

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1995 оны 12 дугаар сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот
ГЭРЭЭ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Бүгд Найрамдах Казахстан Улсын Алмата хотноо 1994 оны 12 дугаар сарын 2-ны өдөр байгуулсан "Сайн дураараа шилжин суурьших болон хөдөлмөрийн гэрээгээр Бүгд Найрамдах Казахстан Улсад ирсэн хүмүүсийн иргэний харьяаллын асуудлыг зохицуулах тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын хоорондын Гэрээ"-г соёрхон баталсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.БАГАБАНДИ
