A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2014 оны 5 дугаар сарын 2-ны өдөр

Дугаар 50

Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗАРТ ЧИГЛЭЛ ӨГӨХ ТУХАЙ

Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд хүчин зүтгэсэн цэргийн бэлтгэл албаны дээд офицерын нийгмийн хамгааллыг сайжруулах зорилгоор,

Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг тус тус үндэслэн Зарлиг БОЛГОХ нь:

Нэг.Цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрх бүхий Монгол Улсын генерал цолтой цэргийн бэлтгэл албаны дээд офицерт цэргийн цолны цалинг цолны зэрэглэлээс хамааран 36-40 хүртэлх хувь хэмжээгээр тооцож сар бүр олгохоор холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулахыг Засгийн газар /Н.Алтанхуяг/-т чиглэл болгосугай.

Хоёр.Холбогдох зардлыг жил бүр төсөвт тусгаж байхыг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т чиглэл болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ