A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2012 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 33

Төрийн ордон, Улаанбаатар хот

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн

Хурлын ээлжит сонгуулийн зардлын

хэмжээг батлах тухай

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.6 дахь хэсэг, Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны ээлжит сонгуулийн улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 464.9 сая төгрөгөөр тогтоосугай.

2.Энэ тогтоолын 1-д заасан зардлыг улсын төсвөөс гаргахыг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай.

3.Энэ тогтоолыг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ