Хэвлэх DOC Татаж авах
БАРИЛГЫН БОЛОН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 164

БАРИЛГЫН БОЛОН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ

Засгийн газрын 2013 оны 239 дүгээр тогтоолоор батлагдсан "Экспортыг дэмжих хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх зорилгоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2012 оны      12 дугаар сарын 3-ны өдрийн 28/20 дугаар зөвлөмжийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс барилгын болон эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж байгаа дараах төсөл, хөтөлбөрийн санхүүжилтэд шаардагдах хөрөнгийн 1/3 хүртэлх хэмжээний зээлийг Хөгжлийн банкаар дамжуулан олгохыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгаж, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Шинэбаатар)-д зөвшөөрсүгэй:

     1.1. “Монполимет” ХХК-ийн цементийн үйлдвэр байгуулах “Монцемент”     төсөлд-65.0 (жаран таван) сая хүртэл ам.доллартай тэнцэх төгрөгийг хоёр үе шаттайгаар олгох, нэгдүгээр үе шатанд 35.0 (гучин таван) сая ам.доллартай тэнцэх төгрөг, нэгдүгээр үе шатны ажил бүрэн дууссаны дараа хоёрдугаар үе шатанд үлдэгдэл 30.0 (гучин) сая хүртэл ам.доллартай тэнцэх төгрөгийг олгох;

     1.2. Баян-Өлгий аймгийн Сагсай суман дахь “Даваат” ББН, “Эрчим” ХК-ийн хамтарсан “Цементийн үйлдвэр”-ийн төсөлд-4.74 (дөрвөн сая долоон зуун дөчин мянган) сая хүртэл ам.доллартай тэнцэх төгрөг;

     1.3. “Энхийн шүүдэр” ХХК-ийн “Дуслын шингэний үйлдвэр”-ийн төсөлд-5.84 (таван тэрбум найман зуун дөчин сая) тэрбум төгрөг хүртэл.

2. Зээлийн зарцуулалт, эргэн төлөлт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарт тус тус үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                             Н.АЛТАНХУЯГ

Эдийн засгийн хөгжлийн сайд                                            Н.БАТБАЯР