A

A

A

Бүлэг: 1979

 

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2012 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 29

Төрийн ордон, Улаанбаатар хот

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн

Хурлын ээлжит сонгууль товлон

зарлах тухай

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг 2012 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс товлон зарласугай.

2.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2012 оны 6 дугаар сарын 28-ны өдөр байхаар тогтоосугай.

3.Энэ тогтоолыг 2012 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ