A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 92 ДУГААР ЗҮЙЛИЙН 2; 184 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 5; 177 ДУГААР ЗҮЙЛИЙН 2 ДАХЬ ХЭСЭГ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭ
Бүлэг: 1979

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 92 ДУГААР ЗҮЙЛИЙН 2; 184 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 5; 177 ДУГААР ЗҮЙЛИЙН 2 ДАХЬ ХЭСЭГ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТУУДЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ / дүгнэлт /

2002.04.03 Улаанбаатар хот

Дугаар 01

Үндсэн хуулийн цэцийн 207 дугаар өрөө

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан даргалж, гишүүдэд Ж.Амарсанаа, Ч.Дашням, В.Удвал /илтгэгч/, Ц.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяа, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Сугар, Д.Дэмбэрэлцэрэн нарыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд хийв.

Нэг. Иргэн Н.Даваадорж 2002 оны 1 дүгээр сарын 23-нд Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн өргөдөлдөө: “1994 оны 5 дугаар сарын 9-нд батлагдсан ИХШХШ тухай болон 1995 оны 7 дугаар сарын 04-нд “ИХШХШ тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтуудтай зөрчилдөж буйг дараах үндэслэлээр гаргасан юм. Үүнд:

1.Уг хуулийн 92 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: “Анхан шатны болон давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянаж шийдвэрлэхэд оролцсон шүүгч уг хэргийг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй” гэж хориглон заасны дараа 1995 оны 7 дугаар сарын 4-ны өдрийн ИХШХШ тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар “Энэ нь Улсын Дээд шүүхийн хяналтын шүүх хуралдаанд үл хамаарна” гэж нэмсэн нь анхан шатны болон давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд оролцсон Улсын Дээд шүүхийн шүүгч Улсын Дээд шүүхийн хяналтын шүүх хуралдаанд уг хэргийг хэлэлцэхэд оролцохдоо өмнөх саналаа дэмжин үндэслэж байх бололцоог олгож зөвшөөрсөн нь:

а/ Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т буй “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснийг зөрчин шүүхэд иргэний журмаар хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааг шүүхийн доод, дээд шатны хуралдаанаар нь болон шүүгчээр нь ялгаварлан зүйлчилж хуульчилсан;

б/ Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14-т: “хэргээ шударга шүүхээр шүүлгэх, шүүхийн шийдвэрийг давж заалдах” гэсэн иргэний эрхийн байдлыг алдагдуулж, Улсын Дээд шүүхийн хяналтын шүүх хуралдаанд уг хэргийг өмнө нь шийдвэрлэхэд оролцож байсан Улсын Дээд шүүхийн хувийн сонирхол сэдэлттэй шүүгчийг татгалзах, түүний өмнө нь гаргаж байсан үндэслэлгүй саналаар шийдвэрлэсэн шийдвэрт давж заалдах эрхгүйгээр эцэслэгдэж байгаа;

в/ Монгол Улсын Үндсэн хуулийн дөчин есдүгээр зүйлийн 1-д: “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана” гэсэн заалттай зөрчилдөж Улсын Дээд шүүхэд өмнө нь Улсын Дээд шүүхийн шүүгч буюу шүүх бүрэлдэхүүнээр хянан хэлэлцээд шийдсэнээс хойш түүний эсрэг санал гаргаж хууль зүйн дагуу шийдвэрлэх гээд байхын хэрэггүй гэсэн хараат байдалд бусад шүүгчдийг оруулахад хүргэсэн;

г/ Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т: “Давж заалдах болон хяналтын шатны журмаар доод шатны шүүхийн шийдвэрлэсэн шийдвэрийг хянаж үзэх” гэсэн заалтын агуулгыг алдагдуулсан зөрчлүүд байгаа болно.

2.Мөн хуулийн 184 дүгээр зүйлийн 5-д: “Хуралдаанаас тогтоол гаргах ба түүнд хуралдаан даргалагч, хуралдаанд оролцсон бүх шүүгч гарын үсэг зурна” гэж заасныг “хяналтын шүүх хуралдаанаас тогтоол гаргана. Аймаг, нийслэлийн шүүхийн хяналтын шүүх хуралдааны тогтоолд шүүх бүрэлдэхүүн, Улсын дээд шүүхийн хяналтын шүүх хуралдааны тогтоолд хуралдаан даргалагч, хэрэг илтгэсэн шүүгч гарын үсэг зурна” гэж өөрчилсөн нь мөн л дээр дурьдагдсан Үндсэн хуулийн заалтуудын эсрэг өөрчлөлт болсны зэрэгцээ:

а/ Монгол Улсын Үндсэн хуулийн дөчин наймдугаар зүйлийн 1-д: “...дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно” гэж хориглосныг;

б/ Монгол Улсын Үндсэн хуулийн тавин хоёрдугаар зүйлийн 1-д “Бүх шатны шүүх хэрэг маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ” гэж тогтоосныг үгүйсгэж Монгол Улсын нэрийн өмнөөс шүүхийн гаргаж буй тогтоолыг хуралдаан даргалагч, бүх бүрэлдэхүүн бус зөвхөн Улсын Дээд шүүхийн хуралдаан даргалагч, хэрэг илтгэсэн шүүгч гарын үсэг зурснаар хүчинжүүлж байгаа нь тухайн шүүгч хяналтын шүүх хуралдааныг хувийн хэрэгцээгээ хэрэгжүүлэхэд ашиглахад хүргэж байна.

3. Дээрх хуулийн 177 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: “Улсын Ерөнхий прокурор давж заалдах болон хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн магадлал, тогтоолд доод шатны прокурорын саналыг үндэслэн хяналтын эсэргүүцэл бичих эрхтэй” гэж заасныг: “Улсын Ерөнхий прокурор давж заалдах, хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн аймаг, нийслэлийн шүүхийн магадлал, тогтоолд, давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн магадлалд доод шатны прокурорын саналаар эсэргүүцэл бичих эрхтэй” гэж өөрчилсөн нь:

а/ Монгол Улсын Үндсэн Хуулийн тавин зургадугаар зүйлийн 1-д “Прокурор ...шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэж заасныг зөрчиж, Улсын Ерөнхий прокурор Улсын Дээд шүүхийн хяналтын шүүх хуралдаанд оролцох буюу түүнээс гарсан тогтоолд эсэргүүцэл бичих эрхгүй болгосон;

б/ Улсын Дээд шүүхийн хяналтын шүүх хуралдаанаас хуульд харшлан гаргасан тогтоолд прокурор эсэргүүцэл бичих эрхгүй болсон тул ИХШХШ тухай хуулийн 187 дугаар зүйлийн 2-т зааснаар Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч нэг удаа эсэргүүцэл бичиж хэлэлцүүлэх эрхтэй гэснээр прокурор төрийн нэрийн өмнөөс шүүх хуралдаанд тавих хяналтгүй болж хэрэв Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч хувийн үзэмжээрээ эсэргүүцэл бичихгүй л гэх юм бол тэр нь эцсийн шийдвэр буюу хуулиас дээгүүр хүчинтэй болж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн дөчин наймдугаар зүйлийн 2-т: “Шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэсэн заалттай харшилж байна.Энэ бүхнийг шударга үнэнээр магадлан дүгнэлт гаргаж өгнө үү” гэжээ.

Хоёр.Монгол Улсын Их Хурлын даргын 2002 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 50 дугаар захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Сугар, Д.Дэмбэрэлцэрэн нар гаргасан тайлбартаа:

“Нэг.Улсын Их Хурлаар 2002 оны 1 дүгээр сарын 10-нд хэлэлцэн баталсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар Улсын Дээд шүүх зөвхөн хяналтын шатаар л хэрэг шийдэхээр тогтоож, уг хуулийн 84 дүгээр зүйлд “Иргэний хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгч уг хэргийг давж заалдах, хяналтын шат болон дахин анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй гэж заасан, прокурор иргэний хэрэгт зөвхөн зохигчийн хувиар оролцох ба Улсын Дээд шүүхийн хяналтын журмаар шийдвэрлэсэн хэрэгт хяналтын эсэргүүцэл бичих эрхгүй байхаар хуульчилсан бөгөөд энэ хууль нь 2002 оны 9 дүгээр сарын 01-нээс хүчин төгөлдөр үйлчлэх юм.

Иймээс иргэн Н.Даваадоржийн өргөдөлд дурдсан эхний хоёр асуудлыг Улсын Их Хурал өөрийн эрх хэмжээний хүрээнд нэгэнт шийдвэрлэжээ. Мөн түүний Улсын Дээд шүүхийн хяналтын шүүх хуралдааны тогтоолд хуралдаан даргалагч хэрэг илтгэсэн шүүгч гарын үсэг зурна гэж заасан нь Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн гомдол нь хэрэг хянан шийдвэрлэх үйл явц, шийдвэрийг албан ёсны болгох үе шат хоёрын зааг ялгааг ойлгоогүйтэй холбоотой гарсан байж болзошгүй байна. Улсын Их Хурлын шийдвэрт түүний 76 гишүүн гарын үсэг зурдаггүй юм.

Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж уг гомдлоор үүссэн хэргийг хэрэгсэхгүй болгохыг Үндсэн хуулийн цэцийн эрхэм гишүүдээс хүсье.

Хоёр. Дээрх хууль 5 сарын дараа үйлчилж эхлэх учир энэ хооронд үүсч болох зарим асуудлыг авч үзвэл:

а/ 5 сарын дараа хүчингүй болох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь нийгэмд болон иргэн Н.Даваадоржид ямар ч ашиггүйн дээр тийм хууль зүйн шаардлага байхгүй байна.

б/ Монгол Улсын Үндсэн хуулийн дөчин наймдугаар зүйлд “Шүүхийн тогтолцоо нь Улсын Дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэнэ гээд энэ 3 шатны шүүх зэрэг үйл ажиллагаа явуулах нь ойлгогдож байна. Энэ тохиолдолд анхан шатны болон давж заалдах журмаар хэрэг шийдэхэд оролцсон Улсын Дээд шүүхийн 17 гишүүнээс хасаад байхад Улсын Дээд шүүх хяналтын журмаар хэрэг шийдэхэд 4 шүүгч оролцох тооцоо гарч байна. Иймээс Үндсэн хуулийн өөрийнх нь заалтыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагаар оруулсан нэмэлт юм. Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 81 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Дээд шүүх нийт шүүгчдийн олонхийн /9-өөс доошгүй/ бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ гэсэн заалтыг ингэж хэрэгжүүлнэ.

в/ Үндсэн хуулийн дөчин есдүгээр зүйлд “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана” гэж заасны дагуу Улсын Дээд шүүх хяналтын журмаар шийдвэрлэсэн хэрэг шүүхийн эцсийн шийдвэр, түүнд ерөнхий прокурор болон Үндсэн хуулийн дөчин есдүгээр зүйлийн 2-т заасан ямар ч албан тушаалтан хөндлөнгөөс оролцож болохгүй.

Харин прокурор төрийн нэрийн өмнөөс шүүх хуралдаанд оролцоно гэсэн заалт одоо ч шүүх хуралдааны мэтгэлцэх зарчимд нийцсэн хэлбэрээрээ хэрэгжиж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Улсын Ерөнхий прокурор давж заалдах болон хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн аймаг, нийслэлийн шүүхийн магадлал, тогтоолд давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн магадлалд доод шатны прокурорын саналаар эсэргүүцэл бичих эрхтэй гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн дөчин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэг ба тавин зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 184 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Хуралдаанаас тогтоол гаргах ба түүнд хуралдаан даргалагч, хуралдаанд оролцсон бүх шүүгч гарын үсэг зурна” гэж заасныг “Хяналтын шүүх хуралдаанаас тогтоол гарна. Аймаг, нийслэлийн шүүхийн хяналтын шүүх хуралдааны тогтоолд шүүх бүрэлдэхүүн, Улсын Дээд шүүхийн хяналтын шүүх хуралдааны тогтоолд хуралдаан даргалагч, хэрэг илтгэсэн шүүгч гарын үсэг зурна” гэж өөрчилсөн нь Үндсэн хуулийн дөчин наймдугаар зүйлийн 1-д заасан “...Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын Дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно”, Үндсэн хуулийн тавин хоёрдугаар зүйлийн 1-д заасан “Бүх шатны шүүх хэрэг маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт буй “Анхан болон давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянаж шийдвэрлэхэд оролцсон шүүгч уг хэргийг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй” гэсэн заалтын дараа 1995 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар “Энэ нь Улсын Дээд шүүхийн хяналтын шүүх хуралдаанд үл хамаарна” гэж нэмсэнийг шүүгчийг шүүх хуралдаанаас татгалзан гаргах олон улсын жишиг, эрх зүйн нийтлэг зарчмыг үндэслэн авч үзвэл Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-ийн “...шударга шүүхээр шүүлгэх”, Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1-ийн “Шүүгч хараат бус байх...” заалтыг тус тус зөрчиж байна гэсэн нь үндэслэлтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйл, Үндсэн хуулийн цэцэд Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийг үндэслэн ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт буй “Анхан шатны болон давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянаж шийдвэрлэхэд оролцсон шүүгч уг хэргийг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй гэсэн заалтын дараа “Энэ нь Улсын Дээд шүүхийн хяналтын шүүх хуралдаанд үл хамаарна” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-ийн “...шударга шүүхээр шүүлгэх”, Дөчин есдүгээр зүйлийн 1-д заасан “шүүгч хараат бус байх” заалтыг тус тус зөрчсөн байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 2, 184 дүгээр зүйлийн 5 дахь заалтууд, Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1, 2; Тавин зургадугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг зөрчөөгүй байх тул иргэн Н.Даваадоржийн энэ талаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Үндсэн хуулийн цэцийн энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэн хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГА Н.ЖАНЦАН

ГИШҮҮД Ж.АМАРСАНАА

Ч.ДАШНЯМ

Ц.САРАНТУЯА

В.УДВАЛ

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 92 ДУГААР ЗҮЙЛИЙН 2; 184 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 5; 177 ДУГААР ЗҮЙЛИЙН 2 ДАХЬ ХЭСЭГ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТУУДЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ / дүгнэлт /