A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • ИМПОРТЫН БАРААНЫ ГААЛИЙН ТАТВАРЫН ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 1997 ОНЫ 24 ТООТ ТОГТООЛЫН 1 ДЭХ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН САНАЛ ХУРААЛТЫГ ЯВУУЛСАН БАЙДАЛ
Бүлэг: 1979

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ

1997 оны 6 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 04

Улаанбаатар хот

ИМПОРТЫН БАРААНЫ ГААЛИЙН ТАТВАРЫН ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН

ИХ ХУРЛЫН 1997 ОНЫ 24 ТООТ ТОГТООЛЫН 1 ДЭХ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН

САНАЛ ХУРААЛТЫГ ЯВУУЛСАН БАЙДАЛ НЬ ҮНДСЭН ХУУЛЬ

ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫ ТАЛААР

ХЯНАВАЛ:

1.Импортын барааны албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг 1997 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 16 цаг 48 минутад хэлэлцүүлэх үед гадаад улсад томилолтоор ажилласан, өвчтэй байсан гишүүдийг хуралд оролцож санал өгснөөр тооцон бүрэн бус бүрэлдэхүүнтэйгээр санал хураалгасан, мөн өдрийн 16 цаг 50 минутад гишүүн Р.Одонбаатар, Д.Дашпүрэв нарыг хуралд хүрэлцэн ирснээр дахин санал хураалгасан зэрэг нь Улсын Их хурал хуралдааныхаа явцад Монгол Улсын Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 6 дахь заалтыг зөрчсөн болох нь тогтоогдов.

Хуралд оролцоогүй гишүүдийн өмнөөс санал хураалтын товчлуурыг дарсан нь Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрх, халдашгүй байдалд харшилж Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн байна.

Иргэн С.Зоригийн энэ талаархи гомдлыг хүлээн авах нь зүйтэй байна.

2.Улсын Их хурал импортын барааны албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх явцдаа хуралдааны журам, Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг зөрчиж байсан боловч энэ талаархи эцсийн шийдвэр гаргахад хуралдааны ирц бүрэн байсан тул импортын барааны гаалийн албан татварын тухай Улсын Их Хурлын 1997 оны 4 дүгээр сарын 18-ны 24 дүгээр тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Үндсэн хуулийн Цэцэд маргаан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32, 33 дугаар зүйлийг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1.Улсын Их Хурлын 1997 оны 4 дүгээр сарын 11-ний оройн 16 цаг 48 минутын хуралдааны санал хураалтын үйл ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 6, 29 дүгээр зүйлийн 2 дугаар зүйлүүдийг тус тус зөрчжээ.

2.Улсын Их Хурлын 1997 оны 4 дүгээр сарын 18-ны 24 дүгээр тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3.Энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай Монгол Улсын хуульд заасны дагуу 15 хоногийн дотор хянан хэлэлцэж, хариуг манайд ирүүлэхийг уламжилсугай.

Дарга Г.СОВД

Гишүүд Л.БААСАН

Н.ЖАНЦАН

Д.ЧИЛХААЖАВ

Ж.БЯМБАЖАВ

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ

1997 оны 6 дугаар сарын 21-ний өдөр                                                               Дугаар 04                                                                       Улаанбаатар хот