Шинээр хөгжүүлэх Legalinfo системийг сайжруулах судалгаа

* www.Legalinfo.mn цахим хуудсыг шинэчлэх хүрээнд хэрэглэгчийн санал авч байгаа тул Та дараах асуулгыг бөглөн цахим хуудаст нэвтэрнэ үү. (Та энэхүү асуулгыг нэг удаа бөгөлсөнөөр дахин гарч ирэхгүй.)

Таны одоо эрхэлж буй ажил?

Төрийн албан хаагч
Хувийн хэвшилд ажилладаг
Хуульч
Оюутан
Бусад

Тайлбар

Танд www.legalinfo.mn цахим хуудсыг ашиглахад ямар хүндрэл тулгардаг вэ?

Хайлт хийхэд хүндрэлтэй
Гар утас, таблет төхөөрөмжөөс хандахад бэрхшээлтэй
Цахим хуудасны бүтэц ойлгомжгүй
Эрх зүйн актын үсгийн хэмжээ жижиг
Зарим эрх зүйн акт олддоггүй
Нүүр хуудасны өнгөний зохицол муу
Цахим хуудас дахь мэдээллийн шинэчлэл удаан хийгддэг
Бусад

Тайлбар

www.legalinfo.mn цахим хуудасны хөгжүүлэлт хийх ажлын хүрээнд дараах ажлын алийг хийх шаардлагатай вэ?

Хуулийн анхны батлагдсан хувилбар харагддаг байх
Хуульд өмнө оруулсан нэмэлт, өөрчлөлт нь харагддаг байх
Хуулийг /органик, нэг удаагийн үйлчлэлтэй, хүчингүйд тооцсон г.м/-ээр системчлэх
Хуулийг тодорхой харилцаагаар ангилах /Жишээ нь: төрийн байгуулалт, эдийн засаг, нийгмийн харилцаа г.м/
Хууль, захиргааны хэм хэмжээний актын төсөлд санал авдаг байх
Утгын мэдрэмжтэй хайлт хийдэг байх
Ухаалаг утасны апплэйкшн /App/ хийх
Бүгд
Эдгээр өөрчлөлт шаардлагагүй
Бусад

Тайлбар

www.legalinfo.mn цахим хуудсыг сайжруулах талаар таны санал.

Таны өгсөн санал бидний ажилд үнэтэй хувь нэмэр оруулах болно.

Танд баярлалаа.

ДЭЛГЭРЭНГҮЙ
  • X
  • Эрх зүйн акт
    • Сүүлд оруулсан актууд
    • Боловсрол, соёл, шинжлэх ухаан
    • Уул уурхай
    • Хууль зүй
  • Мэдээ
    • Ном
    • Судалгаа мэдээлэл
  • Сургалт
  • Мэдлэгийн сан
  • Байгууллага
  • Ном
  • Нэвтрэх
  • Тусламж
  • Бусад
    • Тусламж
    • Алдаа мэдээлэх
    • Нэвтрэх
Хууль дээдлэх ёсон бол засаг төр барих урлаг, хүн зон амар жимир амьдрахуйн арга ухаан мөн. Б.Чимид
МЭДЛЭГИЙН САН
А, Б, В, Г, Д, Е, Ё, Ж, З, И, К, Л, М, Н, О, Ө, П, Р, С, Т, У, Ү, Ф, Х, Ц, Ч, Ш, Э, Ю, Я,

Д/д
Нэр томъёо
Тайлбар
Эх сурвалж
Орос
Англи
1
Насанд хүрээгүй хүүхдийг хорих
хоригдож байгаа насанд хүрээгүй этгээдийг ахуйн нөхцөлийн хувьд сайжруулсан байранд байрлуулж, түүнд өгөх хоолны илчлэгийн хэмжээг нэмэгдүүлнэ. Түүнийг өдөр тутмын салхинд гаргах хугацаа 1 цаг ба түүнээс дээш байна.
сэжигтэн, яллагдагчийг албадан саатуулах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйл
2
нийгмийн асрамжийн үйлчилгээ
ахмад настан, тахир дутуу хүн, бүтэн өнчин хүүхэд болон 3 ба түүнээс дээш ихэр хүүхдийг асрамжийн газарт байрлуулан хоол, хувцас, эмнэлэг, соёл, ахуйн үйлчилгээгээр хангах, ерөнхий боловсрол, мэргэжил эзэмшүүлэх хэлбэрээр төрөөс байнга асрамжлах үйлчилгээг ойлгоно.
нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйл
3
нийгмийн асрамжийн үйлчилгээ
ахмад настан, тахир дутуу хүн, бүтэн өнчин хүүхэд болон гурав ба түүнээс дээш ихэр хүүхдийг асрамжийн газарт байрлуулан, хоол, хувцас, эмнэлэг, соёл, ахуйн үйлчилгээгээр хангах, ерөнхий боловсрол, мэргэжил эзэмшүүлэх хэлбэрээр төрөөс байнга асрамжлах үйлчилгээ
Нийгмийн халамжийн тухай хууль, 1998 он, 3.1.6
4
нийгмийн даатгал
иргэн,төр, аж ахуйн нэгж, байгууллагаас шимтгэл төлж сан бүрдүүлэх, даатгуулагчид хуулийн дагуу тэтгэвэр, тэтгэмж, төлбөр төлөх нийгэм, эдийн засгийн арга хэмжээ
Нийгмийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйл
5
нийгмийн даатгалын байгууллага
нийгмийн даатгалын үйл ажиллагааг эрхлэх хуулийн этгээдийг хэлнэ.
нийгмийн даатгалын тухай хуулийн 2 дугаар зүйл
6
нийгмийн даатгалын байцаагч
НДБ-ад 2-оос дээшгүй жил ажиллаж мэргэшсэн, мэргэжлийн өндөр зэрэгтэй ажилтанд төв байгууллагын саналыг үндэслэн асуудал хариуцсан ЗГ-ын гишүүний шийдвэрээр нийгмийн даатгалын байцаагчийн эрх олгоно.
нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйл
7
нийгмийн даатгалын бичиг баримт
даатгуулагч улсын дугаар бүхий нийгмийн даатгалын дэвтэр, ажил олгогч нь нийгмийн даатгалын бүртгэлийн гэрчилгээтэй байна.
нийгмийн даатгалын тухай хуулийн 30 дугаар зүйл
8
нийгмийн даатгалын сан
ажил олгогч, даатгуулагчаас зохих журмын дагуу төлсөн шимтгэлийн орлого,бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгө байна.
нийгмийн даатгалын тухай хуулийн 2 дугаар зүйл
9
нийгмийн даатгалын төрөл
тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэнд, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин болон ажилгүйдлийн даатгал
нийгмийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйл
10
нийгмийн даатгалын удирдлага
төв байгууллага нь асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний, орон нутгийн байгууллага нь тухайн шатны Засаг дарга болон дээд шатны байгууллагын удирдлагын дор ажиллана.
нийгмийн даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйл
11
нийгмийн даатгалын үндэсний зөвлөл
ЗГ, даатгуулагч, ажил олгогчийг тэнцүү тоогоор төлөөлсөн орон тооны бус гишүүдээс бүрдсэн нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг УИХ-аас байгуулна.
нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйл
12
нийгмийн даатгалын хэлбэр
нийгмийн даатгал нь заавал болон сайн дураар даатгах гэсэн үндсэн 2 хэлбэртэй байна.
нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйл
13
нийгмийн халамж
хүн амын эмзэг хэсэгт хамрагдах ахмад настан, эх, хүүхэд, тахир дутуу хүн, нэн ядуу амьдралтай иргэнд тэтгэвэр, тэтгэмж олгох, хөнгөлөлт, үйлчилгээ үзүүлэх чиглэлээр тэдний амьжиргааг дээшлүүлэх, түүнчлэн хүүхэд төрүүлсэн эх, бүтэн өнчин хүүхэд үрчлэн авсан эх /эцэг/ болон ихэр хүүхдэд тэтгэмж олгох агуулга бүхий нийгмийн хамгааллын арга хэмжээ
Нийгмийн халамжийн тухай хууль, 1998 он, 3.1.1
14
нийгмийн халамжийн байгууллага
нийгмийн халамжийн байгууллагын тогтолцоо нь нийгмийн халамжийн төв байгууллага/Улсын нийгмийн халамжийн газар/, аймаг, нийслэлийн нийгмийн халамж, үйлчилгээний төв, сумын халамжийн байцаагчаас бүрдэнэ.
нийгмийн халамжийн тухай хуулийн 34 дүгээр зүйл
15
нийгмийн халамжийн гэрийн үйлчилгээ
өөрөө өөртөө үйлчлэх чадваргүй, ганц бие ахмад настан, тахир дутуу хүн гэрээр үйлчлүүлэх хүсэлт гаргавал нийгмийн халамж үйлчилгээний төвөөс тэдэнд гэрээр үйлчилж болох бөгөөд ингэхдээ төрийн бус байгууллага, сайн дурын туслагч, сурагч, оюутныг өөрийнх нь хүсэлтээр гэрээгээр ажиллуулж болно.Гэрийн үйлчилгээний журмыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйл
16
нийгмийн халамжийн сан
тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, үйлчилгээнд зарцуулах хөрөнгийг нийгмийн халамжийн сангаас санхүүжүүлнэ. Энэ сан нь мөнгөн хөрөнгийн сан байх бөгөөд дүрмийг нь ЗГ батална.Сан нь нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн болон нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний гэсэн 2 төрөлтэй байх бөгөөд улсын төсвөөс санхүүжигдэнэ.
нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйл
17
нийгмийн халамжийн үйлчилгээ
иргэнийг түр хугацаагаар хооллох, эсхүл түүнд наад захын хувцас, хүнс болон ахуй, соёлын зарим зүйл олгох, хөнгөлөлт үзүүлэх, мэргэжил эзэмшүүлэх зэрэг төрөөс үзүүлэх үйлчилгээ
Нийгмийн халамжийн тухай хууль, 1998 он, 3.1.7
18
нийгмийн эмзэг хэсэг
бие даан амьдрах чадваргүй, тэжээн тэтгэх төрөл садангүй, ганц бие ахмад настан, тахир дутуу хүн, бүтэн өнчин хүүхэд болон нэн ядуу амьдралтай ахмад настан, тахир дутуу хүн, олон хүүхэдтэй эх /эцэг/, нэн ядуу амьдралтай хүн
Нийгмийн халамжийн тухай хууль, 1998 он, 3.1.2
19
нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ
хүн амын эрүүл мэндийн байдлыг тандах, хянах, хамгаалах, бэхжүүлэх, өвчин, эмгэгээс сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, анагаах ухааны сургалт, эрдэм шинжилгээний ажил явуулах, эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх хүчин зүйлийг судлах, тэдгээрийг арилгахад чиглэгдсэн эрүүл мэндийн байгууллагын дангаар болон төр, олон нийт, байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран явуулах үйл ажиллагаа
Эрүүл мэндийн тухай хууль, 1998 он, 3.1.3
20
нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага
соёл, урлаг, боловсрол, хүмүүжил, шинжлэх ухаан, эрүүл мэнд спорт, байгаль орчин, орчин ахуйн хөгжил, хүний эрх, хүн амын тодорхой бүлэг давхаргын эрх ашгийг хамгаалах энэрлийн зэрэг чиглэлээр нийгмийн тусын тулд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага
Төрийн бус байгууллагын тухай хууль, 1997 он, 4.2
21
нийлмэл гэмт хэрэг
энэ хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан хоёр буюу түүнээс дээш гэмт хэрэг үйлдэж, тэдгээрийн алинд нь ч ял шийтгүүлээгүй байх
Эрүүгийн хууль, 2002 он, 19.1
22
нийлүүлэгчийн мэдэгдэл
үйлдвэрлэгч, эсхүл нийлүүлэгчээс бүтээгдэхүүнээ тогтоосон шаардлагад нийцэж буй талаар бичгээр мэдэгдэл гаргах ажиллагаа
Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль, 2003 он, 3.1.10
23
нийслэл хотын оршин суугч
нийслэл хотод хууль ёсоор байнга амьдарч буй монгол улсын иргэн
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, 1994 он, 13.1
24
нийслэл хотын эдэлбэр газар
хот байгуулах зориулалтаар хотын ерөнхий төлөвлөгөөгөөр тодорхойлогдож, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталсан гортиг бүхий газар
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, 1994 он, 4.2
25
нийтийн зориулалттай орон сууцны байшин
бүхэлдээ буюу ихэнх хэсэг нь дөрөв ба түүнээс дээш сууцны зориулалттай барилга
Орон сууц хувьчлах тухай хууль, 1996 он, 3.1
26
нийтийн зориулалттай орон сууцны байшин
орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан барилга
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль, 2003 он, 4.1.1
27
нийтийн тээвэр
эрх бүхий байгууллагаас тогтоосон нийтийн үйлчилгээний замын чиглэл, цагийн хуваарийн дагуу болон зохион байгуулалттай гүйцэтгэж байгаа зорчигч тээвэрлэлт, таксийн үйлчилгээ
Авто тээврийн тухай хууль, 1999 он, 3.1.11
28
нийтийн хэрэглээний
аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хэрэгцээнд зориулж хуваарилсан радио давтамжийн зурвас
Радио долгионы тухай хууль, 1999 он, 6.3
29
нийтийн хэрэгцээний мэдээ
хүн амын өргөн хэрэгцээнд зориулан хэвлэл, мэдээллийн хэрэгслээр түгээн зарлаж байгаа ус цаг уур, орчны мэдээ
Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хууль, 1997 он, 3.1.5
30
нийтлэг осол
байгалийн онцгой аюул, давагдашгүй хүчин зүйлийн улмаас хөлөг онгоц, түүний ачаанд учирсан аюул
Далай ашиглах тухай хууль, 1999 он, 4.1.6
31
нийтэд санал болгох
үнэт цаас гаргагчаас үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаар дамжуулан хорооноос тогтоосон журмын дагуу үнэт цаасаа 50-иас дээш тооны этгээдэд санал болгож худалдахаа мэдэгдэх
Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, 2002 он, 3.1.13
32
нийтэд түгээмэл болсон тэмдэг
монгол улсын нутаг дэвсгэр дээр тухайн салбарт нийтэд танил болсон тэмдэг
Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль, 2003 он, 3.1.11
33
нийтээр тэмдэглэх баярын өдөр
улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдөр
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, 2003 он, 3.1.1
34
нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр
түүхэн болон тодорхой үйл явдалтай холбоотой, нийгмийн тодорхой давхаргыг хамарсан, бүх нийтээр тэмдэглэж заншсан өдөр
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, 2003 он, 3.1.2
35
нислэг
агаараас хүнд агаарын хөлгийн хувьд хөөрөх зорилгоор зогсоолоос хөдлөхөөс эхлэн газарт эргэн бууж хөдөлгөөнөө бүрэн зогсоох хүртэлх; агаараас хөнгөн агаарын хөлгийн хувьд газрын гадаргуугаас хөөрөхөөс эхлэн газардах хүртэлх үйл ажиллагаа
Иргэний нисэхийн тухай хууль, 1999 он, 3.1.12
36
нислэгийн МАХ-ын тоо
агаарын бодит хурдыг дууны хурдад харьцуулсан харьцаа
Иргэний нисэхийн тухай хууль, 1999 он, 3.1.14
37
нислэгт тэнцэх чадвар
агаарын хөлөг, түүний эд ангиуд нь тэдгээрт тавих аюулгүй ажиллагааны шаардлагад нийцэж байгаа байдал
Иргэний нисэхийн тухай хууль, 1999 он, 3.1.15
38
нисэх
агаарын хөлөг болон түүнд хамаарах бүтээгдэхүүнийг зохион бүтээх, үйлдвэрлэх, тэдгээрээр үйл ажиллагаа эрхлэх цогцолбор
Иргэний нисэхийн тухай хууль, 1999 он, 3.1.16
39
нисэх баг
нислэгийн хугацаанд агаарын хөлгийн аюулгүй ажиллагааг хангах хариуцлага хүлээсэн, хүчин төгөлдөр мэргэжлийн үнэмлэхтэй агаарын хөлгийн багийн гишүүд
Иргэний нисэхийн тухай хууль, 1999 он, 3.1.25
40
нисэх буудал
аэродром, агаарын тээврийн үйлчилгээний барилга, байгууламжийн цогцолбор
Иргэний нисэхийн тухай хууль, 1999 он, 3.1.18
41
нисэхийн аюулгүй ажиллагаа
нислэгийн үйл ажиллагаа болон түүнд хамаарах бусад үйл ажиллагааг хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд хохирол учруулахгүйгээр гүйцэтгэх нөхцөл байдал болон чадвар
Иргэний нисэхийн тухай хууль, 1999 он, 3.1.13
42
нисэхийн аюулгүй байдал
нисэхийг хөндлөнгийн хууль бус үйлдлээс хамгаалахтай холбогдсон цогцолбор арга хэмжээ
Иргэний нисэхийн тухай хууль, 1999 он, 3.1.17
43
нисэхийн бичиг баримт
энэ хууль болон түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журмын дагуу нисэхэд хамаарах үйл ажиллагаа (хуулийн этгээд, аэродром, агаарын хөлөг, түүнд хамаарах бүтээгдэхүүн болон тэдгээрийн үйлдвэрлэл, нисэхэд холбоотой бусад үйлчилгээ)-нд иргэний нисэхийн ерөнхий газраас олгосон гэрчилгээ, үнэмлэх, зөвшөөрөл болон бусад бичиг баримт
Иргэний нисэхийн тухай хууль, 1999 он, 3.1.19
44
ноёрхогч
давамгай байдлаа хууль бусаар ашиглах, өрсөлдөгчөө зах зээлд ороход саад учруулах, өрсөлдөөнийг болон хэрэглэгчийг хясан боогдуулахыг ноёрхох үйл ажиллагаанд тооцож, ийм төрлийн үйл ажиллагаа явуулсан этгээд
Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль, 2000 он, 5.2
45
нормт хангалтын зүйлс
цэрэг, цагдаагийн албан хаагч нэг бүрд тогтоосон хүнс, эм, ороох, боох материал, бусад зүйл
Цэрэг, цагдаагийн албан хаагчийг Нэгдсэн Үндэсний Байгууллагын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай хууль, 2002 он, 3.1.7
46
нотариатч
нотариатын үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн гүйцэтгэж, нотариатын үйлчилгээний хөлс, орлогоор санхүүжин ажиллаж байгаа иргэн
Нотариатын тухай хууль, 1998 он, 4.2
47
нотариатчийн үүрэг гүйцэтгэгч
нотариатын үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хавсран эрхэлж байгаа сумын засаг даргын тамгын газрын дарга болон нотариатын үйл ажиллагаа эрхэлж байгаа хилийн чанад дахь монгол улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар
Нотариатын тухай хууль, 1998 он, 4.3
48
нотлох баримт
хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээлэл
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, 2002 он, 37.1
49
нотлох баримт
гэмт хэргийн нөхцөл байдлын талаар энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан баримт сэлт, мэдээлэл
Эрүүгийн байцаан шийтгэх хууль, 2002 он, 79.1
50
ноу-хау
үйлдвэрлэл, удирдлага, худалдаа, санхүүгийн үнэ цэнэ бүхий бөгөөд хуулиар эрхийн хамгаалалт хийгдээгүй, нууцлагдсан, эзэмшиж ашиглахад тодорхой мэргэшил шаардагдах аливаа мэдлэг, туршлага
Технологи дамжуулах тухай хууль, 1998 он, 3.1.4
51
нөөцөд авсан талбай
лицензийн бүртгэлийг цэгцлэх, лиценз эзэмшигчдийн хооронд гарсан хилийн маргааныг шийдвэрлэх энэ 2 тохиолдолд геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн ЗГ-ын гишүүний шийдвэрээр тодорхой талбайг 3 хүртэл жилийн хугацаагаар нөөцөд авч болно.
Ашигт малтмалын тухай хууль, 1997 он, 4.11
52
нөхөн дархлаажуулалт
заавал хийх дархлаажуулалтын анхны болон давтан тунгаас хоцорсон хүнд дархлаажуулах бэлдмэл хэрэглэх
Дархлаажуулалтын тухай хууль, 2000 он, 3.1.3
53
нөхөрлөл
гишүүдийн оруулсан хувь хөрөнгөөс бүрдэх эд хөрөнгөтэй, хүлээсэн үүргээ уг эд хөрөнгө болон гишүүдийн хувийн өмчийн эд хөрөнгөөр хуульд заасны дагуу хариуцдаг хуулийн этгээд
Дархлаажуулалтын тухай хууль, 2000 он, 3.1.3
54
нуун далдлагч
гэмт хэрэг үйлдсэн этгээд, түүний хэрэглэсэн зэвсэг, хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг урьдчилан амлахгүйгээр санаатай нуух зэргээр гэмт хэргийн ул мөрийг арилгасан этгээд
Эрүүгийн хууль, 2002 он, 39.2
55
нууц арга, хэрэгсэл
мэдээ, баримт сэлт нууцаар олоход зориулагдсан арга хэрэгсэл
Тагнуулын байгууллагын тухай хууль, 1999 он, 3.1.6
56
нууц гүйцэтгэх ажилтан
өөр байгууллагад халхавчийн дор ажиллаж байгаа тусгай албаны ажилтан
Тагнуулын байгууллагын тухай хууль, 1999 он, 3.1.8
57
НҮБ-ийн энхийг сахиулах ажиллагаа
НҮБ-ын мандатын дор олон улсын энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах, бэхжүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа олон үндэстний цэрэг, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа
Цэрэг, цагдаагийн албан хаагчийг нэгдсэн үндэстний байгууллагын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай хууль, 2002 он, 3.1.1
58
НҮБ-ын энхийг сахиулах, олон улсын бусад ажиллагаанд оролцох
цэрэг, цагдаагийн албан хаагч сайн дурын үндсэн дээр томилогдон хилийн чанадад үүрэг гүйцэтгэх
Цэрэг, цагдаагийн албан хаагчийг нэгдсэн үндэстний байгууллагын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай хууль, 2002 он, 3.1.3
59
нүүлгэн гаргах
гүйцэтгэх баримт бичигт заасан барилга, орон байрыг нүүн гарах этгээд, түүнтэй хамтран амьдарч байгаа гэр бүлийн гишүүн, тэдгээрийн эд хөрөнгө, гэрийн тэжээвэр амьтдаас чөлөөлж, нүүн гарсан этгээдэд чөлөөлөгдсөн барилга, орон байрыг ашиглахыг хориглох ажиллагаа
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, 2002 он, 68.2
60
нэг бүрийн тусгай хэрэгсэл
нэг хүнд нөлөөлөх хэрэгсэл
Цагдаагийн байгууллагын тухай хууль, 1993 он, 43.1
61
нэг төрлийн бараа
үнийг нь тодорхойлж байгаа бараатай физик шинж, чанар, барааны тэмдэг болон барааны нэр хүнд, барааны гарал үүслийн улс, үйлдвэрлэгч зэрэг шинж тэмдгээр адилхан бараа
Гаалийн тарифын тухай хууль, 1996 он, 14.2
62
нэг цэгийн үйлчилгээ
гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын хуулийн этгээдийн салбар бүртгүүлэх, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, лицензи, гэрчилгээ авах, дүгнэлт, үнэлгээ хийлгэх тухай өргөдөл, холбогдох баримт бичгийг нэг дор хүлээн авч, эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулах, хөрөнгө оруулагчдыг шаардлагатай мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх иж бүрэн үйлчилгээ
Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, 1993 он, 3.5
63
нэгдсэн зохиогчид
бие даасан хэсэгт хуваагдах хамтын бүтээл туурвисан хоёр буюу түүнээс дээш этгээд
Зохиогчийн эрхийн тухай хууль, 1993 он, 4.3
64
нэгдсэн сүлжээ
хоёр буюу түүнээс дээш аймгийн төвийг хамран цахилгаан хангамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хоорондоо холбогдсон эх үүсвэр, дамжуулах, түгээх сүлжээ
Эрчим хүчний тухай хууль, 2001 он, 3.1.6
65
нэгдсэн сүлжээний дүрэм
нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүн хэсгүүдийн техникийн үйл ажиллагааг зохицуулсан хэм хэмжээ
Эрчим хүчний тухай хууль, 2001 он, 3.1.7
66
нэгдүгээр зэргийн цэргийн үүрэгтэн
цэргийн жинхэнэ алба хаасан байлдагч, түрүүч, ахлагч, офицер
Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, 1992 он, 4.2
67
нэгдэн орох баримт бичиг
нэгэнт хүчин төгөлдөр болсон олон улсын гэрээнд нэгдэн орохоор монгол улсын их хурлаас хууль гаргасныг нотолсон баримт бичиг
Олон улсын гэрээний тухай хууль, 1993 он, 3.6
68
нэгж талбар (парсель)
хилээр хязгаарлагдсан, ашиглалтын зориулалт адил, эзэмшигч, ашиглагч, өмчлөгч нь нэг, оноосон дугаартай, кадастрт тусгавал зохих эдлэн газар, объект буюу түүний хэсэг
Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль, 1999 он, 3.1.4
69
нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон өдөр
нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа үйлдвэрлэж, ажил, үйлчилгээ үзүүлэн орлого олж байгаа иргэн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 10.0 сая төгрөгт хүрсэн өдөр
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, 1998 он, 3.1.9
70
нэмэгдэл татвар
бусад улсаас МУ-ыг ялгаварлан гадуурхаж, эрх ашгийг нь хохироох тохиолдолд хариу арга хэмжээ болгон тусгай татварыг, адилтгах барааны үйлдвэрлэлийг явуулах, өргөтгөхөд саад болох тохиолдолд хамгаалалтын арга хэмжээ болгон демпингийн эсрэг татварыг, оруулж ирж буй барааг үйлдвэрлэх болон МУ-ад экспортлоход татаас авсан нь дотоодын үйлдвэрлэгч нарт хохирол учруулсан, учруулж болзошгүй нөхцөлд нөхөн төлөөсийн татварыг ногдуулна. Нэмэгдэл татварыг ногдуулахын өмнө Гаалийн тарифын зөвлөл бий болсон нөхцөл, байдлыг шалгаж үндэслэлийг гаргана.
гаалийн тарифын тухай хуулийн 8-9-р зүйл
71
нэмэлт дархлаажуулалт
хүн амын дархлалын ерөнхий түвшин буурахаас сэргийлж, урьд нь заавал хийх дархлаажуулалтад хамрагдсан эсэхийг үл харгалзан дархлаажуулах бэлдмэл хэрэглэх
Дархлаажуулалтын тухай хууль, 2000 он, 3.1.4
72
нэмэлт протоколууд
1977 оны 6 дугаар сарын 8-ны өдөр баталсан олон улсын зэвсэгт мөргөлдөөнд хэлмэгдэгсдийг хамгаалахтай холбогдсон нэмэлт, олон улсын бус чанартай зэвсэгт мөргөлдөөнд хэлмэгдэгсдийг хамгаалах тухай женевийн конвенцийн нэмэлт протоколууд
Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хууль, 2000 он, 3.1.4
73
нэн ховор амьтан
тархац нутагтаа бүхэлдээ, эсхүл ихэнх хэсэгт тоо толгой эрс цөөрсөн, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон амьтан
Амьтны аймгийн тухай хууль, 2000 он, 3.1.2
74
нэн ядуу хүн
тухайн хүнд ногдох орлогын хэмжээ нь амьжиргааны доод түвшингийн 40 хувиас доогуур, тэрхүү орлогынхоо хэмжээгээр хязгаарлагдмал хэрэглээтэй хүн
Нийгмийн халамжийн тухай хууль, 1998 он, 3.1.3
75
нэрвэгдэгсэд
гамшгийн улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирогчид
Гамшгаас хамгаалах тухай хууль, 2003 он, 4.1.13
76
нэрийн данс
Нэрийн дансыг нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан нөхцөл, журмын дагуу тэтгэврийн даатгалд хамрагдсан, 1960-1-1-ний өдөр ба түүнээс хойш төрсөн МУ-ын иргэн, тус улсад байнаг оршин суугаа гадаадын иргэн болон харьяалалгүй хүнд нээнэ.Нэрийн данс нээх болон дансны мэдээллийг даатгуулагчид өгөх журмыг нийгмийн даатгалын төв байгууллага батална.
тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийн 3 дугаар зүйл
77
нэрийн дансанд хүү тооцох
Нэрийн дансны орлогод жилд нэг удаа хүү тооцно. Хүү, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн дундаж хөдөлмөрийн хөлсний өсөлтийг нийгмийн даатгалын байгууллагын тайлан, мэдээ, ҮСГ-ын саналыг үндэслэн НД-ын үндэсний зөвлөл тогтооно.
тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийн 6 дугаар зүйл
78
нэрлэгдээгүй гэрээ
энэ хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээ
Иргэний хууль, 2002 он, 189.5
79
нэхэмжлэгч
хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээд
Дампуурлын тухай хууль, 1997 он, 3.1.1
80
нэхэмжлэгч
хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээд
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, 2002 он, 26.2
81
нэхэмжлэл
иргэн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан өргөдөл
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, 2002 он, 3.1.7
82
нээлттэй дуудлага худалдаа
бүх сонирхогчдыг чөлөөтэй оролцуулан явуулах
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, 1996 он, 38.3
83
нээлттэй хувьчлах
хувьчлах эд хөрөнгийг зориулалтаар нь ашиглаж үр ашгийг дээшлүүлэхэд зайлшгүй шаардагдах мэргэжлийн болон хөрөнгө оруулалт, технологийн шаардлагыг хангах нийтийг чөлөөтэй оролцуулах үндсэн дээр явуулах
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, 1996 он, 46.4
84
нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурь
мөнгө хүлээн авсан эсвэл төлсөн эсэхээс хамаарахгүйгээр орлогыг олсон үед, зардлыг гарсан үед нь хүлээн зөвшөөрч бүртгэх арга
Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, 2001 он, 3.1.1
85
нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг
бүртгэлийн суурь, санхүүгийн тайлан гаргахад баримтлах зарчмыг тодорхойлсон журам, заавар, аргачлал
Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, 2001 он, 3.1.8
86
нягтлан бодох бүртгэлийн мөнгөн суурь
мөнгө хүлээн авсан буюу төлсөн үед орлого болон зардлыг хүлээн зөвшөөрч бүртгэх арга
Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, 2001 он, 3.1.2
Санал асуулга

Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем - www.legalinfo.mn сайтын шинэчилсэн загварын талаарх таны санал?

Нийт 13295 санал өгсөн байна.







2018.11.21
tusgaar togtnol
huuli
Видео булан
Эрх зүйн мэдээллийн систем

    Нүүр хуудас / ЭРХ ЗҮЙН АКТ / МЭДЭЭ / Хуулийн орчуулга / МЭДЛЭГИЙН САН / Байгууллага / НОМ / ТУСЛАМЖ

Фейсбүүк хуудас

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2015.

Цахим хуудсыг хөгжүүлсэн

INTERACTIVE LLC
холбоо барих CONTACT
  • Хаяг: Улаанбаатар -46, Чингэлтэй дүүрэг, Чингис хааны талбай-7
  • Утас: 976-11312513  Факс: 976-11315735
  • И-мэйл: info@legalinfo.mn
эрх зүйн актууд
  • Монгол Улсын хууль (771)
  • Улсын Их Хурлын тогтоол (2019)
  • Монгол Улсын олон улсын гэрээ (592)
  • Ерөнхийлөгчийн зарлиг (186)
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр (288)
  • Улсын дээд шүүхийн тогтоол (177)
  • Засгийн газрын тогтоол (4714)
  • Сайдын тушаал (907)
  • Засгийн газрын агентлагийн даргын тушаал (257)
  • УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр (96)
  • Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр (348)
  • Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж (31)
  • Төрийн зарим чиг үүргийг хууль болон гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж буй байгууллагууд (3)
  • Зөвлөл, хороо, бусад байгууллага (150)
  • Хуулийн орчуулгa/Laws in English/ (30)
Дээр очих