- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2015 оны 189-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 6 дугаар сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 192
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2015-5-18-ны өдрийн 189-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах эсхүл уг татварыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ журмыг хууль батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. (Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай 2014 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн хууль батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Сангийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A