Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1997 оны 10 дугаар сарын 3-ны өдөр

Улаанбаатар хот

КОНВЕНЦИД ОРУУЛСАН ӨӨРЧЛӨЛТИЙГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ

 

            1 дүгээр зүйл. "Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай Конвенц"-ийн хорьдугаар зүйлийн 1-д оруулсан дараахь агуулгатай өөрчлөлтийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлсний дагуу соёрхон баталсугай:

 

            "1.Энэхүү Конвенцийн арван наймдугаар зүйлийн дагуу ирүүлсэн илтгэлүүдийг хэлэлцэх зорилгоор Хороо жилд хоёр удаа тус бүр гурван долоо хоногоос хэтрэхгүй хугацаагаар хуралдаж байна."

 

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                         Р.ГОНЧИГДОРЖ