


2014 оны 6 дугаар сарын 21-ний өдөр |
Улаанбаатар хот |
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.1.4, 13.1.15, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38.1.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын туршилтаар үржүүлэх болон сэргээн нутагшуулах зорилгоор гадаад орон, олон улсын байгууллагын буцалтгүй тусламжаар тахь адуу, цаа буга, азийн минжийг улсын хилээр оруулахад гаалийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж байхыг Сангийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Сангийн сайд Ч.УЛААН
