


МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ
2014 оны 7 дугаар сарын 2-ны өдөр |
Улаанбаатар хот |
Дугаар А/113
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.“Гэрч, хохирогчийг тусгай техник хэрэгслийн жагсаалт, хэрэгслээр хангах, хэрэглэх журам”-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэ журмын хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын дарга /Ө.Энхтөр/-д даалгасугай.
САЙД Х.ТЭМҮҮЖИН
Улсын нэгдсэн бүртгэлийн 2014 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 3463 дугаарт бүртгэв.
