- Нүүр
- Монгол Улсын олон улсын гэрээ
- КОНВЕНЦИД НЭГДЭН ОРОХ ТУХАЙ /”Олон улсын үзэсгэлэнгийн тухай” Конвенц/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1997 оны 6 дугаар сарын 5-ны өдөр
Улаанбаатар хот
КОНВЕНЦИД НЭГДЭН ОРОХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. 1928 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Парис хотноо гарын үсэг зурсан "Олон улсын үзэсгэлэнгийн тухай" Конвенц, 1972 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Протоколоор түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлт, протоколын 3 дугаар зүйлд оруулсан 1982 оны 6 дугаар сарын 24, 1988 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн нэмэлт, өөрчлөлтүүдэд Засгийн газрын өргөн мэдүүлсний дагуу нэгдэн орсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A