

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2005 оны 12 сарын 15 өдөр Төрийн ордон. Улаанбаатар хот
ХӨДӨЛГӨӨНТ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН
ОЛОН УЛСЫН БАТАЛГААТ ЭРХИЙН ТУХАЙ
КОНВЕНЦИЙН “АГААРЫН ХӨЛГИЙН ТОНОГ
ТӨХӨӨРӨМЖИД ТУСГАЙЛАН ХАМААРАХ
ПРОТОКОЛ “-ЫГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. 2001 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Кейптаун хотноо гарын үсэг зурсан Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн олон улсын баталгаат эрхийн тухай конвенцийн “Агаарын хөлгийн тоног төхөөрөмжид тусгайлан хамаарах протокол”-ыг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
