Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах/

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ
2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар А/166

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Ойн тухай хуулийн 38.2, 38.6-т заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам”-ыг 1 дүгээр, Ойн дагалт баялаг ашиглах эрхийн бичгийн загварыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2.Энэ тушаалын хэрэгжилтийг зохион байгуулан хяналт тавьж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Гантулга/, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар /Д.Энхбат/, аймаг нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 240 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай. 

САЙД                                                                            С.ОЮУН