- Нүүр
- Монгол Улсын олон улсын гэрээ
- КОНВЕНЦИД НЭГДЭН ОРОХ ТУХАЙ /Утга зохиол, уран сайхны бүтээлийг хамгаалах тухай Бернийн Конвенц, тус Конвенцийн нэмэлт хэсэг/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1997 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр
Улаанбаатар хот
КОНВЕНЦИД НЭГДЭН ОРОХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Берн хотноо 1886 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр батлагдсан "Утга зохиол, уран сайхны бүтээлийг хамгаалах тухай" Бернийн конвеци, тус Конвенцийн нэмэлт хэсэгт нэгдэн орсугай.
2 дугаар зүйл. Дээрх конвенци, түүний нэмэлт хэсэгт Монгол Улс нэгдэн орсонтой холбогдуулан тус Конвенцийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүрэг хүлээхгүй, Конвенцийн нэмэлт хэсгийн П, Ш зүйлд заасан хөнгөлөлтүүд эдлэхээр шийдвэрлэсэн болохыг мэдэгдсүгэй.
/энэ зүйлд 1997 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A