A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын олон улсын гэрээ
  • САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛЭЛЦЭЭР, ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ /Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын “Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх” төслийн Нэмэлт зээлийн хэлэлцээр/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 05 сарын 18 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛЭЛЦЭЭР, ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.2012 оны 3 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан "Санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр", Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банк хооронд 2012 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан "Эрчим хүчний үр ашиг II" төслийн Зээлийн болон төслийн хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банк хооронд 2012 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан "Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх" төслийн Нэмэлт зээлийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ