A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 1993 ОНЫ 3 ДУГААР САРЫН 27-НЫ 52 ДУГААР ЗАРЛИГ, МӨН ЗАРЛИГТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 5 ДУГААР САРЫН 1-НИЙ 73 ДУГААР ЗАРЛИ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 1993 ОНЫ 3 ДУГААР САРЫН 27-НЫ 52 ДУГААР ЗАРЛИГ, МӨН ЗАРЛИГТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 5 ДУГААР САРЫН 1-НИЙ 73 ДУГААР ЗАРЛИГИЙН ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ЗААЛТАНД ХАРШИЛЖ БАЙГАА ЭСЭХИЙГ ХЯНАН ХЭЛЭЛЦСЭН ТУХАЙ

1993 оны 05 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар 03

Улаанбаатар хот

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн хуралдааныг Цэцийн дарга Г.Совд даргалж, гишүүн Г.Нямдоо, Н.Жанцан, Б.Дангаасүрэн, Ж.Чойжанцан нарын бүрэлдэхүүнтэйгээр, нарийн бичгийн даргаар Цэцийн нарийн бичгийн дарга Б.Цэндээхүүг оролцуулан хийв.

Цэцийн хуралдаанд маргагч талуудыг төлөөлж Нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэн Ж.Доржсүрэн, С.Бадамдорж, Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Б.Түмэн, зөвлөх Б.Цэрэндорж, Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Засгийн газрын Тамгын газрын орлогч дарга Л.Лингов нар оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1993 оны 3 дугаар сарын 27-ны 52 дугаар зарлиг, мөн зарлигт өөрчлөлт оруулах тухай 5 дугаар сарын 1-ний 73 дугаар зарлигийн заалт Үндсэн хуулийн заалтанд харшилж байгааг хянуулахаар иргэн Ж.Доржсүрэн, С.Балдандорж нараас Үндсэн хуулийн Цэцэд хандаж гаргасан хүсэлттэй маргааныг Цэцийн хуралдаанаар хянан хэлэлцэв.

Нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэн Ж.Доржсүрэн, С.Бадамдорж нараас Дэлхийн Монголчуудын "Их чуулган" зохион байгуулах тухай гарсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1993 оны 3 дугаар сарын 27-ны 52 дугаар зарлигийн 1-д заасан "Дэлхийн монголчуудын хэлхээ холбоог хөгжүүлэх, тэдэнтэй эдийн засаг, соёл, мэдээллийн талаар хамтран ажиллах таатай боломжийг бүрдүүлэх, үндэсний хэл, соёлоо өвлөн улмаар хүмүүлэг харилцааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор дэлхийн монголчуудын их чуулганыг зохион байгуулах талаар монголын хөгжлийг дэмжих Сан - нийгэмлэг, Монголын энхтайван найрамдлын байгууллагуудын холбооноос дэвшүүлсэн саналыг ёсоор болгох нь зүйтэй гэж үзсүгэй" гэсэн заалт, мөн зарлигийн 2 дугаар зүйлд өөрчлөлт оруулсан 1993 оны 5 дугаар сарын 1-ний 73 дугаар зарлигт "Дэлхийн монголчуудын "Их чуулган" зохион байгуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1993 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 52 дугаар зарлигийн 2 дугаар зүйлийг "Дэлхийн монголчуудын "Их чуулган"-ыг 1993 оны 9 дүгээр сарын 13-наас 20-нд Улаанбаатар хотноо чуулуулахад санхүүгийн болон зохион байгуулалтын дэмжлэг туслалцаа үзүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосугай" гэсэн заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1-д заасан Монгол Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хамаарагдах "Төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох", "Төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах" гэсэн заалтуудыг зөрчиж Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хамаарах асуудлаар зарлиг гаргасан нь буруу гэж үзэж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1993 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 73 дугаар зарлигаар 52 дугаар зарлигийн "... хөрөнгийг улсын төсвөөс гарган, ... шаардагдах арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгасугай" гэснийг "Санхүүгийн болон зохион байгуулалтын дэмжлэг туслалцаа үзүүлэхийг Засгийн газарт чиглэл болгон" өөрчилсөн ч Монгол Улсын Үндсэн хуулийн дээрх заалтуудад харшилж байна.

Иймд Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болсон Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц уг асуудлыг авч үзэн шийдвэрлэж өгөхийг хүсье" гэжээ.

Цэцийн хуралдаанд оролцсон, гомдол гаргагч иргэн С.Бадамдорж мэдүүлэхдээ: "Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1993 оны 3 дугаар сарын 27-ны 52 дугаар зарлигийн нэгдүгээр заалт бол Монгол Улсын тусгаар тогтнолтой холбоотой ноцтой асуудал юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ зарлиг нь:

1. Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд үл хамаарах асуудлаар дур мэдэн зарлиг гаргасан.

2. Монгол Улсын нэр хүндийг гадаад орны өмнө унагасан.

3. Монгол үндэстэн амьдарч байгаа дэлхийн бусад орны дотоод хэрэгт оролцсон.

4. Мөн Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 4-д заасан "гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, Улсын Их Хуралтай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах", 10 дугаар зүйлд заасан "Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх" гэсэн заалтууд болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн 2 дугаар бүлэгт заасан Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарахгүй гэж бид үзэж байна" гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Б.Түмэн мэдүүлэхдээ: "Гомдол гаргагч талын тайлбарыг сонслоо. Гэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 2, 7 дугаар зүйлүүдийн уг зарлиг зөрчсөн тухай ямар ч тайлбар гарсангүй. Мэтгэлцээний явцад гарах байх гэж бодож байна.

Ерөнхийлөгчийн 1993 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 52 дугаар зарлиг бол Монголчуудын хэлхээ холбоог хөгжүүлэх, эдийн засаг, үндэсний хэл, соёлоо өвлөхөд л чиглэсэн зарлиг юм" гэв.

Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Засгийн газрын Тамгын газрын орлогч дарга Л.Лингов мэдүүлэхдээ: "Ерөнхий сайд Ерөнхийлөгчийн зарлигт гарын үсэг зурж байгаа нь Ерөнхийлөгчөөс өгсөн чиглэлийг биелүүлэх боломжтойг нотолж байгаа юм. Засгийн газар Улсын Их Хурлаас баталсан улсын төсвийг захирагчийн хувьд Дэлхийн монголчуудын чуулганы зардлыг энэ оны төсөвт багтаан Засгийн газрын танхимын хурлаар жич шийдэх юм" гэв.

Маргагч талууд мэтгэлцээний явцад өөр өөрсдийн тайлбарыг үндэслэлийн хамт танилцуулж, Цэцийн гишүүдийн асуултад дэлгэрэнгүй хариулт өгөхийн хамт бие биедээ асуулт тавьж хариулт авах замаар мэтгэлцэх зарчмын дагуу маргаж байгаа асуудлын хүрээнд хэлэлцүүлэг хийв.

ХЯНАВАЛ:

Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанаар хянаж хэлэлцсэн нотлох баримтуудаас дүгнэлт хийж үзвэл:

Дэлхийн Монголчуудын их чуулган зохион байгуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1993 оны 3 дугаар сарын 27-ны 52 дугаар зарлиг, энэ зарлигийн 2 дугаар зүйлд өөрчлөлт оруулсан 1993 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 73 дугаар зарлигууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 7 дугаар заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийн заалтыг удирдлага болгон Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанаас дараахь ДҮГНЭЛТИЙГ ГАРГАВ:

1. Дэлхийн Монголчуудын "Их чуулган" зохион байгуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1993 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 52 дугаар зарлиг, түүнд өөрчлөлт оруулсан 1993 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 73 дугаар зарлиг нь тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 7 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтуудыг зөрчөөгүй гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц үзэв.

2. Манай дүгнэлтийг хэрхэн шийдсэн тухай хариуг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор мэдэгдэхийг Монгол Улсын Их Хуралд уламжилж байна.

ДАРГА Г.СОВД

ГИШҮҮД Г.НЯМДОО

Н.ЖАНЦАН

Ж.ЧОЙЖАНЦАН

Б.ДАНГААСҮРЭН

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 1993 ОНЫ 3 ДУГААР САРЫН 27-НЫ 52 ДУГААР ЗАРЛИГ, МӨН ЗАРЛИГТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 5 ДУГААР САРЫН 1-НИЙ 73 ДУГААР ЗАРЛИГИЙН ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ЗААЛТАНД ХАРШИЛЖ БАЙГАА ЭСЭХИЙГ ХЯНАН ХЭЛЭЛЦСЭН ТУХАЙ 
 
1993 оны 05 дугаар сарын 31-ний өдөр                                                                        Дугаар 03                                                                                        Улаанбаатар хот                                                                         