Шинээр хөгжүүлэх Legalinfo системийг сайжруулах судалгаа

* www.Legalinfo.mn цахим хуудсыг шинэчлэх хүрээнд хэрэглэгчийн санал авч байгаа тул Та дараах асуулгыг бөглөн цахим хуудаст нэвтэрнэ үү. (Та энэхүү асуулгыг нэг удаа бөгөлсөнөөр дахин гарч ирэхгүй.)

Таны одоо эрхэлж буй ажил?

Төрийн албан хаагч
Хувийн хэвшилд ажилладаг
Хуульч
Оюутан
Бусад

Тайлбар

Танд www.legalinfo.mn цахим хуудсыг ашиглахад ямар хүндрэл тулгардаг вэ?

Хайлт хийхэд хүндрэлтэй
Гар утас, таблет төхөөрөмжөөс хандахад бэрхшээлтэй
Цахим хуудасны бүтэц ойлгомжгүй
Эрх зүйн актын үсгийн хэмжээ жижиг
Зарим эрх зүйн акт олддоггүй
Нүүр хуудасны өнгөний зохицол муу
Цахим хуудас дахь мэдээллийн шинэчлэл удаан хийгддэг
Бусад

Тайлбар

www.legalinfo.mn цахим хуудасны хөгжүүлэлт хийх ажлын хүрээнд дараах ажлын алийг хийх шаардлагатай вэ?

Хуулийн анхны батлагдсан хувилбар харагддаг байх
Хуульд өмнө оруулсан нэмэлт, өөрчлөлт нь харагддаг байх
Хуулийг /органик, нэг удаагийн үйлчлэлтэй, хүчингүйд тооцсон г.м/-ээр системчлэх
Хуулийг тодорхой харилцаагаар ангилах /Жишээ нь: төрийн байгуулалт, эдийн засаг, нийгмийн харилцаа г.м/
Хууль, захиргааны хэм хэмжээний актын төсөлд санал авдаг байх
Утгын мэдрэмжтэй хайлт хийдэг байх
Ухаалаг утасны апплэйкшн /App/ хийх
Бүгд
Эдгээр өөрчлөлт шаардлагагүй
Бусад

Тайлбар

www.legalinfo.mn цахим хуудсыг сайжруулах талаар таны санал.

Таны өгсөн санал бидний ажилд үнэтэй хувь нэмэр оруулах болно.

Танд баярлалаа.

ДЭЛГЭРЭНГҮЙ
  • X
  • Эрх зүйн акт
    • Сүүлд оруулсан актууд
    • Боловсрол, соёл, шинжлэх ухаан
    • Уул уурхай
    • Хууль зүй
  • Мэдээ
    • Ном
    • Судалгаа мэдээлэл
  • Сургалт
  • Мэдлэгийн сан
  • Байгууллага
  • Ном
  • Нэвтрэх
  • Тусламж
  • Бусад
    • Тусламж
    • Алдаа мэдээлэх
    • Нэвтрэх
Хууль дээдлэх ёсон бол засаг төр барих урлаг, хүн зон амар жимир амьдрахуйн арга ухаан мөн. Б.Чимид
МЭДЛЭГИЙН САН
А, Б, В, Г, Д, Е, Ё, Ж, З, И, К, Л, М, Н, О, Ө, П, Р, С, Т, У, Ү, Ф, Х, Ц, Ч, Ш, Э, Ю, Я,

Д/д
Нэр томъёо
Тайлбар
Эх сурвалж
Орос
Англи
1
эд мөрийн баримт
хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоож чадах биет зүйл
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, 2002 он, 45.1
2
эд хариуцагч
төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийг бүртгэн авч хадгалах, түүнийг нэр төрөл, чанар, бүрдлийн хувьд бүрэн бүтэн байлгах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тавьж олгох, үүрэг бүхий этгээд
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, 1996 он, 68.1
3
эд хөрөнгө
зэвсэгт хүчний нэгтгэл, ангийг үүргээ гүйцэтгэхэд шаардагдах хүнс, хувцас, шатахуун, тосолгооны материал, эмнэлгийн багаж хэрэгсэл, эм, ороох боох материал, техникийн сэлбэг, бусад эд хогшил
Дайчилгааны тухай хууль, 1998 он, 3.1.8
4
эд хөрөнгө
аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмс
Иргэний хууль, 2002 он, 84.1
5
эд хөрөнгө барьцаалах
хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхээс дуудсан цагт саадгүй ирж байхыг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөрөө баталж, эсхүл түүнийг ирүүлж байх үүргийг бусад хүн, байгууллага хүлээж мөнгө, бусад үнэ бүхий зүйлийг тусгай дансанд шилжүүлэх буюу бэлнээр өгөх
Эрүүгийн байцаан шийтгэх хууль, 2002 он, 67.1
6
эд хөрөнгө хураах ял
энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувьд ногдох эд хөрөнгийг бүгдийг буюу заримыг үнэ төлбөргүйгээр албадан гаргуулж, төрийн өмчлөлд шилжүүлэх
Эрүүгийн хууль, 2002 он, 49.1
7
эд, эрхтний тохироо
донор болон реципиентийн эд, эрхтэн удам зүйн шинжээрээ тохирох зэрэглэл
Донорын тухай хууль, 2000 он, 3.1.5
8
эдлэн газар
газрын тухай хуулийн дагуу аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд эзэмшүүлэх, ашиглуулах зорилгоор олгосон газар
Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль, 1999 он, 3.1.3
9
эм
хүний болон мал, амьтны өвчнийг эмчлэх, оношлох, өвчнөөс урьдчилан сэргийлэх зориулалттай, үйлчлэл нь эм судлал, эмнэл зүйн сорилт туршилтаар нотлогдсон, нийлэг буюу амьтан, ургамал, эрдсийн гаралтай, тодорхой тун, хэмжээгээр хэрэглэгддэг бодис
Эмийн тухай хууль, 1998 он, 3.1.1
10
эм барих
эм зүйн шинжлэх ухааны дагуу эмийг найруулах, савлан бэлтгэх, шалгаж олгох үйл ажиллагаа
Эрүүл мэндийн тухай хууль, 1998 он, 3.1.17
11
эмийн сан
эрүүл мэндийн байгууллага, мал эмнэлэг, хүн амыг эм, эмнэлгийн хэрэгслээр хангах үйл ажиллагааг чанарын шаардлагын түвшинд явуулах, зохих зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага
Эмийн тухай хууль, 1998 он, 3.1.14
12
эмийн сангийн салбар
жоргүйгээр олгох эм болон эмнэлгийн хэрэгсэл худалдах зорилгоор эмийн сангаас байгуулсан салбар
Эмийн тухай хууль, 1998 он, 3.1.15
13
эмийн түүхий эд
эм үйлдвэрлэх, найруулахад хэрэглэдэг, биологийн идэвхт бодис агуулсан цэвэр язгуур махбодь, нийлэг болон ургамал, амьтан, эрдсийн гаралтай зүйл
Эмийн тухай хууль, 1998 он, 3.1.3
14
эмийн улсын бүртгэл
хими, биологи, эм судлал, эмийн үнэлэмжийн үндсэн дээр эмчилгээ, оношлогоонд хэрэглэж болох нь нотлогдсон эмийг хэрэглээнд гаргахыг зөвшөөрсөн жагсаалт
Эмийн тухай хууль, 1998 он, 3.1.5
15
эмийн үнэлэмж
эмийн чанар, аюулгүй байдал, үйлчлэлийн идэвхийг эм зүй, эм судлал болон эмнэл зүйн судалгаагаар нарийвчлан тогтоосон илэрхийлэл
Эмийн тухай хууль, 1998 он, 3.1.6
16
эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, хэрэгсэл
хүний бие махбодийн үйл ажиллагаа, согогийг орлуулах, нөхөх, эмчлэх, сувилах зориулалтаар бүтээгдсэн зүйл
Эрүүл мэндийн тухай хууль, 1998 он, 3.1.18
17
эмнэлгийн мэргэжилтэн
анагаах ухааны дээд, дунд боловсролтой хүний их, бага эмч, сувилагч, эм зүйч, нийгмийн эрүүл мэндийн ажилтан, шүдний эмч, эмнэлгийн бусад мэргэжилтэн
Эрүүл мэндийн тухай хууль, 1998 он, 3.1.7
18
эмнэлгийн тусламж, үйлчилгээ
хүний өвчин, эмгэг, гэмтлийг илрүүлэх, оношлох, магадлах, илааршуулах, сэргээн засах, сэргийлэх болон эх барихад чиглэгдсэн, эмч, эмнэлгийн бусад мэргэжилтний дангаар буюу хамтран гүйцэтгэх үйл ажиллагаа
Эрүүл мэндийн тухай хууль, 1998 он, 3.1.5
19
эмнэлгийн яаралтай тусламж
хүний амь насанд аюултай аливаа эмгэгийг оношлох, эмчлэх, түүнийг сэхээн амьдруулах, хүндрэлээс сэргийлэхэд чиглэгдсэн, эмчийн дангаар болон эмнэлгийн бусад мэргэжилтэнтэй хамтран гүйцэтгэх хойшлуулшгүй үйл ажиллагаа
Эрүүл мэндийн тухай хууль, 1998 он, 3.1.10
20
эмнэлэг хөдөлмөрийн магадлагаа
хүмүүсийн оюун ухаан, мэдрэхүй, бие бялдрын хэвийн үйл ажиллагаа нь алдагдаж тахир дутуу /хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу хагас/хэсэгчлэн алдсан/ болсон шалтгаан, түүний хувь хэмжээ, хугацааг тогтоох мэргэжлийн үйл ажиллагаа
Нийгмийн даатгалын тухай хууль, 1994 он, 28 дугаар зүйл
21
эмчилгээ-сувилгааны зориулалт
өвчнийг эмчлэх, сэргийлэх зорилгоор рашааныг тусгай горимоор хэрэглүүлэх
Рашааны тухай хууль, 2003 он, 3.1.4
22
эмчлэх
өвчнийг оношлох, илааршуулах, өвчтөнийг сэргээн засах, өвчлөхөөс сэргийлэхэд чиглэгдсэн эмчийн мэргэжлийн цогц үйл ажиллагаа
Эрүүл мэндийн тухай хууль, 1998 он, 3.1.15
23
энгийн магадлал
захиргааны байгууллага, албан тушаалтнаас хууль зөрчсөн үйл ажиллагааны шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар тэдгээр байгууллага, албан тушаалтанд шаардаж захиргааны хэргийн шүүхээс гаргасан баримт бичиг
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, 2002 он, 3.1.11
24
энхийг сахиулагч
энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа монгол улсын цэрэг, цагдаагийн албан хаагч
Цэрэг, цагдаагийн албан хаагчийг нэгдсэн үндэстний байгууллагын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай хууль, 2002 он, 3.1.5
25
эргэлтийн цэг
нэгж талбарыг хязгаарласан хилийн шугамын нугаралтыг газар дээр нь болон кадастрын зураг дээр тодорхойлсон цэг
Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль, 1999 он, 3.1.5
26
эргэлтэд гаргасан хувьцаа
зарласан хувьцаанаас хувь нийлүүлэгчдийн худалдан авч эзэмшсэн хэсэг
Компанийн тухай хууль, 1999 он, 34.2
27
эрдэм шинжилгээний ажлын үр дүн
шинжлэх ухааны үйл ажиллагааны хүрээнд бий болсон шинэ мэдлэгийг илэрхийлсэн мэдээлэл
Шинжлэх ухаан, технологийн тухай хууль, 1998 он, 3.1.3
28
эрдэм шинжилгээний байгууллага
шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх чиглэлээр эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээлт, нарийн мэргэжлийн судалгаа гүйцэтгэдэг, өндөр мэргэжлийн судлаач бэлтгэх үйл ажиллагаанд оролцдог байгууллага
Шинжлэх ухаан, технологийн тухай хууль, 1998 он, 3.1.5
29
эрдэнийн чулуу
олон улсад хэвшсэн ангилалд хамрагдах үнэт, хагас үнэт чулуу
Эрдэнэсийн сангийн тухай хууль, 1994 он, 3.6
30
эрдэнэс
түүхий эд, хайлш, химийн нэгдэл, бүтээгдэхүүн, түүх, соёлын дурсгалт зүйл зэрэг ямар ч байдалд байгаа үнэт металл, эрдэнийн чулуу
Эрдэнэсийн сангийн тухай хууль, 1994 он, 3.1
31
эрдэнэсийн сан
төрийн нэрийн өмнөөс монголбанк эрхлэн хуримтлуулж, хадгалж, хамгаалж, хэрэглэж байгаа эрдэнэсийн хуримтлал
Эрдэнэсийн сангийн тухай хууль, 1994 он, 3.4
32
эрлийз
нэгдүгээр үеийн эрлийзийн давуу чанар (гетерозис)-ыг ашиглан зөвхөн таваарын бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалтаар ашиглаж байгаа эрлийз ургамал
Таримал ургамлын үр, сортын тухай хууль, 1999 он, 3.1.8
33
эротик
гоо сайхны таашаал төрүүлэх зорилгоор хүний нүцгэн биеийг урлаг, уран сайхны хэлбэрээр үзүүлэх
Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль, 1998 он, 3.1.3
34
эрсдэл
хилээр нэвтрүүлэх амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээс тодорхой хугацааны туршид амьтан, ургамал, хүн амын эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөө учруулж болох үр дагаварын хэмжээ өндөрсөх магадлал
Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль, 2002 он, 3.1.4
35
эрсдэлийг бууруулах
эрсдэлийг зөвшөөрөх түвшинд хүргэхэд ашиглаж болох арга хэмжээг тодорхойлох, сонгох, хэрэгжүүлэх үйл ажиллагаа
Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль, 2002 он, 3.1.8
36
эрсдэлийн задлан шинжилгээ
аюулыг олж тогтоох, эрсдэлийн үнэлгээ гаргах, эрсдэлийг бууруулах, мэдээлэл дамжуулахад чиглэсэн үйл ажиллагаа
Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль, 2002 он, 3.1.6
37
эрсдэлийн үнэлгээ
импортлогч орны нутаг дэвсгэрт эмгэг төрүүлэгч зүйлүүд нэвтрэн орох, тархахаас үүдэн гарах биологи, эдийн засгийн үр дагаварыг тодорхойлон үнэлэх үйл ажиллагаа
Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль, 2002 он, 3.1.7
38
эрүүл ахуйн бүс
усны эх үүсвэрийг бохирдохоос хамгаалах зорилгоор тогтоосон зурвас газар
Усны тухай хууль, 2004 он, 3.1.5
39
эрүүл мэнд
хүн өвчин, эмгэггүй байх төдийгүй бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байх
Эрүүл мэндийн тухай хууль, 1998 он, 3.1.1
40
эрүүл мэндийг дэмжих
хүн эрүүл мэндээ хамгаалах, эрүүл аж төрөх зан үйлийг дэмжин урамшуулахад чиглүүлэн өөрөө болон бусадтай хамтран явуулж байгаа арга хэмжээ
Эрүүл мэндийн тухай хууль, 1998 он, 3.1.4
41
эрүүл мэндийг хамгаалах
хүн амд үзүүлэх нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохион байгуулах замаар хүн амын эрүүл мэндийг хангахад чиглэсэн анагаах ухаан, нийгэм, эдийн засгийн цогц арга хэмжээ
Эрүүл мэндийн тухай хууль, 1998 он, 3.1.2
42
эрүүл мэндийн ажилтан
эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн болон эрүүл мэндийн байгууллагын бусад ажилтан
Эрүүл мэндийн тухай хууль, 1998 он, 3.1.8
43
эрүүл мэндийн анхан шатны тусламж
хүн амд эрүүл мэндийн зайлшгүй болон эмнэлгийн анхны тусламж үзүүлэхэд чиглэгдсэн эрүүл мэндийн анхан шатны байгууллагын үйл ажиллагаа
Эрүүл мэндийн тухай хууль, 1998 он, 3.1.9
44
эрүүл мэндийн байгууллага
хүн амд нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үндсэн зорилго, чиг үүрэг бүхий хуулийн этгээд
Эрүүл мэндийн тухай хууль, 1998 он, 3.1.6
45
эрүүл мэндийн даатгалын сан
даатгуулагч нь даатгагчид эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авах, даатгалын үйл ажиллагааны зардлыг нөхөх зорилгоор төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгө
Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль, 2002 он, 3.1.4
46
эрүүл мэндийн даатгалын шимтгэл
даатгуулагч эрүүл мэндийн даатгалд даатгуулах зорилгоор иргэний болон түүний нэрийн өмнөөс даатгагчид тогтмол хугацаанд заавал төлөх урьдчилсан төлбөр
Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль, 2002 он, 3.1.5
47
эрүүл мэндийн нууц
тухайн хувь хүний бие эрхтний гажиг, нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчнөөр өвчилсөн тухай мэдээлэл
Хувь хүний нууцын тухай хууль, 1995 он, 2.2
48
эрүүлжүүлэх байр
албадан эрүүлжүүлэх үйл ажиллагаа явуулах тусгай байр
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль, 2003 он, 3.1.3
49
эрх бүхий албан тушаалтан
компанийн тухай хуулийн 81.1-д заасан этгээд
Даатгалын тухай хууль, 2004 он, 4.1.11
50
эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал
иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдал
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, 2002 он, 135.1
51
эрх хязгаарлах арга хэмжээ
хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалахад чиглэсэн хүчирхийлэл үйлдэгчид хүлээлгэх албадлага
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, 2004 он, 5.1.6
52
эрхийн доголдолгүй ажлын үр дүн
гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн талаар гуравдагч этгээд захиалагчид ямар нэгэн шаардлага гаргах эрхгүй байх
Иргэний хууль, 2002 он, 353.1
53
эрхийн доголдолгүй эд хөрөнгө
худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй байх
Иргэний хууль, 2002 он, 252.1
54
эрхийн доголдолгүй эд хөрөнгө
хөлслөгчийн хөлслөн авсан эд хөрөнгийн талаар гуравдагч этгээд ямар нэгэн шаардлага гаргах эрхгүй байх
Иргэний хууль, 2002 он, 290.3
55
эрхийн доголдолтой
хүчин төгөлдөр бус эрхийг хөрөнгийн бүртгэлд бүртгүүлсэн
Иргэний хууль, 2002 он, 252.2
56
эрчим хүч
эрчим хүчний нөөцийг ашиглан хэрэглэгчийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэсэн цахилгаан, дулаан
Эрчим хүчний тухай хууль, 2001 он,3.1.19
57
эрчим хүчний барилга байгууламж барих
эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах, түгээх шугам, дэд станцыг барьж байгуулах, технологийн үндсэн тоноглолд техникийн шинэчлэл хийх, сэргээн засварлах, өргөтгөх үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлэх
Эрчим хүчний тухай хууль, 2001 он,3.1.17
58
эрчим хүчний зохицуулалтгүй хангалт
гэрээний үнээр хэрэглэгчид эрчим хүч худалдах
Эрчим хүчний тухай хууль, 2001 он,3.1.5
59
эрчим хүчний зохицуулалттай хангалт
энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан эрчим хүчний зохицуулах газраас баталж нийтлэсэн тарифаар хэрэглэгчид эрчим хүч худалдах
Эрчим хүчний тухай хууль, 2001 он,3.1.4
60
эрчим хүчний нөөц
эрчим хүч үйлдвэрлэх зориулалтаар эрчим хүчний эх үүсвэрт ашиглаж болох түлш болон нөхөн сэргэх эх үүсвэр
Эрчим хүчний тухай хууль, 2001 он,3.1.18
61
эрчим хүчний эх үүсвэр
эрчим хүчний нөөцийг ашиглан хэрэглэгчийн хэрэгцээнд зориулж цахилгаан, дулаан үйлдвэрлэж байгаа байгууламж
Эрчим хүчний тухай хууль, 2001 он,3.1.20
62
эрчим хүчээр хангагч
эрчим хүчний зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд
Эрчим хүчний тухай хууль, 2001 он,3.1.12
63
эрэн сурвалжлах ажил
тагнуулын байгууллага, цагдаа, хорих ял эдлүүлэх байгууллагад эрүүгийн байцаан шийтгэх хууль болон бусад хууль тогтоомжоор харьяалуулсан эрүүгийн хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн этгээдийг олж тогтоох чиглэлээр хийх нууц ажиллагаа
Гүйцэтгэх ажлын тухай хууль, 1997 он, 6.2
64
эс үйлдэхүй
иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага, албан тушаалтнаас хуульд заасан хугацаанд биелүүлээгүй буюу шийдвэрлэхгүй орхигдуулсан
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, 2002 он, 3.1.6
65
эсэргүүцэл үзүүлсэн
татварын албаны байцаагчийг албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан цохих, өшиглөх, түлхэх, аливаа зүйлээр цацах, биеийн хүчний эсэргүүцэл үзүүлэх, биеийн хүчний эсэргүүцэл үзүүлэхээр заналхийлэх, хэл амаар доромжлох үйлдэл
Татварын ерөнхий хууль, 1992 он, 3-1.9
Санал асуулга

Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем - www.legalinfo.mn сайтын шинэчилсэн загварын талаарх таны санал?

Нийт 13314 санал өгсөн байна.







2018.11.21
tusgaar togtnol
huuli
Видео булан
Эрх зүйн мэдээллийн систем

    Нүүр хуудас / ЭРХ ЗҮЙН АКТ / МЭДЭЭ / Хуулийн орчуулга / МЭДЛЭГИЙН САН / Байгууллага / НОМ / ТУСЛАМЖ

Фейсбүүк хуудас

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2015.

Цахим хуудсыг хөгжүүлсэн

INTERACTIVE LLC
холбоо барих CONTACT
  • Хаяг: Улаанбаатар -46, Чингэлтэй дүүрэг, Чингис хааны талбай-7
  • Утас: 976-11312513  Факс: 976-11315735
  • И-мэйл: info@legalinfo.mn
эрх зүйн актууд
  • Монгол Улсын хууль (772)
  • Улсын Их Хурлын тогтоол (2022)
  • Монгол Улсын олон улсын гэрээ (592)
  • Ерөнхийлөгчийн зарлиг (186)
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр (289)
  • Улсын дээд шүүхийн тогтоол (177)
  • Засгийн газрын тогтоол (4711)
  • Сайдын тушаал (832)
  • Засгийн газрын агентлагийн даргын тушаал (255)
  • УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр (98)
  • Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр (378)
  • Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж (31)
  • Төрийн зарим чиг үүргийг хууль болон гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж буй байгууллагууд (3)
  • Зөвлөл, хороо, бусад байгууллага (149)
  • Хуулийн орчуулгa/Laws in English/ (30)
Дээр очих