A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын олон улсын гэрээ
  • “ГАДААДЫН АЛБАН ЁСНЫ БАРИМТ БИЧГИЙГ БАТАЛГААЖУУЛАХ ШААРДЛАГЫГ ХАЛАХ ТУХАЙ КОНВЕНЦ”-Д МОНГОЛ УЛС НЭГДЭН ОРСНЫГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2008 оны 12 сарын 25 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

"ГАДААДЫН АЛБАН ЁСНЫ БАРИМТ БИЧГИЙГ БАТАЛГААЖУУЛАХ ШААРДЛАГЫГ ХАЛАХ ТУХАЙ КОНВЕНЦ"-Д МОНГОЛ УЛС НЭГДЭН ОРСНЫГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Олон улсын хувийн эрх зүйн Гаагийн есдүгээр бага хурлаас 1961 оны 10 дугаар сарын 5-ны өдөр баталсан "Гадаадын албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай конвенц"-д Монгол Улс нэгдэн орсныг Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.

Хэвлэх

2 дугаар зүйл.Конвенцийн гишүүн улсуудад хэрэглэгдэх баримт бичгийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталгаажуулж, "Апостиль" гэрчилгээ олгоно.

Хэвлэх

3 дугаар зүйл.Баримт бичиг баталгаажуулж, "Апостиль" гэрчилгээ олгох журмыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ