

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2001 оны 12 дугаар сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот
КОНВЕНЦИД НЭГДЭН ОРОХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Олон улсын далайн байгууллагаас 1972 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Лондон хотноо баталсан Далайд усан онгоцууд мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэх Олон улсын дүрмийн тухай Конвенцид нэгдэн орсныг соёрхон баталсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
