A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Дүгнэлт/

2009 оны 3 дугаар сарын 11-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 02

Үндсэн хуулийн цэцийн

хуралдааны танхим 15.00 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүдэд П.Очирбат/илтгэгч/, Ж.Болдбаатар, Ж.Амарсанаа, Ц.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй нарийн бичгийн дарга Н.Болортунгалагийг оролцуулан Цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Цэцийн хуралдаанд өргөдөл гаргагч Баянгол дүүрэг 13 дугаар хорооны оршин суугч, иргэн Р.Очирбал, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Су. Батболд нар оролцов.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6, 25 дугаар зүйлийн 25.4, 25.5, 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Жардугаар зүйлийн 2, Жаран хоёрдугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг: Нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар хорооны оршин суугч, иргэн Р.Очирбал Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээлэлдээ:

“1. … Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсгийн “Хурлын бүрэн эрхийн хугацааны 50-иас илүү хувь өнгөрсөн тохиолдолд тухайн Хурлыг энэ хуулийн 15.1.1, 15.1.2-т заасан үндэслэлээр тараахыг хориглоно” заалт нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, …нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

2. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-д “Хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн, эсхүл дээд шатны Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.5-д “Аймаг, нийслэлийн Хурлын шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол түүнийг Улсын Их Хурал өөрчлөх буюу хүчингүй болгох эрхтэй” хэмээн заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна” мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно…” гэсэн Үндсэн хуулийн заалтыг шууд зөрчсөн гэж үзэж байна.

3. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсгийн “Энэ хуулийн 26.2-т заасан нэр дэвшигчийг мөн хуулийн 26.3-т заасан эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал зохих шатны Хурал 15 хоногийн дотор энэ хуулийн 26.2-т заасан журмаар Засаг даргад дахин нэр дэвшүүлэх бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтан Хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй” гэж заасан нь Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд; сум, дүүргийн Засаг даргыг харъяалах аймаг, нийслэлийн Засаг дарга; баг, хорооны Засаг даргыг харъяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно” гэсэн заалтыг агууллагаараа зөрчсөн гэж үзэж байна” гээд өөрийн шаардлагын үндэслэлийг доорхи байдлаар тайлбарласан байна. Үүнд:

“1. Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж хуралдаанаараа үзсэн, цаашид хурал үйл ажиллагаа явуулах бодит боломжгүй болсон, хамтран ажиллах нөхцөлгүй хэмээн үзсэн тохиолдолд хурлын бүрэн эрхийн хугацаа 2 жилээс дээш хугацаа өнгөрсөн л бол өөрсдөө хүссэн ч тарж чадахгүй байгаа нь иргэдийг төлөөлөх ардчилсан ёсны зарчим болон ард түмний өмнө улс төрийн хариуцлагаа хүлээн тарах талаархи шударга ёсны зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

Ерөөс аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурал нь орон нутгийн түвшинд нутаг дэвсгэрийнхээ нийгэм, эдийн засгийн асуудлыг бие даан шийдвэрлэх чиг үүргийг хэрэгжүүлэхдээ тухайн засаг захиргааны нэгжид байнга оршин сууж байгаа сонгуулийн насны иргэдээс бүх нийтийн, чөлөөтэй, шууд саналаа өгөх эрхийн үндсэн дээр нууцаар сонгогддог. Төлөөллийн ардчиллын зарчим ёсоор Хурал бүрэн эрхийн хугацаандаа хуулиар олгогдсон чиг үүргээ хэрэгжүүлж чадахгүй байгаа, хууль бус үйл ажиллагаа явуулсан цаашид энэ байдлаараа хамтран ажиллах боломжгүй хэмээн тухайн сонгогчдын дийлэнх олонхи үзэж Хурлын бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох эрхтэй билээ.

Иргэдийн энэхүү эрхээ хэрэгжүүлэх бодит боломжийг … 2 жилээс дээш хугацаа хэтэрсэн тохиолдолд … хугацаагаар хязгаарласан хамгаалалтын систем амь бөхтэй байж, улмаар хууль бус үйл ажилллагаа, хариуцлагагүй байдал газар авсан ч иргэд өөрсдийн сонгосон Хурлыг тараах эрхгүй болгосон нь Үндсэн хуульд заасан засгийн эрх ард түмнээс үүдэлтэй байх ардчилсан ёсны зарчим, хариуцлагагүй, хууль бус үйл ажиллагааны төлөө улс төрийн хийгээд, хууль зүйн хариуцлага хүлээх шударга ёсны зарчмыг зөрчсөн байх үндэслэлтэй хэмээн үзэж байна.

2. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна” мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно…” хэмээн тус тус заасан нь нутгийн өөрөө удирдах байгууллага нь хуулиар олгосон тусгайлсан чиг үүрэг, эрх хэмжээтэй хийгээд тухайн бүрэн эрхээ хэрэгжүүлэх бодит эрхийн чадамжийг хангахын тулд дээд шатны байгууллага тухайн нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг шийдвэрлэхгүй байх зарчмыг бэхжүүлсэн явдал юм. Гэвч Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-д “Хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн, эсхүл дээд шатны Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно”, мөн зүйлийн 25.5-д “Аймаг, нийслэлийн Хурлын шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол түүнийг Улсын Их Хурал өөрчлөх буюу хүчингүй болгох эрхтэй” хэмээн заасан нь Үндсэн хуулийн дээрх заалтуудыг шууд зөрчсөн гэж үзэж байна. Учир нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь өөрийн нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан шийдвэрлэх хийгээд, энэхүү эрх нь тухайн байгууллагаас өөрийн бүрэн эрхийн хүрээнд хамаарах асуудлыг шийдвэрлээд батлан гаргасан аливаа шийдвэр, тогтоолыг бусад байгууллага, албан тушаалтан шууд хүчингүй болгох боломжоос хамгаалагдсан байх ёстой.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран гуравдугаар зүйлд Хурлын тогтоол, Засаг даргын захирамж нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар харъяалах дээд шатны байгууллагын шийдвэрт нийцсэн байна хэмээн заасан боловч уг зүйлд орон нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэрийг дээд шатны хурал эсхүл Улсын Их Хурал хүчингүй болгоно гэсэн агуулга байхгүй, байх ч боломжгүй. Хэрэв тухайн Хурлын шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй гэж үзвэл дээд шатны Хурал эсхүл хууль тогтоох байгууллагаас шийдвэрийг хүчингүй болгох бус шүүхийн байгууллагаас хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэж байна. Учир нь Хурал өөрийн эрх хэмжээний асуудлыг шийдвэрлээд гаргасан шийдвэрийг дээд шатны Хурал, эсхүл Улсын Их Хурал хүчингүй болговол энэ нь өөрөө удирдах байгууллагын хэвтээ түвшний харилцааны зарчмыг зөрчин өөрөө удирдах ёсны тогтолцоонд харшилна гэж үзэж байна.

3. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсгийн “Энэ хуулийн 26.2-т заасан нэр дэвшигчийг мөн хуулийн 26.3-т заасан эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал зохих шатны Хурал 15 хоногийн дотор энэ хуулийн 26.2-т заасан журмаар Засаг даргад дахин нэр дэвшүүлэх бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтан Хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй” гэж заасан нь Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд; сум дүүргийн Засаг даргыг харъяалах аймаг нийслэлийн Засаг дарга; баг, хорооны Засаг даргыг харъяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно” гэсэн заалтыг агууллагаараа зөрчсөн гэж үзэж байна.

Үндсэн хуульд зааснаар Засаг дарга нь тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхийн хамт засаг төрийн төлөөлөгч болдог. Өөрөөр хэлбэл Засаг дарга нь гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын тогтолцоонд хамаарах агууллагаараа заавал дээд шатны Засаг даргын шийдвэрээр томилогддог. Учир нь дээд шатны Засаг дарга, доод шатны Засаг даргатай харилцахдаа захирах, захирагдах ёсны зарчмаар ажилладаг бөгөөд хамтран ажиллах, харилцан итгэлцлийн улс төрийн зарчмыг авч үзэхгүйгээр өөр үнэлэмж, өөр бодлоготой албан тушаалтнууд төрийн үйл хэргийг захирах, захирагдах ёсонд нийцүүлэн хэрэгжүүлэх боломжгүй.

Иймээс л Үндсэн хуульд дээд шатны Засаг дарга доод шатны Засаг даргыг томилно хэмээн заасан. Гэтэл Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсгийн агууллагаас харахад хэрэв Ерөнхий сайд болон дээд шатны Засаг дарга доод шатны Засаг даргыг томилохоос татгалзсан тохиолдолд Хурал 15 хоногийн дотор Засаг даргад дахин нэр дэвшүүлэх бөгөөд Ерөнхий сайд болон дээд шатны Засаг дарга дараагийн нэр дэвшүүлсэн хүнийг шууд томилох үүрэгтэй байхаар тэр бүү хэл Хурал өмнө нь санал болгосон хүнээ дахин томилуулахаар санал гаргах эрхтэй бөгөөд тэрхүү санал болгосон Засаг даргыг Ерөнхий сайд болон дээд шатны Засаг дарга томилох үүрэгтэй байхаар заасан нь Үндсэн хуульд заагдсан Засаг даргыг томилох Ерөнхий сайд болон дээд шатны Засаг даргад Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийг дордуулсан гэж үзэж байна” гэжээ.

Хоёр: Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

“1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсэгт “Хурлын бүрэн эрхийн хугацааны 50-иас илүү хувь өнгөрсөн тохиолдолд Хурлыг энэ хуулийн 15.1.1, 15.1.2-т заасан үндэслэлээр тараахыг хориглоно” гэж заасан нь нэгэнт Хурал бүрэн эрхийнхээ хугацааны талаас илүү хувийг эдэлчихсэн тохиолдолд нутгийн өөрөө удирдах ёсны хэвийн үйл ажиллагааг хангах, өөрөөр хэлбэл удирдлагыг байнгын тасралтгүй явуулах үүднээс дараагийн Хурлын бүрэн эрх эхлэх хүртэл Хурал өөрийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх баталгаа хийгээд үүргийг зохицуулсан юм. Энэ нь ойр ойрхон сонгууль явуулсанаас гарах төсвийн мөнгийг хэмнэх, нөгөө талаас Хурлын тэргүүлэгчид 4 жилийн хугацаанд хэвийн үйл ажиллагаа явуулах үүргийг хүлээн зөвшөөрч ард түмнийг төлөөлөх болсон, харин ард түмэн хуулиар тогтоосон энэхүү 4 жилийн хугацаанд Хурлын тэргүүлэгчдэд тодорхой үүргүүдийг гүйцэтгүүлэхээр нэгэнт сонгосон учир Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 15.1.1, 15.1.2-т заасан үндэслэлээр Хурлыг тараахыг хориглож өгсөн юм.

2. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв тухай нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно” хэмээн нутгийн өөрөө удирдах байгууллагын хуулиар олгосон тусгайлсан чиг үүрэг хийгээд эрх хэмжээг бэхжүүлж өгсөн.

Түүнчлэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 3 дугаар бүлэгт нутгийн өөрөө удирдах байгууллага буюу Хурал, тэргүүлэгчид, Хурлын дарга, тэдгээрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх асуудлуудыг нарийвчлан зааж өгсөний зэрэгцээ эрх үүргээ хэрэгжүүлэхдээ гаргасан шийдвэр нь Монгол Улсын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Засгийн газрын шийдвэрт харшлахгүй байх учиртайг мөн адил хуульчилсан.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4, 25.5-д “Хурлаас гаргасан тогтоол бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн, эсхүл дээд шатны Хурал хүчингүй болгоно”, “Аймаг, нийслэлийн Хурлын шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол түүнийг Улсын Их Хурал өөрчлөх буюу хүчингүй болгох эрхтэй” гэж заасан нь нутгийн өөрөө удирдах байгууллагыг Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн шийдвэр гаргахаас хамгаалсан зохицуулалт болсон.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-д заасан “…дээд шатны хурал хүчингүй болгоно” гэсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 3 дугаар бүлэгт нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээнд хамаарах асуудлыг шийдвэрлэж буй хэрэг бус харин нэгэнт гаргасан шийдвэрийг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэх хөшүүрэг юм.

3. Монгол Улсын Үндсэн хуулиар төрийн эрх мэдлийг засгийн гурван салаанд хувиарлаж, удирдлагын босоо ба хөндлөн тогтолцоог хослуулах практикт нэвтрүүлсэн юм.

Тухайлбал засаг дарга нь дээрээс томилогдож тухайн нутаг дэвсгэрт хууль биелүүлэх ажлыг өөрөөр хэлбэл, гүйцэтгэх эрх мэдлийг Засгийн газрын өмнөөс хэрэгжүүлдэг боловч хурлаас нэр дэвшигдэж, Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг нэгэн зэрэг эрхлэн хариуцдагийн хувьд нутгийн өөрөө удирдах байгууллагын зарим шинжийг агуулсан байдаг.

Үүний илрэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд; сум, дүүргийн Засаг даргыг харъяалах аймаг, нийслэлийн Засаг дарга; баг, хорооны Засаг даргыг харъяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно”, мөн зүйлийн 3 дугаар хэсэгт Ерөнхий сайд буюу дээд шатны нэгжийн Засаг дарга доод шатныхаа нэгжийн Засаг даргад нэр дэвшигчийг томилохоос татгалзвал энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар дахин нэр дэвшүүлж томилтол өмнөх Засаг дарга бүрэн эрхээ хэвээр хадгална” гэж тус тус зааснаар баталгааждаг.

…Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсгийн “Энэ хуулийн 26.2-т заасан нэр дэвшигчийг мөн хуулийн 26.3-т заасан эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал зохих шатны Хурал 15 хоногийн дотор энэ хуулийн 26.2-т заасан журмаар Засаг даргад дахин нэр дэвшүүлэх бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтан Хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчих бус харин Үндсэн хуулийн Жардугаар зүйлийг амьдралд хэрэгжүүлэх, түүнийг хугацаа зааж баталгаажуулсан зохицуулалт юм.

Түүнчлэн, Орон нутагт төрийн удирдлагыг хэрэгжүүлэх эрх бүхий албан тушаалтныг томилохдоо ард түмний төлөөлөл болсон нутгийн өөрөө удирдах байгууллагын саналыг үндэслэж шийдвэрлэх нь төрийн болон нутгийн өөрөө удирдах ёсны харилцан хяналт, хамаарал бүхий тогтолцоог төлөвшүүлэхэд түлхэц болж байгаа билээ” гэсэн байна.

ҮНДЭСЛЭЛ:

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсэгт “Хурлын бүрэн эрхийн хугацааны 50-иас илүү хувь өнгөрсөн тохиолдолд тухайн Хурлыг энэ хуулийн 15.1.1, 15.1.2-д заасан үндэслэлээр тараахыг хориглоно” гэсэн заалт нь иргэдээс төлөөллийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхээ хэрэгжүүлэх боломжийг хэт урт хугацаагаар хязгаарлаж, улмаар өөрөө удирдах ардчилсан ёсны зарчим, аливаа хууль бус үйл ажиллагааны төлөө хариуцлага хүлээлгэх шударга ёсны зарчмыг алдагдуулж Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

2. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсгийн “Хурлаас гарсан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн, эсвэл дээд

шатны Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно”; мөн зүйлийн 25.5 дахь хэсэгт “Аймаг, нийслэлийн Хурлын шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол түүнийг Улсын Их Хурал өөрчлөх буюу хүчингүй болгох эрхтэй” гэсэн заалтууд холбогдох засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Хурал, Улсын Их Хурал нь өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхэд хөндлөнгөөс оролцох боломжийг бүрдүүлсэн байна. Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлын шийдвэр хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, харъяалах дээд шатны байгууллагын шийдвэрт нийцсэн эсэх тухай асуудлаар гарсан маргаан нь шүүх харъяалан шийдвэрлэх асуудал байх тул Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг зөрчсөн гэх үндэстэй байна.

3. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг нь тухайн Хурал, Ерөнхий сайд, дээд шатны Засаг даргын шийдвэр гаргах хугацааг зохицуулсан байх бөгөөд Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайдын холбогдох шатны Засаг даргад нэр дэвшигчийг томилох, томилохоос татгалзах бүрэн эрхийг дордуулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсгийн “Хурлын бүрэн эрхийн хугацааны 50-иас илүү хувь өнгөрсөн тохиолдолд тухайн Хурлыг энэ хуулийн 15.1.1, 15.1.2-т заасан үндэслэлээр тараахыг хориглоно” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс,… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг; Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсгийн “… , эсхүл дээд шатны…” гэсэн заалт, тус зүйлийн 25.5 дахь хэсгийн “Аймаг, нийслэлийн Хурлын шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол түүнийг Улсын Их Хурал өөрчлөх буюу хүчингүй болгох эрхтэй” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэх…”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага шийдвэрлэж үл болно…” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.

2. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсгийн “Энэ хуулийн 26.2-т заасан нэр дэвшигчийг мөн хуулийн 26.3-т заасан эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал зохих шатны Хурал 15 хоногийн дотор энэ хуулийн 26.2-т заасан журмаар Засаг даргад дахин нэр дэвшүүлэх бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтан Хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй” гэсэн заалт нь Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчөөгүй байна.

3. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсэг; мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсгийн “… , эсхүл дээд…” гэсэн хэсэг; тус зүйлийн 25.5 дахь хэсгийн заалтыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2009 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн үйлчлэлийг түдгэлзүүлсүгэй.

5. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Улсын Их Хурлын чуулганы хуралдаан эхэлснээс хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГАЛАГЧ Ж.БЯМБАДОРЖ

ГИШҮҮД П.ОЧИРБАТ

Ж.БОЛДБААТАР

Ж.АМАРСАНАА

Ц.САРАНТУЯА

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Дүгнэлт/

2009 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хот