Шинээр хөгжүүлэх Legalinfo системийг сайжруулах судалгаа

* www.Legalinfo.mn цахим хуудсыг шинэчлэх хүрээнд хэрэглэгчийн санал авч байгаа тул Та дараах асуулгыг бөглөн цахим хуудаст нэвтэрнэ үү. (Та энэхүү асуулгыг нэг удаа бөгөлсөнөөр дахин гарч ирэхгүй.)

Таны одоо эрхэлж буй ажил?

Төрийн албан хаагч
Хувийн хэвшилд ажилладаг
Хуульч
Оюутан
Бусад

Тайлбар

Танд www.legalinfo.mn цахим хуудсыг ашиглахад ямар хүндрэл тулгардаг вэ?

Хайлт хийхэд хүндрэлтэй
Гар утас, таблет төхөөрөмжөөс хандахад бэрхшээлтэй
Цахим хуудасны бүтэц ойлгомжгүй
Эрх зүйн актын үсгийн хэмжээ жижиг
Зарим эрх зүйн акт олддоггүй
Нүүр хуудасны өнгөний зохицол муу
Цахим хуудас дахь мэдээллийн шинэчлэл удаан хийгддэг
Бусад

Тайлбар

www.legalinfo.mn цахим хуудасны хөгжүүлэлт хийх ажлын хүрээнд дараах ажлын алийг хийх шаардлагатай вэ?

Хуулийн анхны батлагдсан хувилбар харагддаг байх
Хуульд өмнө оруулсан нэмэлт, өөрчлөлт нь харагддаг байх
Хуулийг /органик, нэг удаагийн үйлчлэлтэй, хүчингүйд тооцсон г.м/-ээр системчлэх
Хуулийг тодорхой харилцаагаар ангилах /Жишээ нь: төрийн байгуулалт, эдийн засаг, нийгмийн харилцаа г.м/
Хууль, захиргааны хэм хэмжээний актын төсөлд санал авдаг байх
Утгын мэдрэмжтэй хайлт хийдэг байх
Ухаалаг утасны апплэйкшн /App/ хийх
Бүгд
Эдгээр өөрчлөлт шаардлагагүй
Бусад

Тайлбар

www.legalinfo.mn цахим хуудсыг сайжруулах талаар таны санал.

Таны өгсөн санал бидний ажилд үнэтэй хувь нэмэр оруулах болно.

Танд баярлалаа.

ДЭЛГЭРЭНГҮЙ
  • X
  • Эрх зүйн акт
    • Сүүлд оруулсан актууд
    • Боловсрол, соёл, шинжлэх ухаан
    • Уул уурхай
    • Хууль зүй
  • Мэдээ
    • Ном
    • Судалгаа мэдээлэл
  • Сургалт
  • Мэдлэгийн сан
  • Байгууллага
  • Ном
  • Нэвтрэх
  • Тусламж
  • Бусад
    • Тусламж
    • Алдаа мэдээлэх
    • Нэвтрэх
Хууль дээдлэх ёсон бол засаг төр барих урлаг, хүн зон амар жимир амьдрахуйн арга ухаан мөн. Б.Чимид
МЭДЛЭГИЙН САН
А, Б, В, Г, Д, Е, Ё, Ж, З, И, К, Л, М, Н, О, Ө, П, Р, С, Т, У, Ү, Ф, Х, Ц, Ч, Ш, Э, Ю, Я,

Д/д
Нэр томъёо
Тайлбар
Эх сурвалж
Орос
Англи
1
Удирдамж
Тодорхой ажил хэрэг гүйцэтгэхэд удирдлага болгох зүйлийг тодорхойлсон баримт бичиг
MNS 5140 : 2002
2
удирдлага
банкны хувь нийлүүлэгчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал
Банкны тухай хууль, 1996 он, 3.2.2
3
узуфрукт
үр шимийг хүртэх, ашиг олох зорилгоор бусдын эд хөрөнгийг хязгаартай эзэмшиж, ашиглах эрх
Иргэний хууль, 2002 он, 152.1
4
улс төрийн хилс хэрэг
тухайн үеийн эрүүгийн хууль тогтоомжид заасан улс төрийн буюу төрийн эсрэг гэмт хэрэг, эрүүгийн хуульд шууд заагаагүй боловч намын эсрэг гэх хэргийг гүтгэлэг, бие махбодийн болон сэтгэл зүйн хүчирхийлэл, албадлага зэрэг хууль бус аргаар зохиомлоор бүрдүүлсэн хэрэг
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль, 1998 он, 3.1.1
5
улс төрийн хэлмэгдүүлэлт
хүнийг нийгмийн гарал, байдал, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлан нам, төр, нийгэмд аюултай этгээд гэж тооцож, улс төрийн буюу төрийн эсрэг гэх гэмт хэрэгт хууль бусаар холбогдуулж, шүүх тусгай, онцгой бүрэн эрхт комиссын болон нам, төрийн бусад байгууллагын шийдвэрээр баривчлан мөрдөх, эрүүгийн ял шийтгэл эдлүүлэх, шүүхээс гадуур нутаг зааж суулгах, хууль бусаар эрх, эрх чөлөөг нь хязгаарлах, хасах замаар амь нас, эрүүл мэнд, нэр төр, сэтгэл санаа, эд хөрөнгийн хохирол учруулсан бөгөөд зохиомол хэрэг, гүтгэлэгт үндэслэсэн албадлагын арга хэмжээ
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль, 1998 он, 3.1.2
6
улс хоорондын тээвэрлэлт
монгол улсын хилийг нэвтрэн хийх тээвэрлэлт
Авто тээврийн тухай хууль, 1999 он, 3.1.7
7
улсын төсөв
улсын их хурлаас баталсан, засгийн газар бүрдүүлэн, зарцуулах төсөв
Монгол улсын нэгдсэн төсвийн тухай хууль, 2002 он, 3.2.1
8
улсын агаарын хөлөг
цэрэг, цагдаа, хил хамгаалах, гаалийн болон төрийн бусад чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллагын агаарын хөлөг
Иргэний нисэхийн тухай хууль, 1999 он, 3.1.9
9
улсын бүртгэлийн жагсаалт
энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан мэдээлэл агуулсан тодорхой загвар бүхий баримт бичиг
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, 2003 он, 3.1.3
10
улсын захиалга-даалгавар
батлан хамгаалах хэрэгцээг хангахын тулд засгийн газраас байгууллага, аж ахуйн нэгжид тогтоож өгөх заавал биелүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээний төлөвлөгөө
Дайчилгааны тухай хууль, 1998 он, 3.1.12
11
улсын их хурлыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүрэлдэхүүнтэй
улсын их хурлын тухайн бүрэн эрхийн хугацаанд гишүүн нас барсан, бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн, эгүүлэн татсан бөгөөд нөхөн сонгууль явагдаагүй тохиолдолд улсын их хурлын 57-оос доошгүй гишүүний бүрэн эрх хүчинтэй байх
Монгол Улсын Их Хурлын тухай хууль, 2001 он, 4.3
12
улсын их хурлын бусад шийдвэрийн төсөл
хууль санаачлагч болон эрх бүхий бусад байгууллагаас улсын их хуралд хэлэлцүүлэхээр оруулж байгаа улсын их хурлын тогтоолын төслийн эх бичвэр
Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, оргөн мэдүүлэх журмын тухай хууль, 2001 он, 2.1.4
13
улсын их хурлын нийт гишүүн
Үндсэн хуульд заасан ёсоор 76 гишүүн
Монгол Улсын Их Хурлын тухай хууль, 2001 он, 4.2
14
улсын нийслэл
монгол улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хот
Үндсэн хууль, 1992 он, 11.1
15
улсын нисэх
улсын агаарын хөлгөөр үйл ажиллагаа гүйцэтгэхтэй холбогдсон цогцолбор ойлголт
Улсын нисэхийн тухай хууль, 2003 он, 4.1.3
16
улсын татвар
улсын их хурал, засгийн газраас хувь, хэмжээг нь тогтоосон бөгөөд монгол улсын нутаг дэвсгэрт нийтлэг үйлчлэх татвар
Татварын ерөнхий хууль, 1992 он, 15.1
17
улсын төсөв
улсын их хурлаас баталсан, засгийн газрын бүрдүүлж зарцуулах төсөв болон орон нутагт олгох санхүүгийн дэмжлэгийн нийлбэр
Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль, 2002 он, 4.1.2
18
улсын төсөвт үйлдвэрийн газар
өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр төсвийн хөрөнгөөр санхүүждэг, зөвхөн төрийн хэрэгцээнд зориулсан үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээд
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, 1996 он, 15.3
19
улсын тэмдэгтийн хураамж
шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгө
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, 2002 он, 57.1
20
улсын тэмдэгтийн хураамж
төрийн зохих байгууллагаас эрх олгох, эрх шилжихтэй холбогдсон баримт бичиг олгох буюу бүртгэх, гэрээ хэлцэл, баримт бичгийг батлан гэрчлэх, иргэний бүртгэл хийх, шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохих этгээдээс төлж байгаа мөнгөн хөрөнгө
Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль, 1993 он, 3 дугаар зүйл
21
улсын хил хамгаалалт
улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангах, хилийн асуудлаар байгуулсан монгол улсын олон улсын гэрээ, хилийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хилийн зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор улсын хилийн бүс, зурваст улсын хил хамгаалах байгууллагаас улсын хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулах, цэргийн, инженер-техникийн, улс төр, дипломатын, эдийн засгийн, тагнуулын зэрэг арга хэмжээг хослуулан явуулж байгаа үйл ажиллагаа
Улсын хилийн тухай хууль, 1993 он, 30 дугаар зүйл
22
улсын хилийн зурвас
улсын хилийн бүсэд хилийн дэглэмийг сахиулах, улсын хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх албаны зориулалттай хилийн инженер, техникийн байгууламж барих зорилгоор улсын хилийн шугамаас дотогш 15 км-ээс илүүгүйгээр улсын хил хамгаалах байгууллагаас тогтоосон нутаг дэвсгэр
Улсын хилийн тухай хууль, 1993 он, 27.1
23
улсын чанартай авто зам
нийслэлийг аймгийн төвтэй, аймгийн төвийг хооронд нь болон хилийн боомттой холбосон авто зам
Авто замын тухай хууль, 1998 он, 3.1.8
24
уралдаант шалгаруулалтаар хувьчлах
төсөл сонгон шалгаруулах үндсэн дээр өмч хувьчлах
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, 1996 он, 46.1
25
ургамал
монгол улсын нутаг дэвсгэрт ургадаг байгалийн болон таримал ой, мод, бүх төрлийн дээд, доод ургамал
Байгаль орчныг хамгаалах тухай хууль, 1995 он, 3.1.3
26
ургамал хамгаалал
байгалийн болон таримал ургамлыг өвчин, хөнөөлт шавьж, мэрэгч амьтан, хог ургамлын хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хорио цээр тогтоохтой холбогдсон арга хэмжээ
Ургамал хамгааллын тухай хууль, 1996 он, 3.2
27
ургамлын хорио цээр
монгол улсад хорио цээртэй байхаар ургамал хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон ургамлын өвчин, хөнөөлт шавьж, мэрэгч амьтан, хог ургамлыг улсын хил нэвтрүүлэхгүй байх, тэдгээрийг тархсан, олширсон нутгаас бусад нутагт тархахаас урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн хорио цээрийн арга хэмжээ
Ургамал хамгааллын тухай хууль, 1996 он, 3.3
28
ургамлын хорио цээрийн гэрчилгээ
экспортлогдож буй ургамал, түүний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд ургамлын гадаад хорио цээртэй өвчин, хөнөөлт шавьж, мэрэгч амьтан, хог ургамал байхгүй болохыг гэрчлэн экспортлогч орны эрх бүхий байгууллагаас олгосон баталгаажуулалтын баримт бичиг
Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль, 2002 он, 3.1.2
29
урьдчилан сэргийлэх
гамшгийн аюул, болзошгүй хохирлыг бууруулахад чиглэгдсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх
Гамшгаас хамгаалах тухай хууль, 2003 он, 4.1.9
30
урьдчилан сэргийлэх
мал өвчний халдвар авах, биед эмгэг явц, хувиралт үүсч, өвчний шинж тэмдэг илрэхээс өмнө зохиомлоор дархлаа үүсгэх, нууц халдвар тээгч малыг илрүүлэх лабораторийн шинжилгээ хийх, өвчин үүсгэх шалтгаан нөхцөлийг зайлуулах, гадаад орчинд үүссэн байж болзошгүй халдварын бохирдлыг ариутган халдваргүйжүүлэх зэрэг үйл ажиллагаа
Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль, 2001 он, 3.1.6
31
урьдчилан сэргийлэх мэдээ
ус цаг уурын үзэгдэл, орчны бохирдол, цацраг идэвхжилт зэрэг нь хүн ам, байгаль орчин, эдийн засагт ихээхэн хохирол учруулах хэмжээнд хүрч болзошгүй тухай урьдчилан тодорхойлж гаргасан мэдээ
Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хууль, 1997 он, 3.1.4
32
урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг
гэмт хэрэг хамтран үйлдэх талаар урьдчилан үгсэж тохиролцсон хоёр буюу түүнээс дээш этгээд
Эрүүгийн хууль, 2002 он, 36.3
33
урьдчилсан мэдээ
ус цаг уур, орчны төлөв байдлыг хэдэн цаг, хоног, сар, улирлын өмнө шинжлэх ухааны үндэслэлтэй урьдчилан тодорхойлж гаргасан мэдээ
Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хууль, 1997 он, 3.1.3
34
ус
монгол улсын нутаг дэвсгэр дэх мөрөн, гол, горхи, булаг, шанд, рашаан, мөнх цас, мөс, мөсөн гол, байгалийн болон хиймэл нуур, цөөрөм зэрэг газрын гадаргын болон газрын доорхи ус
Байгаль орчныг хамгаалах тухай хууль, 1995 он, 3.1.2
35
ус ашиглагч
ашиг олох зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээндээ ус, усан орчинг ашигладаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага
Усны тухай хууль, 2004 он, 3.1.14
36
ус хангамжийн эх үүсвэр
гүний худаг, цуглуулах шугам, усан сан, насосны станц, цэвэршүүлэх байгууламж
Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, 2002 он, 3.1.4
37
ус хэрэглэгч
ашиг олох зорилгогүйгээр унд, ахуйн хэрэглээ болон мал аж ахуй, газар тариаланд ус, усан орчинг ашигладаг хэрэглэгч
Усны тухай хууль, 2004 он, 3.1.15
38
ус цаг уур, орчны хяналт шинжилгээ
тогтоосон хөтөлбөрийн дагуу хийн мандал, усан мандал, чулуут мандал, шим мандлын байгалийн төлөв байдлын үзүүлэлтүүдийг хэмжин тодорхойлж дүн шинжилгээ хийсний үндсэн дээр зохих шийдэл гаргах үйл ажиллагаа
Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хууль, 1997 он, 3.1.1
39
усан зам
усан замын тээврийн хэрэгслийг аюулгүйгээр зорчиход зориулагдсан хөвөлтийн болон бусад дохио, тэмдэг бүхий усан зурвас
Усан замын тээврийн тухай хууль, 2003 он, 3.1.1
40
усан замын тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл
цэрэг, цагдаа, хил хамгаалах, гаалийн болон төрийн бусад чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллагын усан замын тээврийн хэрэгсэл
Усан замын тээврийн тухай хууль, 2003 он, 3.1.4
41
усан замын тээврийн хэрэгсэл
усан замаар зорчигч, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн усан онгоц, чирэгч онгоц, чиргүүл онгоц, шумбагч онгоц, завь, бярвааз, хөвөгч төхөөрөмж, хөвөгч байгууламж
Усан замын тээврийн тухай хууль, 2003 он, 3.1.3
42
усан замын тээврийн хэрэгсэл эзэмшигч
усан замын тээврийн хэрэгслийг хууль ёсоор эзэмшиж, ачаа, зорчигч тээвэрлэхэд ашиглаж байгаа этгээд
Усан замын тээврийн тухай хууль, 2003 он, 3.1.5
43
усан замын тээвэр
гол мөрөн, нуурын усанд усан замын тээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэлт
Усан замын тээврийн тухай хууль, 2003 он, 3.1.2
44
усан сан
усыг хуримтлуулан ашиглах зориулалтаар баригдсан усны барилга, байгууламж , хиймэл нуур, цөөрөм
Усны тухай хууль, 2004 он, 3.1.7
45
услалтын систем
бэлчээр, хадлан, тариаланг услах зорилгоор гадаргын болон газрын доорхи усыг хуримтлуулах, дамжуулах, хуваарилах, түгээх, илүүдэл усыг зайлуулах зориулалт бүхий усны барилга байгууламж, тоног төхөөрөмжийг багтаасан иж бүрэн цогцолбор
Усны тухай хууль, 2004 он, 3.1.9
46
усны аудит
усны алдагдал болон ус хэмнэх нөхцөлийг тогтоож, түүнд шаардагдах хөрөнгийг тооцох, усны хэрэглээнд үнэлгээ хийх ажиллагаа
Усны тухай хууль, 2004 он, 3.1.11
47
усны барилга байгууламж
усны түрэлт болон урсацыг тохируулах, ус хадгалах, дамжуулах, хуваарилах, түгээх, ариутгах, цэвэрлэх, түүний чанарыг сайжруулах, газрын доорхи ус олборлох, усны гамшигаас хамгаалах энгийн болон инженерийн хийц бүхий барилга, байгууламж
Усны тухай хууль, 2004 он, 3.1.8
48
усны менежментийн төлөвлөгөө
тухайн сав газрын усны нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээхтэй холбогдсон бодлогын баримт бичиг
Усны тухай хууль, 2004 он, 3.1.12
49
усны нөөц
одоо ашиглаж байгаа, цаашид ашиглаж болох гадаргын болон газрын доорхи ус
Усны тухай хууль, 2004 он, 3.1.1
50
усны сав газар
гадаргын ус хурах талбай, газрын доорхи ус агуулсан чулуулаг бүхий орчин
Усны тухай хууль, 2004 он, 3.1.2
51
усны сан бүхий газар
нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, мөнх цас, мөсөн голын эзэлж байгаа газар
Усны тухай хууль, 2004 он, 3.1.3
52
усны экологи-эдийн засгийн үнэлгээ
усны нөөцийн хэмжээ, чанар, хэрэглээний ач холбогдлыг өртгөөр илэрхийлсэн
Усны тухай хууль, 2004 он, 3.1.13
53
уур амьсгалын нөөц
нарны цацраг, хур тунадас, агаар, хөрсний чийг, дулаан хангамж, усны хүрэлцээ, салхи, усны эрчим зэрэг хүний амьдралын хэрэгцээг хангахад ашиглаж болох байгалийн чадавхи
Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хууль, 1997 он, 3.1.4
54
уурхайн талбай
ашигт малтмал ашиглах лицензээр олгогдсон талбай
Ашигт малтмалын тухай хууль, 1997 он, 3.11
55
уурхайн эдэлбэр
уурхайн талбайд суурилсан дэлхийн төвд орой нь орших пирамид хэлбэртэй газрын хэвлийн хэсэг
Ашигт малтмалын тухай хууль, 1997 он, 3.14
Санал асуулга

Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем - www.legalinfo.mn сайтын шинэчилсэн загварын талаарх таны санал?

Нийт 13442 санал өгсөн байна.







2018.11.21
tusgaar togtnol
huuli
Видео булан
Эрх зүйн мэдээллийн систем

    Нүүр хуудас / ЭРХ ЗҮЙН АКТ / МЭДЭЭ / Хуулийн орчуулга / МЭДЛЭГИЙН САН / Байгууллага / НОМ / ТУСЛАМЖ

Фейсбүүк хуудас

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2015.

Цахим хуудсыг хөгжүүлсэн

INTERACTIVE LLC
холбоо барих CONTACT
  • Хаяг: Улаанбаатар -46, Чингэлтэй дүүрэг, Чингис хааны талбай-7
  • Утас: 976-11312513  Факс: 976-11315735
  • И-мэйл: info@legalinfo.mn
эрх зүйн актууд
  • Монгол Улсын хууль (781)
  • Улсын Их Хурлын тогтоол (2043)
  • Монгол Улсын олон улсын гэрээ (592)
  • Ерөнхийлөгчийн зарлиг (186)
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр (289)
  • Улсын дээд шүүхийн тогтоол (177)
  • Засгийн газрын тогтоол (4733)
  • Сайдын тушаал (844)
  • Засгийн газрын агентлагийн даргын тушаал (255)
  • УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр (101)
  • Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр (455)
  • Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж (31)
  • Төрийн зарим чиг үүргийг хууль болон гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж буй байгууллагууд (3)
  • Зөвлөл, хороо, бусад байгууллага (156)
  • Хуулийн орчуулгa /Laws in English/ (50)
  • Бусад эрх зүйн актын орчуулга /Other legal acts in English/ (9)
Дээр очих