

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2008 оны 12 сарын 19 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН
ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦИЙН НЭМЭЛТ
ПРОТОКОЛЫГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2006 оны 12 дугаар сарын 13-ны өдөр баталсан Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийн нэмэлт протоколд Монгол Улс нэгдэн орсныг Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
