Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1995 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот

ЖЕНЕВИЙН КОНВЕНЦИЙН НЭМЭЛТ  ПРОТОКОЛУУДЫГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ

 

            Нэгдүгээр зүйл.  "Дайнд хэлмэгдэгсдийг хамгаалах тухай" 1949 оны Женевийн Конвенцуудын нэмэлт баримт бичиг болох 1977 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Женев хотноо байгуулж, гарын үсэг зурсан "Олон улсын зэвсэгт мөргөлдөөнд хэлмэгдэгсдийг хамгаалахтай холбогдолтой нэмэлт нэгдүгээр Протокол" болон "Олон улсын бус чанартай зэвсэгт мөргөлдөөнд хэлмэгдэгсдийг хамгаалах тухай нэмэлт хоёрдугаар Протокол"-ыг Засгийн газраас өргөн мэдүүлсний дагуу соёрхон баталсугай.

            Хоёрдугаар зүйл. Монгол Улсын Үндсэн хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь заалтыг иш үндэс болгон "Олон улсын зэвсэгт мөргөлдөөнд хэлмэгдэгсдийг хамгаалахтай холбогдолтой нэмэлт нэгдүгээр Протокол"-ын 88 дугаар зүйлийн 2 дахь заалтын талаар Монгол Улс зохих тайлбар хийх нь зүйтэй гэж үзсүгэй.

            Гуравдугаар зүйл. "Олон улсын зэвсэгт мөргөлдөөнд хэлмэгдэгсдийг хамгаалахтай холбогдолтой нэмэлт нэгдүгээр Протокол"-ын 90 дүгээр зүйлд заасан "Хэрэг явдлыг тогтоох олон улсын комисс"-ын эрх хэмжээг Монгол Улс хүлээн зөвшөөрсүгэй.

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                         Н.БАГАБАНДИ