Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1997 оны 7 дугаар сарын 9-ний өдөр

Улаанбаатар хот

ГЭРЭЭ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ

 

            1 дүгээр зүйл. 1997 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Экспорт-импорт банкны хооронд байгуулсан "Өмнөговь аймгийн Даланзадгад суманд дулааны цахилгаан станц барих төслийн талаархи зээлийн Гэрээ"-г Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлсний дагуу соёрхон баталсугай.

 

 

                        МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                Р.ГОНЧИГДОРЖ