A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 5 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар 170

Улаанбаатар хот

ТӨМӨР ЗАМЫН СУУРЬ БҮТЦИЙН ЗУРВАС ГАЗРЫН ХЭМЖЭЭ, АШИГЛАХ ХУГАЦАА, НӨХЦӨЛИЙГ ТОГТООХ ТУХАЙ

Төмөр замын тээврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, Засгийн газрын 2011 оны 6 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төмөр замын зурвас газрын болон аюулгүйн бүсийн дэглэм"-ийн 2.6-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Шинэ төмөр зам" төслийн хүрээнд барих Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын зурвас газрын эргэлтийн цэг болон солбицлыг хавсралт ёсоор баталсугай.

2. Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын зурвас газрын хэмжээг 2001.903 га-аар тогтоож, 60 жилийн хугацаатайгаар "Монголын төмөр зам" төрийн өмчит хувьцаат компанид эзэмшүүлсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Зам, тээврийн сайд А.ГАНСҮХ