МЭДЛЭГИЙН САН
А, Б, В, Г, Д, Е, Ё, Ж, З, И, К, Л, М, Н, О, Ө, П, Р, С, Т, У, Ү, Ф, Х, Ц, Ч, Ш, Э, Ю, Я,
Д/д
Нэр томъёо
Тайлбар
Эх сурвалж
Орос
Англи
1
саад учруулсан
татварын албаны байцаагч албан үүргээ гүйцэтгэхэд нь шаардлагатай санхүүгийн баримт, нягтлан бодох бүртгэл болон тайлан тэнцэл, татварын тайлан мэдээг гаргаж өгөхгүй байх, байр агуулахад нэвтрэн орох боломж олгохгүй байх, тооллого тооцоог будлиантуулах, түүнчлэн үзлэг шалгалт, ажлын зураг авалтыг хийлгэхгүй байх зэрэг санаатай үйлдэл, эс үйлдэл
Татварын ерөнхий хууль, 1992 он, 3-1.8
2
садангийн хүн
гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхэд
Гэр бүлийн тухай хууль, 1999 он, 3.1.6
3
садар самуун явдал
биеэ үнэлж явалдах, түүнд бусдыг уруу татах, биеэ үнэлэхийг зохион байгуулах, зуучлах, түүнчлэн садар самууныг сурталчлах
Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль, 1998 он, 3.1.2
4
садар самууныг сурталчлах
бэлгийн дур хүслийг өдөөх зорилгоор хурьцал үйлдэхийг болон хүний бэлэг эрхтнийг илтээр хэвлэл, ном зохиол, кино, дүрс, дуу авианы бичлэг болон бусад хэлбэрээр уншуулах, сонсгох, үзүүлэх
Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль, 1998 он, 3.1.1
5
сайн дурын дархлаажуулалт
иргэн өөрийн хүсэлтээр дархлаажуулах бэлдмэл хэрэглэх
Дархлаажуулалтын тухай хууль, 2000 он, 3.1.5
6
салбар
хуулийн этгээдийн оршин байгаа газраас өөр газар байрлаж, түүний үндсэн чиг үүргийг бүхэлд нь буюу заримыг нь гүйцэтгэдэг тусгай нэгж
Иргэний хууль, 2002 он, 29.2
7
салбар зам
сэлгээний болон ачих, буулгах ажил хийх зориулалтаар төмөр замын шугам, өртөөний замаас салаалж тавьсан зам шугам
Төмөр замын тээврийн аюулгүй байдлын тухай хууль, 1996 он, 3.9
8
салгаж үл болох эрх
өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрх
Иргэний хууль, 2002 он, 87.1
9
сан
нэг буюу хэд хэдэн үүсгэн байгуулагч нийгэмд ашиг тустай, нэгдмэл зорилгод хүрэхийн тулд эд хөрөнгө төвлөрүүлэх замаар байгуулсан гишүүнчлэлгүй хуулийн этгээд
Иргэний хууль, 2002 он, 36.2
10
Санал
Аливаа асуудлын талаар удирдлагаас баримтлах бодлого, гаргах шийдвэрт тусгуулах зорилгоор үйлдсэн баримт бичиг
MNS 5140 : 2002
11
санал гаргах дуудлага
тодорхой бус этгээдүүдэд хандсан хүсэл зоригийн илэрхийлэлд гэрээ байгуулах санал болохыг шууд заагаагүй дуудлага
Иргэний хууль, 2002 он, 195.4
12
санхүүгийн байгууллага
зээлийн болон даатгалын байгууллага, түүнчлэн үнэт цаасны зах зээл дэх мэргэжлийн зуучлагч
Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль, 2000 он, 4.1.3
13
санхүүгийн баримт
хуулийн этгээд, хувиараа аж ахуй эрхлэгч иргэний санхүүгийн асуудалтай холбоо бүхий нягтлан бодох бүртгэлийн данс, санхүүгийн тайлан, түүний тайлбар, тодотгол, өмч, хөрөнгө, авлага, зээл, өр төлбөр, албан татвар, хураамж, шимтгэл зэрэг баримт
Аудитын тухай хууль, 1997 он, 3.7
14
санхүүгийн зохицуулах хороо
даатгалын үйл ажиллагааг зохицуулах, хянах эрхийг даатгалын асуудал хариуцсан Санхүүгийн зохицуулах хороо хэрэгжүүлнэ. Хорооны үйл ажиллагааны чиглэл, зохион байгуулалтын бүтэцийг УИХ баталж, улсын төсвөөс санхүүжин УИХ-д ажлаа тайлагнадаг.
даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйл
15
санхүүгийн тайлан
үлдэгдэл баланс, орлого, үр дүнгийн тайлан, хуримтлагдсан ашгийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан, тэдгээрт хавсаргасан тайлбар, тодруулга, хавсралт тооцоо
Аудитын тухай хууль, 1997 он, 3.5
16
санхүүгийн тайланг баталгаажуулах
аудитын үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээд аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг батлагдсан стандартын дагуу шалгаж, үнэн зөв болохыг нотолсон дүгнэлт гаргах
Аудитын тухай хууль, 1997 он, 3.6
17
санхүүгийн түрээсийн үйлчилгээ
түрээслүүлэгч нь түрээслэгчийн захиалсан буюу сонгосон эд хөрөнгийг өөрөө үйлдвэрлэх, эсхүл худалдагч буюу нийлүүлэгчээс өөрийн нэр дээр худалдан авах замаар түрээслэгчид тодорхой нөхцөл, хугацаа, төлбөртэйгээр түрээслэх үйл ажиллагаа
Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, 2002 он, 4.1.3
18
сахилгын хороо
өмчгөөлөгчийн сахилга, ёс зүйн байдалд дүгнэлт өгөх, сахилгын шийтгэл ногдуулах эрх бүхий сахилгын хороо /5 хүнтэй/ Холбооны дэргэд байна.
өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйл
19
согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээд
өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсон этгээд
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль, 2003 он, 3.1.1
20
соёлын ажилтан
бүх төрлийн уран бүтээлийг бүтээн туурвих, соёлын үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх, хадгалан хамгаалах, сэргээн засварлах үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд дагнан эрхэлж байгаа иргэн
Соёлын тухай хууль, 1996 он, 3.4
21
соёлын байгууллага
энэ хуулийн дагуу соёлын үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллага, аж ахуйн нэгж
Соёлын тухай хууль, 1996 он, 3.3
22
соёлын үйл ажиллагаа
соёлын үнэт зүйлийг бүтээх, эзэмших, ашиглах, хадгалж хамгаалах, судлах, түгээн дэлгэрүүлэхтэй холбоотой уран зохиол, хөгжим, дүрслэх урлаг, театр, цирк, киноны урлаг, уран барилга, дизайн зэрэг урлагийн бүх төрлийн бүтээл туурвих, нийтийн хүртээл болгох, соёлын үнэт зүйлийг бүтээх, хадгалж хамгаалах, нийтийн хүртээл болгоход чиглэсэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, монгол үндэстэн болон угсаатан, ястны хэл, аялгуу, аман болон бичгийн соёлыг хадгалж хамгаалах, сэргээн хөгжүүлэх, иргэдийн соёлын ерөнхий төвшинг дээшлүүлэх, уран сайхан-гоо зүйн боловсрол, хүмүүжил олгох, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр соёлын үйл ажиллагаа явуулах, соёл судлалыг хөгжүүлэх, соёлын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг үйл ажиллагаа
Соёлын тухай хууль, 1996 он, 3.1
23
соёлын үнэт зүйл
гоо сайхны үзэл баримтлал, эх хэл, бичиг үсэг, аман аялгуу, уламжлалт технологи, газар усны нэр, зан заншил, билгэ тэмдэг, ардын аман зохиол, ном, судар, шашдир, угийн бичиг, им, тамга, хадны зураг, бичээс, гар урлал, урлагийн бүх төрлийн болон соёл судлалын бүтээл, судалгааны арга барил
Соёлын тухай хууль, 1996 он, 3.2
24
солиорол
хүний сэтгэх, сэтгэл хөдлөх, тогтоон санах, бусадтай харилцах болон бодит байдлыг ухаарах чадвар гүнзгий хямарч, хий үзэгдэл, гажуу тусгал, дэмийрэл, холбоогүй сэтгэхүй буюу үл ойлгогдох яриа, дошгирол, эсхүл хэвийн бус төрх, зан үйлтэй болсны улмаас өөрийгөө зөв удирдаж чадахгүй болох
Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль, 2000 он, 3.1.11
25
сонсогч
цэргийн сургуульд суралцаж байгаа байлдагч, түрүүч, ахлагч, офицер
Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, 1992 он,17.1
26
сорилт
тухайн бүтээгдэхүүний тоон болон чанарын үзүүлэлтийг холбогдох журмын дагуу тодорхойлоход чиглэсэн техник ажиллагаа
Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль, 2002 он, 3.1.7
27
сорт
селекцийн аргаар бий болгосон, аж ахуй, биологи, удамшил, хэлбэр зүйн тогтвортой шинж тэмдгийг агуулсан нэг гарал үүсэлтэй бүлэг ургамал
Таримал ургамлын үр сортын тухай хууль, 1999 он, 3.1.2
28
сортын үр
чанарын ангиллаар торгон үрийн дараагийн шатанд хамаарагдах үр
Таримал ургамлын үр сортын тухай хууль, 1999 он, 3.1.4
29
сортын хяналт
үрэнд зориулан тариалсан талбайг мэргэжлийн байгууллагаас газар дээр нь шалган сортын цэвэр байдлыг хянаж баталгаажуулах үйл ажиллагаа
Таримал ургамлын үр сортын тухай хууль, 1999 он, 3.1.7
30
сөрөх тагнуулын ажил
монгол улсын эсрэг гадаад улсын тусгай алба, байгууллага, иргэдээс явуулж буй тагнах, хорлон сүйтгэх ажиллагаа болон тагнуулын ерөнхий газарт хуулиар харьяалуулсан гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх ажиллагаа
Тагнуулын байгууллагын тухай хууль,1999 он, 3.1.2
31
спорт
биеийн тамирын хөгжлийн үр дүнд бий болсон тэмцээн, түүнд тусгай журмын дагуу бэлтгэж, оролцох үйл ажиллагаа
Биеийн тамир, спортын тухай хууль, 2003 он, 3.1.2
32
стандарт
бүтээгдэхүүний үзүүлэлт, шаардлагын хэм хэмжээг зохих журмын дагуу сонирхогч талууд зөвшилцөн боловсруулж, эрх бүхий байгууллагаас баталсан норматив-техникийн баримт бичиг
Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль, 2003 он, 3.1.2
33
стандартчилал
бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний харилцан орлолт, аюулгүй байдал, мэдээлэл, техник, хэмжилт, сорилтын нийцтэй, нэгдмэл байдлыг хангах зорилгоор нийтлэг бөгөөд дахин давтан хэрэглэх журам тогтоох үйл ажиллагаа
Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль, 2003 он, 3.1.1
34
статистикийн мэдээллийг хэрэглэгч
статистикийн мэдээллийг үйл ажиллагаандаа ашиглаж байгаа хуулийн этгээд, монгол улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн
Статистикийн тухай хууль, 1997 он, 3.4
35
статистикийн мэдээлэгч
статистикийн мэдээлэл, судалгаанд хамрагдсан, монгол улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг, өмчийн бүх төрөлд хамаарагдах хуулийн этгээд,гадаадад үйл ажиллагаа явуулдаг монгол улсын хуулийн этгээд, монгол улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн
Статистикийн тухай хууль, 1997 он, 3.3
36
статистикийн мэдээлэл
нэгдсэн хөтөлбөр, аргачлалаар цуглуулж боловсруулсан эдийн засаг, байгаль, нийгмийн холбогдолтой тоон мэдээлэл
Статистикийн тухай хууль, 1997 он, 3.1
37
статистикийн төвлөрсөн бус мэдээлэл
Үндэсний статистикийн газраас зөвшөөрсөн үзүүлэлт, аргачлалаар яам, төрийн бусад албан газраас гаргасан мэдээлэл
Статистикийн тухай хууль, 1997 он, 3.7
38
статистикийн төвлөрсөн мэдээлэл
Үндэсний статистикийн газраас баталсан аргачлал, үзүүлэлтээр аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс баг, хороо, сум, дүүрэг, аймаг, нийслэлийн статистикийн албад болон яам, төрийн бусад албан газраар дамжуулан авч, албан ёсны статистикийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудад нэгтгэсэн мэдээлэл, судалгааны дүн
Статистикийн тухай хууль, 1997 он, 3.6
39
статистикийн үйл ажиллагаа
статистикийн бүртгэл хөтлөх, мэдээлэл гаргаж өгөх, дамжуулах, нэгтгэн боловсруулах, тооллого, судалгаа явуулах, дүгнэлт гаргах, мэдээлэл, судалгааны үр дүнг хэрэглэгчдэд тараах, хэвлэн нийтлэх, мэдээллийн үнэн зөв байдлыг хангах, сан байгуулах, хадгалах
Статистикийн тухай хууль, 1997 он, 3.2
40
стратегийн хүнс
монгол хүн хүнсэндээ хэрэглэж дадсан, хүний физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай мах, буудай, тарианы үр, давс, ундны ус
Хүнсний тухай хууль, 1999 он, 3.1.6
41
сувилах
өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг илааршуулах болон өвчтнийг сэргээн засахад чиглэгдсэн сувилагчийн мэргэжлийн цогц үйл ажиллагаа
Эрүүл мэндийн тухай хууль, 1998 он, 3.1.16
42
сургалтын байгууллага
боловсролын нэг буюу хэд хэдэн түвшний боловсролын агуулгыг хэрэгжүүлдэг хуулийн этгээд
Боловсролын тухай хууль, 2002 он, 3.1.5
43
суурь боловсрол
9 жилийн сургалтын агуулгын түвшин
Боловсролын тухай хууль, 2002 он, 3.1.2
44
сууц
нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь нэг гэр бүл аж төрөхөд зориулагдсан нэг буюу хэд хэдэн өрөө бүхий цогцолбор
Орон сууц хувьчлах тухай хууль, 1996 он, 3.3
45
сууц өмчлөгч
нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууц /нэг буюу нэгээс дээш өрөө/ болон тухайн байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг энэ хуульд заасан журмын дагуу хувьчлан авсан иргэн, түүний гэр бүлийн гишүүд
Орон сууц хувьчлах тухай хууль, 1996 он, 3.6
46
сууц өмчлөгч
нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээд
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль, 2003 он, 4.1.5
47
сууц өмчлөгчдийн холбоо
нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоо
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль, 2003 он, 4.1.3
48
сууц өмчлөгчид ногдох хэсэг
орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээ, сууц өмчлөгчдийн холбоог санхүүжүүлэхэд тухайн сууц өмчлөгчийн оролцох хувь хэмжээ
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль, 2003 он, 4.1.4
49
сууц өмчлөгчид оногдох хэсэг
орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг санхүүжүүлэх, сууц өмчлөгчдийн холбоог удирдахад тухайн сууц өмчлөгчийн оролцох хувь хэмжээг ойлгоно.
дундын өмчлөлийн орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйл
50
сууц эзэмшигч
нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууц /нэг буюу нэгээс дээш өрөө/-ыг сууц эзэмших эрхийн бичиг /ордер/, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа иргэн, түүний гэр бүлийн гишүүд
Орон сууц хувьчлах тухай хууль, 1996 он, 3.5
51
сууцны бус зориулалттай хэсэг
нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь үйлчилгээ, үйлдвэрлэл явуулах зэрэг сууцны бус зориулалтаар ашиглаж байгаа хэсгийг хэлнэ.
дундын өмчлөлийн орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйл
52
сүлжээ
хоёр буюу түүнээс дээш хэрэглэгчийн хооронд мэдээлэл нэвтрүүлэх, дамжуулах болон хүлээн авахад хэрэглэх холбооны шугам, түүнчлэн шуудангийн илгээмжийг хүлээн авах, ялган боловсруулах, тээвэрлэх, гардуулахад зориулалттай техник хэрэгслийн иж бүрдэл
Харилцаа холбооны тухай хууль, 2001 он, 3.1.2
53
сэргийлэх тарилга
хүн амд халдварт өвчний эсрэг өвөрмөц дархлалыг бий болгохын тулд дархлаажуулах бэлдмэл хэрэглэх
Дархлаажуулалтын тухай хууль, 2000 он, 3.1.6
54
сэргийлэх тарилгын гэрчилгээ
сэргийлэх тарилгад хамрагдсаныг баталгаажуулсан баримт бичиг
Дархлаажуулалтын тухай хууль, 2000 он, 3.1.9
55
сэргээн нутагшуулах
амьтны устах аюулд орсон, ховордсон зүйлийг хамгаалах, өсгөх зорилгоор урьд амьдарч байсан нутагт нь зориудаар зөөвөрлөн нутагшуулах үйл ажиллагаа
Амьтны аймгийн тухай хууль, 2000 он, 3.1.5
56
сэтгэц - нийгмийн нөхөн сэргээлт
сэтгэцийн өвчний улмаас хүний амьдрах ухаан, харилцаа, хөдөлмөрийн болон оюуны алдагдсан чадварыг нөхөн сэргээх, сэтгэцийн өвчтэй хүний амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэгдсэн цогц арга хэмжээ
Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль, 2000 он, 3.1.9
57
сэтгэцийн өвчин
өвчний олон улсын ангиллын сэтгэц, зан үйлийн эмгэгүүд- бүлэгт заасан оношлогооны хэмжүүрээр оношлож болох бүх өвчин
Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль, 2000 он, 3.1.3
58
сэтгэцийн өвчтэй хүний нийгэмд аюултай үйлдэл
сэтгэцийн өвчний улмаас хүн өөрийгөө хянах чадваргүй болж, өөрийн буюу бусдын амь нас, нийгэмд хор хохирол учруулах
Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль, 2000 он, 3.1.10
59
сэтгэцийн эмгэгийн анхдагч урьдчилан сэргийлэлт
хүн амын дунд сэтгэцийн өвчин, зан үйлийн эмгэг үүсэхээс сэргийлэхэд чиглэгдсэн иж бүрэн арга хэмжээ
Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль, 2000 он, 3.1.6
60
сэтгэцийн эмгэгийн гуравдагч урьдчилан сэргийлэлт
сэтгэцийн өвчин даамжран архагшиж хүний хөдөлмөрийн чадварыг алдуулах, тахир дутуу болгохоос сэргийлэх зорилгоор хийгдэх эмнэлгийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн тусламжийн арга хэмжээ
Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль, 2000 он, 3.1.8
61
сэтгэцийн эмгэгийн хоёрдогч урьдчилан сэргийлэлт
сэтгэцийн өвчин, зан үйлийн эмгэгийг эрүүл мэндийн анхан шатны тусламжийн түвшинд оношилж, эмчилж, хяналт тавих, сэргийлэх арга хэмжээ
Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль, 2000 он, 3.1.7
62
сэтгэцийн эрүүл байдал
хүн сэтгэцийн өвчингүй байхын зэрэгцээ нийгэм болон хүрээлэн байгаа гадаад орчинтойгоо дасан зохицож хэвийн ажиллах, амьдрах, суралцах, нийгэмд зохих байр сууриа эзлэн хувь нэмрээ оруулж чадах энх амгалан байдал
Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль, 2000 он, 3.1.1
63
сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих
хүн өөрөө болон бусадтай хамтран сэтгэцийн эрүүл мэндээ хянах, сайжруулах боломж олгох эрүүл зан үйлийг дэмжихэд чиглэгдсэн арга хэмжээ
Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль, 2000 он, 3.1.4
64
сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах
хүн амд үзүүлэх сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг зохион байгуулж сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдсэн анагаах ухаан, нийгэм, сэтгэл зүй, эдийн засгийн цогц арга хэмжээ
Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль, 2000 он, 3.1.5
65
сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал
нийгэм, сэтгэл зүйн шалтгааны улмаас хүний сэтгэхүй, сэтгэл хөдлөл, зан үйл түр хямарсан байдал
Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль, 2000 он, 3.1.2