, Т, У, Ү, Ф, Х, Ц, Ч, Ш, Э, Ю, Я,
Д/д
Нэр томъёо
Тайлбар
Эх сурвалж
Орос
Англи
1
заавал хийх дархлаажуулалт
дархлаажуулах насны бүх хүнийг заавал хамарвал зохих дархлаажуулалт
Дархлаажуулалтын тухай хууль, 2000 он, 3.1.2
2
Заавар
Хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны арга хэлбэр, зохион байгуулалт, дэс дарааллыг нарийвчлан заасан баримт бичиг
MNS 5140 : 2002
3
зааглах цэг
үйлчлэгч, хэрэглэгчийн шугам, сүлжээ хоорондоо харилцан холбогдох цэг
Харилцаа холбооны тухай хууль, 2001 он, 3.1.7
4
зайлшгүй шаардлагатай эм болон эмнэлгийн хэрэгслийн жагсаалт
хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламжийн хүрээнд оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтэд эн тэргүүн хэрэглэхээр төрийн захиргааны төв байгууллагаас баталсан эмийн нэрс
Эмийн тухай хууль, 1998 он, 3.1.7
5
зам
тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газар
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, 1996 он, 2.1
6
замын байгууламж
модон ба төмөр, төмөр бетон, чулуун бусад гүүр, тавилан, гүүрэн гарц, усны хоолой, авто замын хөдөлгөөнд зориулсан газар доогуурх гарц, хонгил, ус зайлуулах шуудуу, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зориулалттай авто замын зурвас газарт байгаа бусад байгууламж
Авто замын тухай хууль, 1998 он, 3.1.4
7
замын хөвөө
зорчих хэсгийн хоёр хажуугийн зурвас газар
Авто замын тухай хууль, 1998 он, 3.1.3
8
замын хөдөлгөөн
нийтийн хэрэгцээний зам ашиглан ачаа ба зорчигчдыг тээврийн хэрэгслээр шилжүүлэн зөөх, явганаар болон дугуй, ердийн хөсгөөр зорчих үйл ажиллагаа
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, 1996 он, 2.2
9
замын хөдөлгөөнд оролцогчид
замын хөдөлгөөнд явганаар болон тээврийн хэрэгсэл жолоодож буюу тээврийн хэрэгслээр зорчиж яваа хүмүүс
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, 1996 он, 2.7
10
замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах
зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, ослоос учирч болох хохирлыг багасгахад чиглэгдсэн үйл ажиллагаа
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, 1996 он, 2.8
11
зар сурталчилгаа
иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас бараа, ажил, үйлчилгээ, төсөл, үйл ажиллагааны зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх, боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах зорилгоор олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээсэн мэдээлэл
Зар сурталчилгааны тухай хууль, 2002 он, 3.1.1
12
зар сурталчилгаа бүтээгч
захиалагчаас өгсөн захиалгын дагуу зар сурталчилгааг нийтэд түгээхээр бэлтгэсэн этгээд
Зар сурталчилгааны тухай хууль, 2002 он, 3.1.3
13
зар сурталчилгаа захиалагч
өөрийгээ, эсхүл бүтээгдэхүүнээ сурталчлахаар зар сурталчилгаа хийлгэж буй этгээд
Зар сурталчилгааны тухай хууль, 2002 он, 3.1.2
14
зар сурталчилгаа түгээгч
мэдээлэх хэрэгслийг ашиглах, эсхүл бусдад ашиглуулах замаар зар сурталчилгааг байрлуулж, нийтэд сурталчилж байгаа этгээд
Зар сурталчилгааны тухай хууль, 2002 он, 3.1.4
15
зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл
нөхөрлөлийн хүлээсэн үүргийг наад зах нь нэг гишүүн нөхөрлөлд оруулсан хөрөнгө болон хувийн өмчийн эд хөрөнгөөрөө бүрэн хариуцдаг, бусад гишүүд нь гагцхүү нөхөрлөлд оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хариуцдаг нөхөрлөл
Нөхөрлөлийн тухай хууль, 1995 он, 27.1
16
зарласан боловч гаргаагүй хувьцаа
компани өөрийн хувьцааг худалдан авах буюу эргүүлж авсан хувьцаа
Компанийн тухай хууль, 1999 он, 34.5
17
зарласан хувьцаа
компаниас гаргах энгийн болон давуу эрхийн хувьцааны тоог компанийн дүрмээр тогтоох
Компанийн тухай хууль, 1999 он, 34.1
18
Зарлиг
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс бүрэн эрхийнхээ хүрээнд хуульд нийцүүлэн баталж гаргасан баримт бичиг
MNS 5140 : 2002
19
зах зээл
тодорхой бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт бодитой явагдаж байгаа нутаг дэвсгэр
Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль, 2000 он, 4.1.2
20
захиалагч
аж ахуйн нэгж, байгууллагад аудит хийлгэх тухай шийдвэр гаргах эрх бүхий төрийн захиргааны болон хууль, хяналт, санхүү, татвар, банк, гаалийн байгууллага
Аудитын тухай хууль, 1997 он, 3.8
21
захиалагч
гэмт хэрэг үйлдүүлэхээр бусдыг хөлсөлсөн этгээд
Эрүүгийн хууль, 2002 он, 35.2
22
захиалагч
энэ хуульд заасан гүйцэтгэгч сонгох ажиллагаанд оролцож байгаа төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, 50-иас дээш хувийн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хууль, 2000 он, 4.1.1
23
захидал
тодорхой этгээдэд хаягласан 500 граммаас илүүгүй жинтэй, дугтуйлсан болон дугтуйлаагүй шуудангийн илгээмж
Шуудангийн тухай хууль, 2003 он, 3.1.1
24
захидал харилцаа нууц
захидал, цахилгаан, илгээмж, өргөдөл зэрэг шуудан холбооны хэрэгслээр бусад хүн, байгууллагатай солилцож буй мэдээ, баримт бичиг, биет зүйл
Хувь хүний нууцын тухай хууль, 1995 он, 2.1
25
захидал, харилцаа
хоригдсон этгээд төрөл садан болон бусад хүмүүстэй зохих журмын дагуу захидал, цахилгаанаар харилцах бөгөөд зардлыг өөрөө хариуцна.Захидал, цахилгааныг хорих байрны захиргаа заавал хянана.Ял эдэлж байгаа хүнтэй харилахад зөвхөн хорих шийдвэр гаргасан албан тушаалтны зөвшөөрлийг үндэслэнэ.
сэжигтэн, яллагдагчийг албадан саатуулах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйл
26
Захирамж
Төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтнаас хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд батлан гаргасан баримт бичиг
MNS 5140 : 2002
27
Захирамжлалын баримт бичиг
Байгууллага, албан тушаалтнаас хууль, тогтоомжид заасан эрх хэмжээний хүрээнд удирдлагын үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор баталж гаргасан баримт бичиг бөгөөд дагаж мөрдөх, заавал биелүүлэх шинжийг агуулна.
MNS 5140 : 2002
28
захиргаа
бнмау-ын төрийн гүйцэтгэн захирамжлах дээд, төв болон орон нутгийн байгууллага
Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хууль, 1992 он, 5.3
29
захиргааны акт
нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас амаар буюу бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан бусад арга хэмжээ /үйлдэл, эс үйлдэхүй/-г; энэ хуулиар3 захиргааны байгууллагын хэм хэмжээ тогтоосон шийдвэр
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, 2002 он, 3.1.4
30
захиргааны албан тушаалтан
энэ хуулийн 3.1.1-д заасан байгууллагын нийтийн эрх зүйн хүрээнд захирамжлах, зохион байгуулах бүрэн эрхийг бие даан хэрэгжүүлдэг төрийн жинхэнэ албан хаагч, түүнчлэн нийтийн эрх зүйн холбогдолтой асуудлаар бусдыг захирамжилсан шийдвэр гаргадаг төрийн бус албан тушаалтан
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, 2002 он, 3.1.2
31
захиргааны байгууллага
нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн засагласан шийдвэр гаргадаг, төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага, түүнчлэн засгийн газрын байгууллагын зарим үүргийг төлөөлөн гүйцэтгэдэг засгийн газрын бус байгууллага, хууль болон нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр бусдыг захирамжилсан шийдвэр гаргаж, нийтлэг үйлчилгээ үзүүлдэг сургууль, эмнэлэг, холбоо, харилцаа, эрчим хүчний зэрэг байгууллагын захиргаа, нутгийн өөрөө удирдах ёсны болон шашны байгууллага зэрэг нийтийн эрх зүйн субъект болох байгууллага
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, 2002 он, 3.1.1
32
захиргааны зөрчил
монгол улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр буюу тухайн нутаг дэвсгэрт дагаж мөрдүүлэхээр тогтоосон захиргааны журам санаатай буюу болгоомжгүйгээр зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй
Захиргааны хариуцлагын тухай хууль, 1992 он, 3 дугаар зүйл
33
зогсоол
зорчигчдыг буулгах, суулгах, ачааг ачих, буулгахад зориулагдсан гэрэлтүүлэг, аврах хэрэгсэл зэргээр бүрэн хангагдсан эрэг дээрх байгууламж
Усан замын тээврийн тухай хууль, 2003 он, 3.1.11
34
зорилтын санал
төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээр өмчийн оролцоотой (хөрөнгийн 51 буюу түүнээс дээш хувьтай) хуулийн этгээдийн ирэх 3 жилийн зорилт, үйл ажиллагааны төлөвлөгөө
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, 2002 он, 4.1.12
35
зориулалтын хүнс
хүний эрхэлж байгаа хөдөлмөр, бие махбодийн онцлогт тохируулан, эсхүл эмчилгээний зориулалтаар тусгайлан бэлтгэсэн хүнс
Хүнсний тухай хууль, 1999 он, 3.1.5
36
зорчигч
энэ хуульд заасан үндэслэлээр монгол улсад 30 хоног хүртэл хугацаагаар албан болон хувийн хэргээр ирсэн гадаадын иргэн
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, 1993 он, 22.1
37
зорчигч
зорчигчийн галт тэргээр зорчин явах тасалбартайгаар аялж яваа этгээд
Төмөр замын тээврийн аюулгүй байдлын тухай хууль, 1996 он, 3.3
38
зорчигч
автотээврийн хэрэгслийн бүхээг дотор, эсхүл түүний тэвшин дээр зорчиж байгаа хүн
Авто тээврийн тухай хууль, 1999 он, 3.1.2
39
зорчигч
усан замын тээврийн хэрэгсэл дээр буюу тавцан дээр зорчиж байгаа хүн
Усан замын тээврийн тухай хууль, 2003 он, 3.1.6
40
зорчих хэсэг
авто тээврийн хэрэгсэл зорчиход зориулсан авто замын хэсэг
Авто замын тухай хууль, 1998 он, 3.1.2
41
зохиогч
бүтээл туурвисан этгээд
Зохиогчийн эрхийн тухай хууль, 1993 он, 4.1
42
зохион байгуулагч
гэмт хэрэг үйлдэхийг гардан зохион байгуулсан буюу удирдсан, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл байгуулж, үйл ажиллагааг нь чиглүүлж удирдсан этгээд
Эрүүгийн хууль, 2002 он, 35.3
43
зохион байгуулалттай бүлэг
гэмт хэрэг үйлдэхийн тулд урьдчилан нэгдсэн, тогтвортой бүлэг
Эрүүгийн хууль, 2002 он, 36.4
44
Зохион байгуулалтын баримт бичиг
Байгууллага, албан тушаалтнаас үйл ажиллагааны тодорхой зорилтыг хэрэгжүүлэх, бусад байгууллагатай харилцах явцад үүсч, хөтлөгдөж буй баримт бичиг бөгөөд байгууллагын үйл ажиллагааны хэм хэмжээг тогтоох, зохицуулах, журамлах шинжтэй.
MNS 5140 : 2002
45
зохицуулах хороо
Даатгалын үйл ажиллагааг зохицуулах, хянах эрхийг даатгалын асуудал хариуцсан санхүүгийн байгууллага
Даатгалын хууль, 2004 он, 12.1
46
Зөвлөмж
Удирдлагын аливаа үйл ажиллагааг сайжруулах болон удирдлагын шийдвэрт тусгуулах санал, үзэл баримтлалыг хураангуйлан нэгтгэсэн баримт бичиг
MNS 5140 : 2002
47
зөвлөх
зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа хуулийн этгээд, хувь хүн
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хууль, 2000 он, 4.1.22
48
зөвлөх үйлчилгээ
зөвлөх хуулийн этгээд, зөвлөх хувь хүн, нийлүүлэгч, гүйцэтгэгчээс төсөл зохиох, хэрэгжүүлэх чиглэлээр сургалт явуулах, техникийн туслалцаа үзүүлэх, түүнчлэн судалгаа шинжилгээ хийх, зураг төсөл боловсруулах, бусдын ажилд хяналт тавих зэрэг мэргэжлийн үйлчилгээ
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хууль, 2000 он, 4.1.18
49
зөвшөөрөгдөх эрсдэл
амьтан, ургамал, хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж үзсэн эрсдэлийн түвшин
Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль, 2002 он, 3.1.5
50
зөрчиж гүйцэтгэх
гүйцэтгэгч нь бусад оролцогч мэдээгүй, өөрөөр хэлбэл, түүнтэй тохиролцоогүй гэмт хэрэг үйлдэх
Эрүүгийн хууль, 2002 он, 38.1
51
зөрчил гаргасан агаарын хөлөг
монгол улсын агаарын зайд нислэг үйлдэх болон улсын хилийг агаарын хаалгаар нэвтрэн өнгөрөх журмыг зөрчсөн, түүнчлэн эрх бүхий байгууллагын зохих зөвшөөрөлгүй улсын хил нэвтэрсэн агаарын хөлөг
Иргэний нисэхийн тухай хууль, 1999 он, 24.5
52
зураг зүй
газрын гадаргын дүрс, байгаль, түүний зүй тогтол, нийгмийн үзэгдэл, юмсын хоорондын харилцаа хамаарал, учир шалтгааныг шинжлэн дүгнэж, тэдгээрийн цаашдын хувьсал, өөрчлөлтийн чиг хандлага, нийгэм, эдийн засгийн хөгжлийн үзүүлэлтийг харуулсан тодорхой зориулалт, тусгаг, масштаб бүхий газрын зураг, атласыг тоон болон дүрслэлийн аргаар зохиож хэвлэх үйл ажиллагаа
Геодези, зураг зүйн тухай хууль, 1997 он, 3.1.2
53
зураг төсөл
барилга байгууламжийг барих, засварлах, өргөтгөл, шинэтгэл хийхэд шаардагдах техник, эдийн засгийн үндэслэл, техникийн болон ажлын зураг, инженер-геологийн судалгаа, геодезийн зураглал, барилга байгууламжийн өртгийн нэгдсэн баримт бичиг
Барилгын тухай хууль, 1998 он, 3.1.1
54
зурагжуулах
төрөл бүрийн масштабтай байр зүйн болон бусад зургаар эх дэлхийн тодорхой хэсгийг дүрслэх цогцолбор үйл ажиллагаа
Геодези, зураг зүйн тухай хууль, 1997 он, 3.1.4
55
зурмаг
ТЗ-ын байгууллага, түүний салбар, нэгж болон салбар зам эзэмшигч байгууллага, аж ахуйн нэгжийн тэрэгний болон сэлгээний хөдөлгөөний технологийн хэвийн ажиллагаа, аюулгүй байдлыг хангасан нэгдсэн график /зурмаг/-аар зохицуулна. Зурмагийг ТЗ-ын байгууллагын дарга батална.
төмөр замын аюулгүй байдлын тухай хуулийн 6 дугаар зүйл
56
зүй ёсны монополь
тухайн бүтээгдэхүүний зах зээлд нийлүүлэлт хийж байгаа нэг этгээд байхад л нийгмийн дундаж зардал, хамгийн бага байх зах зээлд дангаараа үйл ажиллагаа явуулж байгаа этгээд
Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль, 2000 он, 5.3
57
зэвсэгт хүчин
МУ-ын зэвсэгт хүчин нь улс орныг зэвсгийн хүчээр батлан хамгаалах зорилго бүхий төрийн цэргийн байгууллагын тогтолцоо мөн. Зэвсэгт хүчний үндсэн чиг үүрэг нь эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг гадны зэвсэгт халдлага, түрэмгийллээс хамгаалахявдал мөн.
зэвсэгт хүчний тухай хуулийн 3 дугаар зүйл
58
зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн
зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн нь цэргийн албан хаагч болон цэргийн анги, байгууллагад гэрээгээр ажиллагсадаас бүрдэнэ.
зэвсэгт хүчний тухай хуулийн 8 дугаар зүйл
59
зэвсэгт хүчний ерөнхий удирдлага
зэвсэгт хүчний ерөнхий удирдлагыг УИХ, МУ-ын Ерөнхийлөгч, МУ-ын ЗГ, батлан хамгаалах асуудал эрхэлсэн ЗГ-ын гишүүн хэрэгжүүлж, иргэний хяналт тавина.
зэвсэгт хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйл
60
зэвсэгт хүчний зохион байгуулалт
Зэвсэгт хүчин нь Жанжин штаб, төрлийн цэргийн штабууд, төрөл, мэргэжлийн цэргийн болон ар тал, техникийн нэгдэл, ангиуд, цэргийн сургууль, сургалт-эрдэм шинжилгээ, соёл, урлаг, эмнэлэг, хэвлэл, мэдээлэл, аж ахуй, үйлчилгээний байгууллагатай байна. Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд нь тайван цагт бүрэн, хураангуй, нэн хураангуй зохион байгуулалттай байж болно.
зэвсэгт хүчний тухай хуулийн 7 дугаар зүйл
61
зэвсэгт хүчний мэргэжлийн удирдлага
улс орныг цэргийн хүчээр батлан хамгаалах зорилго бүхий төрийн цэргийн байгууллагуудыг цэргийн мэргэжлийн нэгдмэл удирдлагаар хангах дээд байгууллага мөн. Цэргийн мэргэжлийн удирлагыг зэвсэгт хүчний жанжин штаб, төрлийн болон төрөл мэргэжлийн цэргийн дарга, штабууд, нэгтгэл, ангийн захирагч, штаб, аймаг, нийслэл, сум, дүүргийн цэргийн штабууд тус тусын эрх хэмжээний дотор хэрэгжүүлнэ.
зэвсэгт хүчний тухай хуулийн 16 дугаар зүйл
62
Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн байршил
Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн байршлыг ЗГ тогтооно.
зэвсэгт хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйл
63
зэвсэгт хүчний удирдлага
зэвсэгт хүчний удирдлага нь ерөнхий болон цэргийн мэргэжлийн удирдлагаас бүрдэнэ.
зэвсэгт хүчний тухай хуулийн 10 дугаар зүйл