Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ

 

2008 оны 05 сарын 16 өдөр                                                                                                                                                                                        Төрийн ордон, Улаанбаатар хот

 

 

ҮНДЭСТЭН ДАМНАСАН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ

ГЭМТ ХЭРГИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ, ТҮҮНИЙ НЭМЭЛТ

БОЛОХ ХҮН, ЯЛАНГУЯА ЭМЭГТЭЙЧҮҮД, ХҮҮХЭД

ХУДАЛДААЛАХААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ,

ТАСЛАН ЗОГСООХ, ШИЙТГЭХ ТУХАЙ ПРОТОКОЛ, 

ШИЛЖИН СУУРЬШИГЧДЫГ ГАЗРААР, ДАЛАЙГААР

БОЛОН АГААРААР ХУУЛЬ БУСААР  ОРУУЛАХЫН

 ЭСРЭГ ПРОТОКОЛ, ГАЛТ ЗЭВСЭГ, БҮРДЭЛ

ХЭСЭГ, ЭД АНГИ, ГАЛТ ХЭРЭГСЛИЙГ ХУУЛЬ

 БУСААР ТЭЭВЭРЛЭХ, ҮЙЛДВЭРЛЭХИЙН ЭСРЭГ

ПРОТОКОЛД НЭГДЭН ОРСНЫГ

СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ

 

1 дүгээр зүйл. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2000 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг конвенц, түүний нэмэлт болох Хүн, ялангуяа эмэгтэйчүүд, хүүхэд худалдаалахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шийтгэх тухай 2000 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн протокол, Шилжин суурьшигчдыг газраар, далайгаар болон агаараар хууль бусаар оруулахын эсрэг 2000 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн протокол, Галт зэвсэг, бүрдэл хэсэг, эд анги, галт хэрэгслийг хууль бусаар тээвэрлэх, үйлдвэрлэхийн эсрэг 2001 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн протоколд Монгол Улс тус тус нэгдэн орсныг Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.

 

 

 

 

 

 

 

                       

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                              Д.ЛҮНДЭЭЖАНЦАН