A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2012 оны 05 дугаар сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 55

/Энэ тогтоолыг 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 67 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ, ОРОН ТООГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Авлигын эсрэг хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсугай:

1.1.урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс:

1.1.1.судалгаа шинжилгээний алба.

1.2.хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс:

1.2.1.мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний алба;

1.2.2.хяналт шалгалтын алба.

1.3.мөрдөн шалгах хэлтэс:

1.3.1.мөрдөн байцаах алба.

1.4.гүйцэтгэх ажлын хэлтэс:

1.4.1.нэгдүгээр тасаг;

1.4.2.хоёрдугаар тасаг;

1.4.3.гуравдугаар тасаг.

1.5.тамгын хэлтэс:

1.5.1.санхүү, аж ахуйн алба;

1.5.2.аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын алба.

2.Авлигатай тэмцэх газрын орон тооны дээд хязгаар 172 албан хаагч байхаар тогтоосугай.

/Энэ заалтад 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 84 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан/

3.Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн баталсантай холбогдуулан холбогдох төсөв, санхүүгийн асуудлыг шийдвэрлэх талаар арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог батлах тухай" Улсын Их Хурлын 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

5.Энэ тогтоолыг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ