A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 150

"ЗАСГИЙН ГАЗРЫН АВТОБААЗ" УЛСЫН ТӨСӨВТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 33.4, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9.5, 15.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Засгийн газрын автобааз" улсын төсөвт үйлдвэрийн газрыг зохих бэлтгэл хангасны үндсэн дээр 2015 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн улсын төсвөөс олгодог зардлыг 3 жилийн хугацаанд жил дараалан бууруулах замаар аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болгон өөрчлөн зохион байгуулах арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгт даалгасугай.

2. Автотээврийн үйлчилгээ авахад мөрдөх үнэ тарифыг зах зээлийн жишигт нийцүүлэн тогтоож, төсвийн байгууллагуудын жил бүрийн төсөвт суулгаж байхыг Сангийн сайд Ч.Улаанд даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төр, засгийн үйлчилгээний автобаазын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2011 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 233 дугаар тогтоолын 6, 10 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Сангийн сайд Ч.УЛААН

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.САЙХАНБИЛЭГ