Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /МИАТ ХК-ийн нислэгээр зорчих журам/

ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД, САНГИЙН САЙД, ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРООНЫ ДАРГЫН

ХАМТАРСАН ТУШААЛ

2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр                 Дугаар А/06/290/314                           Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /МИАТ ХК-ийн нислэгээр зорчих журам/

          Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь заалт болон “МИАТ” ХК-ийн нислэгээр үйлчлүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 274 дүгээр тогтоолын 2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

      1. “МИАТ ХК-ийн нислэгээр зорчих журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

     2. Баталсан журмыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яамд, төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Б.Батзаяа/-д, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд хүргүүлэхийг Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, хяналтын газрын дарга /О.Сэр-Од/-д, тийз борлуулагч агентуудад хүргүүлэхийг “МИАТ” ХК-ийн гүйцэтгэх захирал Жаргалсайханд, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг “МИАТ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга /Б.Батзаяа/, Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга /Ч.Тавинжил/, Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, хяналтын газрын дарга /О.Сэр-Од/ нарт тус тус даалгасугай.

ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД            А.ГАНСҮХ САНГИЙН САЙД         Ч.УЛААН                   

                                                      

ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРООНЫ ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ                     Д.ЦОГТБААТАР