A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын олон улсын гэрээ
  • ГАДААД ЗЭЭЛИЙН ЗАРИМ ГЭРЭЭГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ /БНМАУ-аас Олон улсын хөгжлийн Ассоциацитай 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан “БНМАУ-д техникийн туслалцаа үзүүлэх төслийг санхүүжүүлэх тухай зээлийн гэрээ”, “БНМАУ-ын эдийн засгийн хөгжлийн сэргээн тогтворжуулах төслийг санхүүжүүлэх тухай зээлийн гэрээ/
Бүлэг: 1979

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН БАГА ХУРЛЫН ТОГТООЛ

1992 оны 1 дүгээр сарын 28-ний өдөр

Улаанбаатар хот Дугаар 1

Гадаад зээлийн зарим гэрээг соёрхон батлах тухай

БНМАУ-ын Бага Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2-ыг үндэслэн ТОГТООХ нь:

Улс орны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 1992 оны чиглэлийг хэрэгжүүлэхэд шаардагдах импортын чухал тоног төхөөрөмж, бараа, материал худалдан авах болон зах зээлийн харилцааны нөхцөл дэх эдийн засгийн удирдлагад боловсон хүчнийг давтан сургах шаардлагыг харгалзан БНМАУ-аас Олон улсын хөгжлийн Ассоциацтай 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан "БНМАУ-д техникийн туслалцаа үзүүлэх төслийг санхүүжүүлэх тухай зээлийн гэрээ", "БНМАУ-ын эдийн засгийн хөгжлийн сэргээн тогтворжуулах төслийг санхүүжүүлэх тухай зээлийн гэрээ"-г тус тус соёрхон баталсугай.

БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ

БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.ЧИМИД