Хэвлэх DOC Татаж авах
Компанийн тухай хуульд нэмэлт,     өөрчлөлт оруулах тухай хуулийг    хэрэгжүүлэх арга хэмжээний тухай

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

 2014 оны  06  сарын  05  өдөр                                

Дугаар  41 

   Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай

                        Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан компанид төрийн төлөөллийг хэрэгжүүлэхтэй холбогдсон журмыг энэ хуульд нийцүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т, Санхүүгийн зохицуулах хорооноос өмнө баталсан холбогдох журам, зааварт зохих өөрчлөлт оруулахыг Санхүүгийн зохицуулах хороо /Д.Баярсайхан/-нд тус тус даалгасугай.

2.Энэ тогтоолыг 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр баталсан Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

                        МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                              З.ЭНХБОЛД