

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2008 оны 01 сарын 17 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот
ДАЛАЙН ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН
ТУХАЙ 1948 ОНЫ КОНВЕНЦИД 1993 ОНД
ОРУУЛСАН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙГ
СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. 1948 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Английн Лондон хотноо гарын үсэг зурсан Далайн олон улсын байгууллагын тухай конвенцид 1993 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН
