


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр |
Улаанбаатар хот |
Дугаар 186
ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 9.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Эдийн засгийг эрчимжүүлэх ажлын хүрээнд гадаадын жуулчдыг татах зорилгоор 2014-2015 онд иргэд нь Монгол Улсад визгүй зорчих гадаад улсын жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Гадаад харилцааны сайд Л.БОЛД
