


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2012 оны 04 сарын 05 өдөр Дугаар 25 Төрийн ордон, Улаанбаатар хотДэд хорооны бүрэлдэхүүнд
өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Байнгын хорооны даргаар томилогдсонтой нь холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Энэбишийн Мөнх-Очирыг Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлсүгэй.
2.Улсын Их Хурлын гишүүн Наваансамдангийн Ганбямбыг Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр баталсугай.
3.Энэ тогтоолыг 2012 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
