- Нүүр
- Монгол Улсын олон улсын гэрээ
- ПРОТОКОЛ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ /Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн Конвенцид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протоколууд/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1999 оны 5 дугаар сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот
ПРОТОКОЛ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Чикаго хотноо 1944 оны 12 дугаар сарын 7-ны өдөр батлагдсан "Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенци"-ийн нэмэлт, өөрчлөлт болох дараахь Протоколуудыг Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсний дагуу соёрхон баталсугай:
1/Монреаль хотноо 1980 оны 10 дугаар сарын 6-ны өдөр гарын үсэг зурсан "Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн Конвенцид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол";
2/Монреаль хотноо 1984 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гарын үсэг зурсан "Олон Улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн Конвенцид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол";
3/Монреаль хотноо 1990 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гарын үсэг зурсан "Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн Конвенцийн 50 дугаар зүйлийн а/хэсгийг өөрчлөх Протокол".
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A