


2014 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр |
Улаанбаатар хот |
БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /БНБД 21-07-14/
Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дах заалт, Барилга, хот байгуулалтын яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ТУШААХ нь: /БХБС-ын 2018 оны 197 дугаар тушаалаар өөрчлөлт орсныг тусгав/
1.Шатахуун түгээх станц, Галын аюулгүйн норм /БНБД 21-07-14/ барилгын норм ба дүрмийг хавсралт ёсоор баталж, 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.
2.Шинээр батлагдсан барилгын норм ба дүрмийг хэвлэн олшруулж, холбогдох байгууллагуудад хүргүүлэх, сурталчлах, мөрдүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Барилгын хөгжлийн төв /Б.Баярсайхан/-д даалгасугай.
3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Цэдэнсамба/-т даалгасугай.
САЙД Ц.БАЯРСАЙХАН
