Хэвлэх DOC Татаж авах
ЗАР МЭДЭЭ, ЖУРАМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2001-185-д/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЗАР МЭДЭЭ, ЖУРАМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2001-185-д/

2001 оны 12 дугаар сарын 26-ны  өдөр                                                                        Дугаар 281                                                               Улаанбаатар хот

                     

     Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

     “Худалдаа, хөгжлийн банкны төрийн эзэмшлийн хувьцааг худалдах тухай” Засгийн газрын 2001 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 185 дугаар тогтоолоор баталсан “Уралдаант шалгаруулалт (тендер)-ын зар мэдээ”-ний “Урьдчилан шалгаруулалтын шалгуур” гэсэн хэсгийн 4-ийн “–төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж,“ гэсний өмнө “10 хувиас илүү” гэж, мөн тогтоолоор баталсан “Уралдаант шалгаруулалт (тендер)-ын журам”-ын 4.1.1 дэх заалтын “4.төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж,” гэсний өмнө “10 хувиас илүү” гэж тус тус нэмсүгэй.

                              Монгол Улсын Ерөнхий сайд                                              Н.ЭНХБАЯР

                               Санхүү, эдийн засгийн сайд                                                Ч.УЛААН