Шинээр хөгжүүлэх Legalinfo системийг сайжруулах судалгаа

* www.Legalinfo.mn цахим хуудсыг шинэчлэх хүрээнд хэрэглэгчийн санал авч байгаа тул Та дараах асуулгыг бөглөн цахим хуудаст нэвтэрнэ үү. (Та энэхүү асуулгыг нэг удаа бөгөлсөнөөр дахин гарч ирэхгүй.)

Таны одоо эрхэлж буй ажил?

Төрийн албан хаагч
Хувийн хэвшилд ажилладаг
Хуульч
Оюутан
Бусад

Тайлбар

Танд www.legalinfo.mn цахим хуудсыг ашиглахад ямар хүндрэл тулгардаг вэ?

Хайлт хийхэд хүндрэлтэй
Гар утас, таблет төхөөрөмжөөс хандахад бэрхшээлтэй
Цахим хуудасны бүтэц ойлгомжгүй
Эрх зүйн актын үсгийн хэмжээ жижиг
Зарим эрх зүйн акт олддоггүй
Нүүр хуудасны өнгөний зохицол муу
Цахим хуудас дахь мэдээллийн шинэчлэл удаан хийгддэг
Бусад

Тайлбар

www.legalinfo.mn цахим хуудасны хөгжүүлэлт хийх ажлын хүрээнд дараах ажлын алийг хийх шаардлагатай вэ?

Хуулийн анхны батлагдсан хувилбар харагддаг байх
Хуульд өмнө оруулсан нэмэлт, өөрчлөлт нь харагддаг байх
Хуулийг /органик, нэг удаагийн үйлчлэлтэй, хүчингүйд тооцсон г.м/-ээр системчлэх
Хуулийг тодорхой харилцаагаар ангилах /Жишээ нь: төрийн байгуулалт, эдийн засаг, нийгмийн харилцаа г.м/
Хууль, захиргааны хэм хэмжээний актын төсөлд санал авдаг байх
Утгын мэдрэмжтэй хайлт хийдэг байх
Ухаалаг утасны апплэйкшн /App/ хийх
Бүгд
Эдгээр өөрчлөлт шаардлагагүй
Бусад

Тайлбар

www.legalinfo.mn цахим хуудсыг сайжруулах талаар таны санал.

Таны өгсөн санал бидний ажилд үнэтэй хувь нэмэр оруулах болно.

Танд баярлалаа.

ДЭЛГЭРЭНГҮЙ
  • X
  • Эрх зүйн акт
    • Сүүлд оруулсан актууд
    • Боловсрол, соёл, шинжлэх ухаан
    • Уул уурхай
    • Хууль зүй
  • Мэдээ
    • Ном
    • Судалгаа мэдээлэл
  • Сургалт
  • Мэдлэгийн сан
  • Байгууллага
  • Ном
  • Нэвтрэх
  • Тусламж
  • Бусад
    • Тусламж
    • Алдаа мэдээлэх
    • Нэвтрэх
Хууль дээдлэх ёсон бол засаг төр барих урлаг, хүн зон амар жимир амьдрахуйн арга ухаан мөн. Б.Чимид
МЭДЛЭГИЙН САН
А, Б, В, Г, Д, Е, Ё, Ж, З, И, К, Л, М, Н, О, Ө, П, Р, С, Т, У, Ү, Ф, Х, Ц, Ч, Ш, Э, Ю, Я,

Д/д
Нэр томъёо
Тайлбар
Эх сурвалж
Орос
Англи
1
Үйл ажиллагаа
үйлдэл, эс үйлдэхүй
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, 2002 он, 3.1.5
2
Үйлдвэрийн томоохон осол
үйлдвэр, байгууламж, зам тээврийн хэрэгсэлд эвдрэл гарч, сүйрэлд орох, технологийн горим зөрчигдсөнөөс хэвийн үйл ажиллагаа нь алдагдаж, олон хүний амь нас, эрүүл мэнд хохирч, эд хөрөнгөд их хэмжээний хохирол учирч аврах ажил гүйцэтгэх шаардлагатай нөхцөл байдал
Иргэний хамгаалалтын тухай хууль, 1994 он, 3.3
3
Үйлдвэрлэгч
зохион байгуулалтын хэлбэрээсээ үл хамааран хэрэглэгчид борлуулах зорилгоор бараа үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, хувиараа аж ахуй эрхлэгч болон хувь хүн
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, 3.1.3
4
Үйлдвэрлэл-үйлчилгээний зориулалт
рашааныг ахуйн хэрэгцээнд болон үйлдвэрлэл, үйлчилгээний бусад чиглэлээр ашиглах
Рашааны тухай хууль, 2003 он, 3.1.5
5
Үйлдвэрлэлд ашиглах боломжтой
үйлдвэрлэлийн аргаар хийж, үйлдвэрлэлд нэвтрүүлж болох шинэ бүтээл
Патентийн тухай хууль, 1993 он, 4.3
6
Үйлдвэрлэлийн осол
даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөх
Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль, 1994 он, 2.1
7
Үйлдвэрлэлийн осол
ажилтан хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн нөлөөлөлд өртөх
Хөдөлмөрийн тухай хууль, 1999 он, 3.1.11
8
үйлдвэрлэлийн осол
даатгуулагч хөдөлмөрийн үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөх, хурц хордлого /богино хугацаанд цацраг идэвхт буюу химийн бодисын нөлөөгөөр хордох/-оор хордохыг үйлдвэрлэлийн осол гэнэ. Ажлын байрандаа болон бусад газарт ажил үүргээ гүйцэтгэж явсан, ажил эхлэхийн өмнө ажилд бэлтгэх буюу дууссаны дараа ажлын байр, багаж хэрэгслээ эмхэлж цэгцлэх үед, ажилдаа ирэх, буцах зам дээрх нөхцөл байдал тохиолдсон бол тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг олгох асуудлыг сум, дүүргийн ЗД-аас томилсон байнгын комисс /орон тооны бус/ судлан шийдвэрлэнэ.
нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2 дугаар зүйл
9
Үйлчилгээ
бараа буюу мөнгө биш аливаа үйл ажиллагаа
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, 1998 он, 3.1.7
10
Үйлчилгээ
харилцаа холбооны сүлжээг ашиглан хэрэглэгчийн холбоо мэдээллийн хэрэгцээг хангах үйл ажиллагаа
Харилцаа холбооны тухай хууль, 2001 он, 3.1.4
11
Үйлчилгээ
зөвлөх үйлчилгээ болон бусад үйлчилгээ
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хууль, 2000 он, 4.1.17
12
Үйлчлүүлэгч
гэрээний үндсэн дээр харуул хамгаалалт хийлгэж байгаа хуулийн этгээд, хувь хүн
Гэрээт харуул хамгааллын тухай хууль, 2000 он, 3.1.3
13
Үйлчлүүлэгч
гэрээний үндсэн дээр хувийн хамгаалалт хийлгэж байгаа этгээд
Хувийн хамгаалалтын тухай хууль, 2001 он, 3.1.4
14
Үйлчлүүлэгч
гэрээний үндсэн дээр аудит хийлгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, хувиараа аж ахуй эрхлэгч иргэн
Аудитын тухай хууль, 1997 он, 3.9
15
Үйлчлэгч
аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.8.7-д заасан үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий иргэн, хуулийн этгээд
Харилцаа холбооны тухай хууль, 2001 он, 3.1.5
16
Үл мэдээлэгч
гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байгааг болон үйлдсэнийг мэдсээр байж зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй этгээд
Эрүүгийн хууль, 2002 он, 39.3
17
үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний бүртгэл
үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг хуульд заасан журмын дагуу бүртгэнэ. Барьцаалсан эд хөрөнгөөс нэхэмжлэлийн шаардлага хангахдаа барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгэсэн дарааллыг баримтална.
үл хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйл
18
үл хөдлөх хөрөнгө
МУ-ын нутаг дэвсгэрт байгаа төрийн болон орон нутгийн нийтийн зориулалттай өмчид хамаарахаас бусад газар, газраас салгамагц зориулалт, эдийн засгийн агуулгаа алдах барилга байгууламж, хөлөг онгоц, тарьц, суулгац, олон наст ургамал зэрэг бодит болон хийсвэр аргаар хэмжиж болохуйц, тодорхой хил хязгаартай эд хөрөнгийг иргэний хуулийн 182-р зүйлд заасныг үндэслэн улсын бүртгэлд бүртгэнэ. Гадаад улсын нутаг дэвсгэрт байгаа МУ-ын иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлж болно. Ингэснээр түүнийг өмчлөх эрх баталгаажина.
үл хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 2 дугаар зүйл
19
үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ
үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэж, тухайн этгээд нь түүний хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өмчлөгчид олгоно.
үл хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйл
20
үл хөдлөх эд хөрөнгөтэй холбогдсон гэрээний бүртгэл
өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийг бусдын эзэмшил, ашиглалтад тодорхой хугацаатай буюу хугацаагүй шилжүүлэх гэрээг хуульд заасны дагуу бүртгэх бөгөөд ингэснээр тухайн өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн эрхийг хамгаалах эрх зүйн үндэс бүрдэнэ.
үл хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйл
21
Үндсэн орд
геологийн хувьсал өөрчлөлтийн дүнд бүрэлдэн тогтож, анх үүссэн чулуулагтайгаа нэг орон зайд байрлаж байгаа эрдэс баялгийн хуримтлал
Ашигт малтмалын тухай хууль, 1997 он, 3.17
22
Үндэсний аюулгүй байдал
монгол улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцөл баталгаатай хангагдсан байдал
Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, 2001 он, 3.1
23
Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа
монгол улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хамгаалан бэхжүүлэх тал бүрийн баталгаа бий болгоход чиглэсэн төрийн бодлогыг байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэнээс хэрэгжүүлж буй арга хэмжээ
Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, 2001 он, 3.3
24
Үндэсний валют
эргэлтэд байгаа төлбөрийн чадвар бүхий монгол улсын мөнгөн тэмдэгт - төгрөг, түүгээр илэрхийлэгдсэн бөгөөд олон улсын төлбөр тооцоонд түгээмэл хэрэглэгддэг үнэт цаас, төлбөрийн хэрэгсэл
Валютын зохицуулалтын тухай хууль, 1994 он, 3.2
25
Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт
радио давтамжийн нийт зурвасыг радио холбооны үйлчилгээний төрөлд хуваасан хуваарилалт
Радио долгионы тухай хууль, 1999 он, 3.1.4
26
Үндэсний спорт
ард түмний уламжлал, зан заншилд тулгуурлан хөгжсөн үндэстний онцлог шинжийг агуулсан спорт
Биеийн тамир спортын тухай хууль, 2003 он, 3.1.4
27
Үндэсний товлол
улс орны хэмжээнд заавал хийх дархлаажуулалтад хамрагдах хүүхдийн нас, цаг хугацааны тов
Дархлаажуулалтын тухай хууль, 2000 он, 3.1.11
28
Үнэлгээний мэргэжилтэн
байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний үйл ажиллагаанд тодорхой чиглэлээр оролцон судалгаа хийх, үнэлгээ, үнэлэлт өгөх эрх бүхий этгээд
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, 1998 он, 3.1.7
29
Үнэлгээний шинжилгээ
төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд ерөнхий үнэлгээ хийсэн байгууллагын томилсон хөндлөнгийн шинжээчийн гаргасан дүгнэлт
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, 1998 он, 3.1.5
30
Үнэт металл
алт, мөнгө, платина болон түүний бүлэгт багтдаг палладий, иридий, родий, рутений, осми
Эрдэнэсийн сангийн тухай хууль, 1994 он, 3.2
31
Үнэт цаас
засгийн газар болон бусад эрх бүхий этгээдээс гаргасан өрийн бичиг /бонд/, компанийн бүх төрлийн хувьцаа, компанийн гаргасан, эсхүл гаргахаар санал болгож буй хувьцааг худалдах, худалдан авах эрхийн опцион, хөрөнгө оруулалтын сангийн хувьцаа, түүнчлэн Үнэт цаасны хороо /цаашид “хороо” гэх/-ноос энэ хуульд нийцүүлэн үнэт цаас гэж тодорхойлсон баримт
Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, 2002 он, 3.1.1
32
Үнэт цаасны анхдагч зах зээл
үнэт цаас гаргагч үнэт цаасаа өөрөө буюу андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх компаниар дамжуулан худалдах, арилжихтай холбогдсон харилцаа
Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, 2002 он, 3.1.8
33
Үнэт цаасны зах зээл
үнэт цаас гаргах, бүртгүүлэх, худалдах, арилжих, хадгалах, түүгээр гэрчлэгдсэн өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбогдсон харилцаа
Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, 2002 он, 3.1.7
34
Үнэт цаасны зах зээлд ажиллах мэргэжилтнүүд
үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагын үндсэн чиг үүргийг гүйцэтгэх ажил эрхэлдэг, хорооноос үнэт цаасны зах зээл дээр мэргэжлийн ажил, үйлчилгээ явуулах эрх авсан этгээд
Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, 2002 он, 3.1.16
35
Үнэт цаасны хоёрдогч зах зээл
анхдагч зах зээлд гарсан үнэт цаасыг дахин худалдах, худалдан авах, арилжихтай холбогдсон харилцаа
Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, 2002 он, 3.1.9
36
Үнэт чулуу
доржпалам, бадмаараг, маргад эрдэнэ, индранил болон сувд
Эрдэнэсийн сангийн тухай хууль, 1994 он, 3.3
37
Үр
тухайн сортын нөхөн үржлийг хангах чадвартай, дахин сэргээх, үржүүлэх болон аж ахуйн зориулалтаар ашиглаж байгаа амьд үр, суулгац, тарьц, хөврөл, ургал эрхтэн
Таримал ургамлын үр, сортын тухай хууль, 1999 он, 3.1.1
38
Үр тариа
усалгаатай болон усалгаагүй нөхцөлд тариалсан буудай, арвай, хошуу будаа, сагад будаа, хөх тариа, тритикале, бог будаа, эрдэнэ шиш, буурцагт ургамал
Үрийн тариалангийн даатгалын тухай хууль, 1999 он, 3.1.2
39
үр тариалангийн даатгалын гэрээ
тухайн жилд усалгаагүй тариалсан үр тарианы нийт талбайн 10 хувийг үрийн тариалан гэж үзэж өмчийн хэлбэр үл харгалзан заавал даатгуулна. Энэхүү даатгалын гэрээг тариалсан талбайн хэмжээ, байршлын зургийг үндэслэн тариалалт дууссан өдрөөс хойш 20 хоногийн дотор байгуулна.
үрийн тариалангийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйл
40
Үр хүүхэд
төрсөн, дагавар болон үрчилж авсан хүүхэд, ач, зээ, гуч, жич
Эрүүгийн байцаан шийтгэх хууль, 2002 он, 5.1.12
41
Үрийн тариалан
үрийн зориулалтаар ашиглахаар тариалсан үр тариа
Үрийн тариалангийн даатгалын тухай хууль, 1999 он, 3.1.1
42
Үүлдэр, үүлдрийн болон үржлийн хэсэг
хүний урьдчилан төлөвлөсөн ухамсарт үйл ажиллагаагаар бий болсон, нэг гарал үүсэлтэй, өөр дотор нь үржүүлэхэд тооны хувьд хангалттай, биологи, морфологи, аж ахуйн ашигтай шинжээрээ тухайн төрлийн малын бусад үүлдэр, үүлдрийн болон үржлийн хэсгээс ялгагдах өвөрмөц онцлогтой, үржлийн үнэт чанараа үр төлдөө баттай удамшуулдаг бүлэг мал
Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль, 2001 он, 3.1.1
43
Үүсгэн байгуулах баримт бичиг
эрх бүхий байгууллагын шийдвэр, нөхөрлөлийн гэрээ /төсөл/, дүрэм
Нөхөрлөлийн тухай хууль, 1995 он, 2.2
44
Үүсгэн байгуулах баримт бичиг
хуульд заасан эрх бүхий байгууллагаас гаргасан хуулийн этгээд байгуулах шийдвэр, хуулийн этгээдийн дүрэм, үүсгэн байгуулах гэрээ
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, 2003 он, 3.1.4
45
Үүсгэн байгуулах гэрээ
хэд хэдэн этгээд ашиг олох зорилгоор эд хөрөнгөө нэгтгэн энэ хуульд заасан хэлбэрээр зохион байгуулагдаж тодорхой төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахаар хэлэлцэн тохирч бичгээр байгуулсан хэлцэл
Нөхөрлөлийн тухай хууль, 1995 он, 2.1
46
Үүсмэл үнэт цаас
тодорхой үнэт цаастай холбоотой гаргасан, түүнээс үнэ, ханш нь хамаарч байдаг, хувьцаа худалдах, худалдан авах эрх олгосон опцион, энгийн хувьцаанаас бусад үнэт цаасыг тодорхой хугацааны дотор энгийн хувьцаанд хөрвүүлэх эрх олгодог бусад үнэт цаас
Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, 2002 он, 3.1.4
Санал асуулга

Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем - www.legalinfo.mn сайтын шинэчилсэн загварын талаарх таны санал?

Нийт 13295 санал өгсөн байна.







2018.11.21
tusgaar togtnol
huuli
Видео булан
Эрх зүйн мэдээллийн систем

    Нүүр хуудас / ЭРХ ЗҮЙН АКТ / МЭДЭЭ / Хуулийн орчуулга / МЭДЛЭГИЙН САН / Байгууллага / НОМ / ТУСЛАМЖ

Фейсбүүк хуудас

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2015.

Цахим хуудсыг хөгжүүлсэн

INTERACTIVE LLC
холбоо барих CONTACT
  • Хаяг: Улаанбаатар -46, Чингэлтэй дүүрэг, Чингис хааны талбай-7
  • Утас: 976-11312513  Факс: 976-11315735
  • И-мэйл: info@legalinfo.mn
эрх зүйн актууд
  • Монгол Улсын хууль (771)
  • Улсын Их Хурлын тогтоол (2019)
  • Монгол Улсын олон улсын гэрээ (592)
  • Ерөнхийлөгчийн зарлиг (186)
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр (288)
  • Улсын дээд шүүхийн тогтоол (177)
  • Засгийн газрын тогтоол (4714)
  • Сайдын тушаал (907)
  • Засгийн газрын агентлагийн даргын тушаал (257)
  • УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр (96)
  • Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр (348)
  • Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж (31)
  • Төрийн зарим чиг үүргийг хууль болон гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж буй байгууллагууд (3)
  • Зөвлөл, хороо, бусад байгууллага (150)
  • Хуулийн орчуулгa/Laws in English/ (30)
Дээр очих